Үзлэг шалгалтын ажлаар ажилласан тухай тайлан (Х.Эвсанаа)

2024/08/08




Холбоотой мэдээ

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/07

ИНЕГ "Шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ИНЕГ, ТҮҮНИЙ ХАРЬЯА САЛБАР НЭГЖИЙН ХЭМЖЭЭНД “МЕНТОРШИП-2024” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2024/06/06

Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ажилтнуудын залгамж халааг бэлтгэх болон байгууллагын дотоод соёл, эерэг хандлагыг бий болгох зорилгоор ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжийн хэмжээнд “Менторшип-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнуудыг бүртгэж, ажил мэргэжлийн чиг хандлага, дадлага туршлага зэрэг хөтөлбөрт тавигдсан шаардлагуудын дагуу шалгаруулж, нийт 20 ажилтан буюу 10 ментор /чиглүүлэгч/, 10 ментийг /суралцагч/ сонгоод байгаа юм. Хөтөлбөрт оролцогч менторууд нь өөрийн хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь туслаж, нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөнө. Мөн хөтөлбөрийн хугацаанд хэрхэн хөгжиж, ахиц өөрчлөлт гарч байгааг үнэлэх юм. Өнөөдөр “Менторшип-2024” хөтөлбөрийн нээлт болж, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Бодлогын хэрэгэжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ЗУХЭЗХ-ийн дарга З.Туяа нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, амжилт хүслээ. Тус хөтөлбөр 2024 оны 08 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

НИСЛЭГИЙН ЖУРАМ БОЛОВСРУУЛАЛТ, ШАЛГАЛТЫН НИСЛЭГИЙН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/25

Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн алба нь нислэгийн журам боловсруулах, шалгалтын нислэг, газрын фотометрийн хэмжилт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус алба 2023 онд 2 зорилтын хүрээнд нийт 35 ажил төлөвлөсөн нь жилийн эцсээр 98.8 хувийн биелэлттэй байгааг танилцууллаа. 2023 онд хийсэн онцлох ажлуудаас дурдвал, Нислэгийн журам зохиолтын ажлын хүрээнд: -        “Чингис хаан” ОУНБ-ын уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан навигаци ашигласан хэрэглэлээр оролт үйлдэх 12 журам, нисэх гарах 11, нисэн ирэх 5 журмуудад дүн шинжилгээ хийж, засвар өөрчлөлт оруулан, AIRAC AMDT 06\23-аар зарлуулсан. -        Орон нутгийн Алтай, Өвөрхангай, Ховд, Отгонтэнгэр, Дэглий цагаан нисэх буудлуудын оролт үйлдэх нислэгийн журмуудад дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээ авсан. -        Монгол Улсын нислэгийн журамтай нисэх буудлуудын аэродромын шилжих өндрийн түвшин, шилжих нислэгийн түвшин, Иргэний нисэхийн дүрэм 91-ийн 239 заалтын дагуу зарлан мэдээлэх арга хэмжээ зохион байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн AIRAC AMDT 06\23-аар зарлуулсан байна. Шалгалтын нислэг, газрын фотометрийн хэмжилт хийх ажлын хүрээнд: -        “Чингис хаан” ОУНБ, “Буянт-Ухаа” ОУНБ -ын ILS/DME системийн хуваарьт шалгалтын нислэгийн бүрэн гүйцэтгэсэн. -        “Чингис хаан” ОУНБ, “Буянт-Ухаа” ОУНБ болон Дорнод, Ховд, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхөнгай, Говь-Алтай ОННБ-ын PAPI системийн хаврын улирлын газрын хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байна. Нислэгийн журам боловсруулалт, шалгалтын нислэгийн албанаас шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлаа тайлангийн төгсгөлд дараах байдлаар танилцууллаа. Тухайлбал, -        Шалгалтын нислэгийн болон Нислэгийн журам зохиогч инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг зөв үнэлэх, цогцолбор тогтолцоо хэрэгжүүлэх, -        ИНД-173-01 гэрчилгээний хязгаарлалтыг цуцлах, -        Нисдэг тэрэгний нислэгийн журам зохиолтын мэргэшүүлсэн сургалтад журам зохиогч инженерүүдийг хамруулах, -        Нисэх буудал орчны саадын үнэлгээ хийх үйлчилгээний үнэлгээг Нислэгийн журам зохиох үйлчилгээний тарифт оруулах, -        Шалгалтын нислэгийн байгууллагыг гэрчилгээжүүлэх ИНД-ийг батлуулах, -        Нислэгийн журам зохиох үйл ажиллагаанд шаардлагатай программ хангамж ханган нийлүүлэх, -        Шалгалтын нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийх шаардлагатай гэлээ.