AVIATION WEEKLY LXXIX

2024/07/30

НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЖИЛТНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцана уу.

Холбоотой мэдээ

ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын харьяа “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тавилаа. Тус алба нь 2023 онд нийт 6 зорилтын хүрээнд 15 арга хэмжээ төлөвлөж оны эцсийн байдлаар гүйцэтгэлээ 100% биелүүлжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус алба нь нийт 52,8 мян.тн шатахууны татан авалт хийж, 50,9 мян.тн шатахуун сумлаж нийт 6,452 удаагийн сумлагаа хийсэн байна. Гидрант системээр 44.0 мян.тн сумлагчаар 6.9 мян.тн шатахуун сумлажээ. Агаарын тээвэрлэгчидтэй “Агаарын хөлгийн  шатахуун хадгалах,  ачих, цэнэглэх  үйлчилгээ үзүүлэх гэрээ”, Шатахуун ханган нийлүүлэгчидтэй “Агаарын хөлгийн  шатахуун хадгалах,  ачих, дамжуулан цэнэглэх  үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байна.2022 оны нийт сумлагаа 34,7 мян.тн байсан бол 2023 оны нийт сумлагаа 50,9 мян.тн болж 55%-аар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/234 дугаар тушаалаар ИНҮТ-ийн ЧХОУНБдШХА-ны Чанар хяналт лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг 4 жилээр сунгуулжээ. Тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон бусад удирдлагууд тус албаныханыг нисэхийн төлөө гэсэн сэтгэлтэй, ажилдаа эзэн болж ажиллах шаардлагатай, санхүү бүртгэлээ сайжруулж, нийлүүлэлт хийж байгаа нефьтийн компаниудтай хорогдолоо сайн тооц, тооцохгүй байгаагаас үүдэж хэмжилтийн зөрүү их гарч байгаа талаар анхааруулаад тус албыг Ази тивдээ томоохонд тооцогдох цэнэглэх байгууламж учир цаашид ажилдаа илүү сэтгэл гаргаж, мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭХ ОЛОН АНГИТ КИНОНД ТА ӨӨРИЙН ТҮҮХ, ДУРСАМЖАА БАГТААХ БОЛОМЖТОЙ
2024/01/29

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ.Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна.Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай.Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна.Холбоо барих:86063636 (Б.Алтанзул) - altanzul.b@mcaa.gov.mn99931267 (Ч.Энхжаргал) - enkhjargal.ch@mcaa.gov.mn89117531 (Б.Пүрэвсүрэн) - purevsuren.b@mcaa.gov.mn

АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДУЛААН САНТЕХНИКИЙН АЛБА АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн 2023 оны тайлангийн хурал үргэлжилж байна. Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн алба үндсэн 64, гэрээт 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус алба нь цэвэрлэгээ үйлчилгээ, гадна тохижилт, барилга захиалагчийн хяналт, барилга засвар, аюулгүй байдлын хамгаалалт, ариутгал, халдваргүйтгэл, мэрэгчгүйтгэл чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ИНЕГ, ИНҮТ болон тэдгээрийн харьяа нийт 27 барилга байгууламжийн дулаан сантехник, агааржуулалт салхивч, хөргөлтийн систем, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг 24 цагаар хариуцан ажилладаг. 2023 оны жилийн эцсийн байдлаар IMCAA- гаар 99, утсаар 115 нийт 214 дуудлагыг барагдуулжээ. Тус алба нь 2023 онд нийт 26 ажил төлөвлөж одоогийн байдлаар гүйцэтгэлийн хэрэгжилт нь 98,4%-тай байна. Цаашид тус албанаас хариуцан ажиллах ажлын цар хүрээ, обьектын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон тоо нэмэгдүүлэх, агааржуулалтын болон хөргөлтийн системийн тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн шинэчлэх, ажлын хэрэгцээнд жижиг оврын эксковатор худалдан авах, ААБЗХ-т зориулалтын суурин тоног төхөөрөмжийг суурилуулж захиалгат болон төлбөртэй засвар үйлчилгээг хийх, ДСАХ-ийн үндсэн чиг үүргийн хүрээнд төлбөртэй ажил үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа талаараа тайлангийнхаа төгсгөлд хэллээ.