БНСУ-тай АХХ хийх (Ч.Мөнхтуяа, Б.Эрдэнэзаяа, Д.Түвшинбаяр, У.Энхриймаа)

2024/08/08




Холбоотой мэдээ

“COVID-19 AVIATION SAFETY RISK MANAGEMENT FOR CAAS (ASRM EN): ВИРТУАЛ” СТАНДАРТЧИЛАГДСАН БАГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ТАЙЛАН
2023/11/30

2021 оны 07 дүгээр сарын 20-ны өдөрОлон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрийн хүрээнд Нисэхийн сургалтын төв нь “COVID-19 AVIATION SAFETY RISK MANAGEMENT FOR CAAS (ASRM EN)” сургалтыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.Сургалтын бэлтгэл ажил:Сургалтыг зохион байгуулахтай холбогдон дараах бэлтгэл ажлыг Нисэхийн сургалтын төв ханган ажиллав. Үүнд:“COVID-19 AVIATION SAFETY RISK MANAGEMENT FOR CAAS (ASRM EN)” сургалтад хамрагдах ажилтнуудын нэрсийн жагсаалтыг холбогдох алба салбар, нэгжин удирдлагуудаас хүлээн авч, нэгтгэв.ИНЕГ-ын даргын 2021 оны 07-р сарын 09-ний өдрийн Б/60 дугаар “Цахим сургалтанд хамруулах тухай”, ИНҮТ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/253 дугаар “Виртуал сургалтад хамруулах тухай” тушаалуудаар сургалт зохион байгуулах хугацаа, сургалтад хамрагдах ажилтнуудын нэрс, сургалтын зардал, сургалтад хамрагдах ажилтнуудын суралцах хугацааны ажил үүрэгт нь зохицуулалт хийх албан тушаалтнуудыг тус тус батлуулав. Тус сургалтанд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга, байцаагч нарын 5 хүн, ИНҮТ-ийн алба салбар, нэгжээс 10 хүн, нийт 15 хүн тус сургалтанд хамрагдав.Сургалт эхлэхийн өмнө бүх суралцагчдыг хамруулсан вайбер групп үүсгэж, сургалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга болон сургалтын өмнө уншиж судлах материалаар хангаж, ИКАО-ийн Трэйнэйр плас хөтөлбөрийн TPeMS электрон системд бүртгүүлэх зааварчилгаа өгөв.Сургалтын явц, үнэлгээ:Сургалтын зорилго: Ажлын 1 өдөр үргэлжилсэн уг сургалтын зорилго нь дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын дараа Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааг хэрхэн сэргээх, энэ чиглэлээр тооцоо судалгаа гаргах, урьдчилсан болон эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө боловсруулах, улс орнуудын барьж буй бодлого, ашиглаж буй дэвшилтэт арга техниктэй танилцах, өөрийн нөхцөлд тохируулан ашиглах, авч хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц сургалт юм.Сургалтыг заах багшлах бүрэлдэхүүн: ICAO-ийн мэргэшсэн багш Саймон Робертс энэхүү удаагийн сургалтыг хөтлөн явуулав.Сургалтад хамрагдагчид: ИНЕГ-ын даргын Б/60 дугаар тушаалаар ИНЕГ-ын НААХЗА-ны 5, ИНҮТ-ийн даргын А/253 тоот тушаалаар АНҮГ, ХЭЗХАГ, НБҮГ, НМҮА, НХҮА, НЖБА, БУОУНБ-ын 10 ажилтан, нийт 15 ажилтан хамрагдав.Үүнд:№Суралцагчдын нэрсСалбар, нэгж/байгууллага/Албан тушаал1.Ё.Эрдэнэбат  Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба Дарга2.А.АмарболдҮнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга3.Ю.ЗолзаяаАННББЗГ Аюулгүй байдлын мэргэжилтэн4.Г.МөнхболдАэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн дарга5.Ч.ДарьсүрэнНислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч6.С.БатхуягИргэний нисэхийн үндэсний төвХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга7.Х.ГанбаатарХНАА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэсгийн дарга8.Д.ЭрдэнэбаатарНМҮА Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсгийн дарга9.Р.ЭрдэнэчулуунАНҮГ мэргэжилтэн10.С.БатзулНБҮГ Аюулгүй байдлын мэргэжилтэн11.Б.БулганНХҮА Аюулгүй ажиллагааны чанарын хэсгийн мэргэжилтэн12.Б.ДөлгөөнХЭЗХАГ менежер13.Д.ЗолжаргалБУОУНБ Үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалтын хэсгийн ахлах мэргэжилтэн14.Л.Энхтуяа“Дэглий цагаан” нисэх буудлын дарга15.Д.СүхбаатарХНАА Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн ахлах технологич инженерСургалт орчин үеийн дэвшилтэт цахим технологи ашиглан виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан нь тус сургалтыг уламжлалт буюу танхимын хэлбэрээр явуулах аргаас өртөг хэд дахин илүү хямд зардлаар зохион байгуулав.Дэлхийн иргэний нисэхийн салбарын 220 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Трэйнэйр плас хөтөлбөр нь цаашид виртуал болон хосолсон хэлбэрийн сургалтын арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.Доорх сургалтын бүртгэлийн програмаас суралцагчдын ирц, оролцоо, багшийн тэмдэглэл, гэрчилгээ, сургалтын өмнөх болон дараах уншиж судлах материалууд зэрэг чухал шаардлагатай зүйлсийг агуулсан цогц систем юм.Санал асуулгын дүгнэлт: Сургалтын явцад санал асуулга авагдсан бөгөөд дараах байдлаар дүгнэгдсэн байна.  Дүгнэлт:Энэхүү олон улсын түвшний сургалтыг зохион байгуулсанаар дараах ач холбогдол, давуу талуудыг бид бий болголоо. Үүнд:Сургалтад хамрагдсан суралцагчид нь Ковид-19 Нисэхийн аюулгүй ажиллагааны эрсдэлийн удирдлагын тогтолцооны хүрээнд дараах зүйлсийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн бөгөөд үүнд:Аюулыг системтэйгээр байнга илрүүлэх;Илэрсэн аюулд тохирох аюулын эрсдэл бууруулах арга хэмжээг тодорхойлж, ашиглах;Байгууллагын бүтцийн, дүрмийн гэх зэрэг өөрчлөлтийг аюулгүй ажиллагааны хүрээнд нэвтрүүлэх;Аюулгүй ажиллагааны эрсдэлийн үзлэг шалгалт, дотоод хяналтын аргаар аюулгүй ажиллагааны тайлан гаргах, үнэлгээ хийх;Эрсдэлийн гүйцэтгэлийн хяналтын схем боловсруулах зэрэг болно.Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, дадлагажуулах, эрх зэрэг олгох сургалтуудад гадаадын улс орнуудад хамрагдуулдаг байдлыг тодорхой хувиар буруулж, эх орондоо, өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлан хямд зардлаар, олон хүнийг сургалтад хамрагдуулах боломжийг нэмэгдүүлж байна.Энэхүү тайланд дараах материалуудыг хавсаргав. Үүнд:Сургалт зохион байгуулах зардлын төсөв, ICAO-аас ирүүлсэн нэхэмжлэлийн хуулбар;Сургалт зохион байгуулах тушаалын хуулбар;Суралцагчидын гэрчилгээний хуулбар Хянасан:TRAINAIR PLUS ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР                                                                         Б.ЗОЛБОО Боловсруулсан:TRAINAIR PLUS ХӨТӨЛБӨР, СУРГАЛТ, ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                Д.АНАРЗУЛ

ИНЕГ-ЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТЭС 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд  3 зорилтын хүрээнд нийт 47 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 97 хувийн биелэлттэй байгааг БХХ-ийн дарга Ч.Одгэрэл танилцууллаа. Дэлхийн агаарын навигацийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан техник, технологийн дэвшилд суурилсан агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэх, Нисэх буудлуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах болон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын  Хавсралтууд, стандарт, зөвлөмжийн шаардлагад  нийцүүлэхтэй холбогдуулан 2023 онд Бодлогын хэрэгжилтийн хэлтэс нийт 47 ажлын хүрээнд 14 судалгааг боловсруулж олон улсын 8 байгууллагатай 27 удаагийн уулзалт, дотоодын 12 байгууллагатай 109 удаагийн уулзалт хийсэн байна. Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1.     Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёр дахь төв байгуулах судалгааг боловсруулж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн хурлаар “Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц төв”-ийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар тогтсон. 2.     Агаарын навигацийн хураамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд судалгааг боловсруулан 2024 оны 7 дугаар сараас эхлүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж байна. 3.     Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор орон нутгийн “Ховд”, “Мөрөн”, “Гурвансайхан”, “Чойбалсан” нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулж, хүчин чадлын нэмэгдүүлэх төслийг "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэлтээр тусгаж концесс олгох урьдчилсан болон уралдаант сонгон шалгаруулалтыг зарлан ажиллаж байна. 4.     Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, Агаарын тээврийг хялбаршуулах журмын нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн өдрийн  339, 340 дүгээр тогтоолоор тус тус батлуулсан. 5.     Чөлөөт агаарын зам (Free route) олон улсын хурлыг 2023.11.09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. 6.     “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын газар ашиглалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах ажлыг зохион байгуулж байна. 7.     Агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх боломжийн талаар судалж, шийдвэрлүүлэхээр холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.