Монгол Улсын Гадаад
харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департмент хооронд зохиогдож
байгаа Стратегийн түншлэлийн яриа хэлэлцээрийн хүрээнд Зам тээврийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Тээврийн яамны Дэд
сайд хатагтай Полли Троттенберг тэргүүтэй төлөөлөгчидтэй зам тээврийн салбарын
хамтын ажиллагааны талаар Вашингтон хотноо уулзалт хийв.
Уулзалтаар өнгөрсөн жилийн 8
дугаар сард гарын үсэг зурж байгуулсан Агаарын тээврийн “Open Sky” хэлэлцээр,
түүний үр дүнд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бий болсонтой холбогдуулан
талууд хоёр улсын стратегийн түншлэлийн хамгийн чухал бүрдэл хэсэг болгож, шууд
нислэг яаралтай эхлүүлэх, түүний бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Тухайлбал АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын
нисэхийн аюулгүй ажиллагааны аудит (IASA)-д хамрагдах товыг ирэх
жилийн эхний хагаст хийгдэхээр тогтоох асуудлыг хөндлөө.
АНУ-ын Холбооны нисэхийн
захиргааны төлөөлөл Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс шууд
нислэгийн бэлтгэл ажлыг шуурхайлан хийж байгаа, шаардлагатай зөвлөх
үйлчилгээний хүрээнд засаж залруулах ажлын тайлан хүлээн авч ажиллаж байгаа,
хоёр талын шууд нислэгийг эхлүүлэх чиглэлд хамтарч ажиллаж байгаа байдалд
талархалтай байгаа талаар мэдэгдэв. Тийм хэдий ч Холбооны нисэхийн захиргааны
зүгээс Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалтын товыг Иргэний
нисэхийн ерөнхий газрын бэлтгэл бүрэн хангаж аудит шалгалтыг хүлээн авахад
бэлэн бөгөөд аудитыг хийлгэх хүсэлтийг албан ёсоор илэрхийлсэн тохиолдолд товыг
тогтоох боломжтой талаар мэдэгдэв.
Түүнчлэн, Холбооны нисэхийн
захиргааны аудит шалгалт хийгдсэний дараагаар ойролцоогоор 120 хоног дотор АНУ-ын
Тээврийн аюулгүй байдлын алба шууд нислэгийг эхлүүлэх, нисэх буудлын аюулгүй
байдлын үнэлгээг хийж, дээрх байгууллагуудын шалгалт амжилттай үнэлгээг авч
зөвлөмжийг Тээврийн яаманд өгсөн тохиолдолд агаарын тээвэрлэгчид эдийн засгийн
үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу шууд нислэг үйлдэх эрх олгогдох талаар Тээврийн
яамны зүгээс тайлбарлав.
Мөн тус уулзалтаар Монгол
Улстай төмөр замын тээврийн салбарт хийгдэж байгаа хамтын ажиллагаанд таатай
байгаа, АНУ-ын Тээврийн яам өнгөрсөн жил Зам, тээврийн яамтай байгуулсан санамж
бичгийн хүрээнд Монгол Улсад шаардлагатай ухаалаг хот, цахим дэд бүтэц зэрэг
сэдвээр цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2024 онд 32 улсын 150 мянга гаруй нислэгийг төлөвлөн ажиллаж байна. Энэ нь 2023 оноос 10 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм.
“Мэдлэг туршлагыг өвлүүлж, тогтвортой хөгжилд хөтөлнө” уриатай “Менторшип-2024” хөтөлбөр нь ИНЕГ-ын даргын тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Тус хөтөлбөрт ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа, салбар нэгжээс нийт 20 оролцогч сонгогдож, 10 ментор буюу чиглүүлэгч, 10 ментий буюу суралцагч хамрагдсан юм. Өнөөдөр оролцогчид өнгөрсөн 3 сарын хугацаанд хийж бүтээсэн ажлаа бусдадаа тайлагнан, амжилт бүтээлээ хуваалцаж, шилдгүүдээ тодруулснаар хөтөлбөр өндөрлөж байна. “Менторшип-2024” хөтөлбөрийн шилдэг оролцогч хосоор ИНҮТ-ийн НХҮА-ны Сургалт дадлагын хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч, ментор Т.Амарзаяа, ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн Хамтын ажиллагааны мэргэжилтэн, ментий Н.Өлзийжаргал нар шалгарч ИНЕГ-ын дарга, удирдлагуудаас шагналаа гардлаа. Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон нийт оролцогчдод талархал гардуулав. Хөтөлбөрийн менторууд өөрийн хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь тусалж, нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөсөн. Өнөөдөр ментийнүүд хөтөлбөрийн хугацаанд хувь хүний хувьд болон мэдлэг, ур чадварын хувьд хөгжиж, олон ахиц дэвшил гарсан талаар хэлсэн юм. Ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, байгууллагын дотоод соёл зэрэг хандлагыг бий болгох зорилгын хүрээнд нэгдэж, хөтөлбөртөө цаг зав, сэтгэл зүтгэл гарган, 3 сарын туршид шинийг мэдэж, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байж, хөтөлбөрөө амжилттай өндөрлүүлсэн оролцогчдод ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа баяр хүргэж, цаашид ч бие биеэсээ тасралтгүй суралцан, амжилтаа үргэлжлүүлэхийг хүслээ. Мөн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан зохицуулалтын багийнханд баяр хүргэв. “Менторшип” хөтөлбөрийг цаашид уламжлал болгон зохион байгуулж, жил ирэх бүр хамрах хүрээ болон үр дүнг нь нэмэгдүүлж ажиллахыг ИНЕГ-ын удирдлагууд хэллээ.
Олон улсын нисэх буудлуудын зөвлөл ACI World-ийг дөрвөн жил амжилттай удирдсаны дараа тус байгууллагын Ерөнхий захирал ноён Луис Филипп де Оливейра гэр бүлийн шалтгаанаар 2024 оны эцсээр тус зөвлөлийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдлээ. Де Оливейрагийн энэхүү мэдэгдэл нь ACI World-ын тогтвортой байдлыг хангах, цар тахлын дараа хэвийн байдал руу шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Де Оливейра таван жил орчим ажилласан бүрэн эрхийн хугацаагаа дуусгахдаа уян хатан байдал, шинэчлэл, дэвшлийн өвийг тус байгууллагад үлдээлээ. Нисэхийн салбарын хамгийн хүнд хэцүү цаг үед түүний манлайлал маш их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ACI World нь түүний хэрэгжүүлсэн бодлогын залгамж халааг амжилтай үргэлжлүүлэх болно гэж ACI World мэдэгджээ.