БАЯР НААДМЫН БОСГОН ДЭЭР ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2024/07/09

 

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан зарим албан хаагчдыг “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдэг болон Зам, тээврийн хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр шагнасныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагууд гардуулан өглөө. 

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн эдийн засагч Ц.Мөнхсаран, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны дарга Т.Батбаяр, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Хамгаалалтын хэсгийн хамгаалалтын ажилтан Б.Галбадрах, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын ахлах технологич мэргэжилтэн Ч.Чулуунхүү, ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Агаарын навигацийн техникийн үйлчилгээ хариуцсан ахлах технологич мэргэжилтэн Б.Наранмандах, "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн нярав С.Эрдэнэчимэг, ИНҮТ-ийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын ахлах эдийн засагч Д.Цэцэгмаа нарыг шагналаа. 

ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Санхүү, эдийн засаг төлөвлөлтийн газрын Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Отгонтуул, Нисэхийн спорт цогцолборын Спорт сургалтын тасгийн ахлах мэргэжилтэн, биеийн тамирын арга зүйч Э.Тэмүүлэн, Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Р.Цагаанхүү, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч Н.Одхүү нарыг шагнаж урамшууллаа.



























Холбоотой мэдээ

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/18

ИНЕГ "Карбомид" -ийн тендер зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

“МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТ, НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХУРАЛ” ЭХЭЛЛЭЭ
2024/10/15

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд манай улсад айлчилж байгаа юм. Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Хурлыг нээж ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл үг хэлэхдээ “Эрхэм ноён Ван Бинээр ахлуулсан БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчдийг Монгол Улсад тухлан саатаж, бидний цаашдын хамтын ажиллагаанд энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой байж, хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна” гэдгийг онцоллоо. Харин ноён Ван Бин хэлсэн үгэндээ “биднийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархаж байна. Хурлын үеэр бид хүссэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ийнхүү зохицуулах хурал “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн гэрээг шинэчлэх, шийдвэрлэх” хэлэлцүүлгээр эхэллээ.