Зам, тээврийн хөгжлийн яам нь агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай 2024 оны нэгдүгээр сард нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар ажил хэрэгч уулзалт хийсэн.
Талуудын уулзалтын үр дүнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зорчигч, ачаа урсгалыг түргэн шуурхай нэвтрүүлэх, хүлээлт, саатлыг арилгах ажлууд үе шаттайгаар хийгдэж эхэлж байна.
Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр хийсэн уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
ЖАЙКА-аас Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компанитай гэрээ байгуулан 2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажилдаа ороод байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2024.07.02/ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа нар ЖАЙКА, “Ниппон Коей” компанийн төлөөллүүд судалгааны ажлын эхлэл тайланг танилцуулж, харилцан санал солилцлоо.
Зам, тээврийн хөгжлийн яам
Монгол Улсын Зам, тээврийн сайдын тушаалаар ИНЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Э.Төрбаяр өнөөдөр тамгаа гардаж, ажлаа хүлээн авлаа. Харин түүний өмнө ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Мөнхтуяагийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай байгуулсан “Төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах” гэрээний хугацаа дуусгавар болсон тул ИНЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, урьд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байна. ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр тамгаа гардаж аваад хэлсэн үгэндээ, ИНЕГ-ын чиг үүрэг нь төрийн хяналт шалгалтын тухай хууль болоод иргэний нисэхийн тухай хууль, бусад хуулиудын хүрээнд нисэхийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалтын хяналт зохицуулалтыг бүрэн хангахад чиглэгдэх тул мэргэжлийн өндөр ур чадвар, зохион байгуулалт, ажлын өндөр бүтээмж шаардагдана гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр ИНҮТ-ийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа шинэчлэгдсэн хуулийн дагуу бүх бичиг баримт, бүтэц, орон тооны чиг үүрэг, үйл ажиллагааны заавар журмыг боловсруулах ажилд онцгойлон анхаарч ажилласнаа дурдаад хуучин дүрмээр чиг үүрэг болгон дээрээ хэвтээ тогтолцоогоор гэрчилгээждэг байсныг ИНҮТ дээр гэрчилгээжүүлж чадсан амаргүй бөгөөд томоохон ажилд маш сайн дэмжиж ажиллаж байсан ИНЕГ-ын дарга, Даргын зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийллээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд орлогоо нэмэгдүүлэх, хуримтлагдсан авлагаа барагдуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажилласан гэдгийг ИНЕГ-ын дарга асан Ч.Мөнхтуяа ажлаа хүлээлгэн өгөхдөө онцоллоо. 2024 оны 6 дугаар сараас агаарын навигацийн хураамж тооцох аргачлалыг шинэчилсэн, мөн нислэгийн тоо нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч орлого нэмэгдэн улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөө бүрэн төвлөрүүлж, олон улсын дүрмийн дагуу байвал зохих мөнгөн үлдэгдлээ бүрдүүлэн амжилттай ажилласан байна.ИНЕГ-ын 2024 онд Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 19 зорилтын хүрээнд 130 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас урьдчилсан байдлаар 91.3 хувийн хэрэгжилттэй байгаа. 2025 онд Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 18 зорилтын хүрээнд 147 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган Зам, тээврийн сайдаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр батлуулсан байна. ИНЕГ-ын 2025 оны төсвийг батлуулах, ажилтнуудын цалин хөлсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, батлагдсан төсвийн дагуу цалин хөлсийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 хувиар нэмэгдүүлэх, Иргэний нисэхийн 57 дүрмийн төслийг Зам, тээврийн сайдаар батлуулж, мөрдөж ажиллах, АНУ-руу хийх шууд нислэгийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, гэрчилгээжих гэх мэт томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.Иргэний нисэхийн тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэхтэй холбогдуулан Зам тээврийн сайдын баталсан тушаалаар ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталснаар 8 газар, 6 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан ИНЕГ-ын 106 орон тоонд 95 ажилтан, үүнээс иргэний нисэхийн хяналтын байцаагч 45 ажилтан байна.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтны анхан шатны сургалт” зохион байгуулах гэж байна. Та бүхэн доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Олон улсын нисэх буудлуудын зөвлөл ACI World-ийг дөрвөн жил амжилттай удирдсаны дараа тус байгууллагын Ерөнхий захирал ноён Луис Филипп де Оливейра гэр бүлийн шалтгаанаар 2024 оны эцсээр тус зөвлөлийн ерөнхий захирлын ажлаа хүлээлгэн өгөх болсноо мэдэгдлээ. Де Оливейрагийн энэхүү мэдэгдэл нь ACI World-ын тогтвортой байдлыг хангах, цар тахлын дараа хэвийн байдал руу шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Де Оливейра таван жил орчим ажилласан бүрэн эрхийн хугацаагаа дуусгахдаа уян хатан байдал, шинэчлэл, дэвшлийн өвийг тус байгууллагад үлдээлээ. Нисэхийн салбарын хамгийн хүнд хэцүү цаг үед түүний манлайлал маш их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ACI World нь түүний хэрэгжүүлсэн бодлогын залгамж халааг амжилтай үргэлжлүүлэх болно гэж ACI World мэдэгджээ.