ИНҮТ-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь Агаарын хөлгийн болон аэродромын үйлчилгээний тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, механизмын хангалт, нийтийн болон технологийн тээвэр, техник үйлчилгээ, засвар, шатахуун хангалтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус албаны хамт олон олон улсын стандарт шаардлагад нийцсэн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан газрын үйлчилгээг тусгай зориулалтын автомашин, механизм, тоног төхөөрөмжөөр гадаад, дотоодын агаарын хөлөгт үзүүлэх, аэродромын талбайн цэвэрлэгээний хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, иргэний нисэхийн системийн бүх төрлийн авто тээврийн үйлчилгээ болон төв, орон нутгийн нисэх буудлуудын шатахуун хангалт, засвар үйлчилгээг үзүүлдэг тусгай чиг үүргийн нэгж юм.
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нийт 173 орон тоотой бөгөөд үүнээс 54 ажилтан ердийн цагийн хуваариар буюу өдрийн 8 цагаар, 119 ажилтан ээлжийн зохион байгуулалтаар ажилладаг. Өнөөдрийн байдлаар албаны харьяанд 121 автомашин, механизм, тоног төхөөрөмж, 25 чиргүүл, нийт 146 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
2024 оны эхний хагас жилийн байдлаар тус алба “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нийт 43 агаарын хөлөгт 11 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр давхардсан тоогоор 139 удаа үйлчилгээ үзүүлжээ.
Нийт 14 аж ахуйн нэгжтэй агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх гэрээ байгуулан, шатахуун тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна. 2024 оны эхний хагас жилд нийт 675.8 тонн агаарын хөлгийн шатахууныг орон нутгийн нисэх буудлууд болон захиалгат газруудад тээвэрлэн хүргэсэн байна. Мөн “Чингис хаан” ОУНБ дахь Шатахуун хангалтын албанд 5.360.000 литр ТС-1 төрлийн шатахууныг тээвэрлэн хүргэжээ.
Мөн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь 1994-2024 он хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 18 мянга 828 машин/өдөр ажиллаж, 250 мянга 998 цагийн ажил үйлчилгээ үзүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар том оврын 8 автобусаар ИНЕГ, ИНҮТ болон МИАТ ТӨХК, NUBIA компанийн нийт 630 гаруй ажилтныг өглөө, оройдоо 7 чиглэлээр тээвэрлэн ажиллаж байна.
ИНЕГ-аас ""Мандалговь" нисэх буудлын шатахууны сав ил болгох /Дундговь/" тендер зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ. Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.