ИНҮТ-ийн БХТГ-ын Барилга байгууламжийн ашиглалтын алба нь ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа алба салбаруудын гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Барилга байгууламжийн ашиглалтын албаны ажилтнууд байгууллагын барилга байгууламжуудын засвар үйлчилгээг тогтмол хийснээр ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна үер усны зэрэг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байна.
Тус алба 2024 он гарсаар эхний хагас жилийн байдлаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба салбар нэгжийн нийт 24 обьектод засвар үйлчилгээ хийжээ. Мөн төсвийн болон урсгал зардлаар гадны байгууллагаар хийлгэж буй ажлуудад ажлын тоо хэмжээ, төсвийг боловсруулан, захиалагчийн хяналт тавин ажилладаг юм.
АНУ-ын "United airlines" компани ирэх 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо өчигдөр буюу 2024.10.10-нд зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэхээр болжээ. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/281 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.Энэ хүрээнд “МИАТ” ТӨХК нь 2024 оны 1 дүгээр сард АНУ-ын Тээврийн яаманд нислэг үйлдэх буюу эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасантай холбогдуулан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA) шалгалтын бэлэн байдалд техникийн үнэлгээ хийлгэх, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 оны 4 дүгээр сард нийт 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна.Засгийн газрын бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/171 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулсан.Зөвлөх компани нь Монгол Улс олон улсын стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхэд IASA шалгалтын хүрээнд суурь үнэлгээ хийж үр дүн, зөвлөмжийн тайлан болон Залруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг ирүүлсний дагуу шинэчлэн байгуулагдсан Ажлын хэсэг нь тайлан, Залруулах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж, суурь үнэлгээгээр илэрсэн үл тохирлыг засаж залруулах Ажлын хэсгийн нэгдсэн төлөвлөгөөг батлан ажиллаж байна.Уг ажлын хэсэг нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт, Тээврийн аюулгүй байдлын захиргааны урьдчилсан аудитад хамрагдах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийт 68 арга хэмжээ бүхий багц ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан, төлөвлөгөөний хэрэгжилт 12,5 хувьтай байна.Эх сурвалж: Зам тээврийн яам
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБАНААС 2024 ОНД ЗАРЛАГДАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА. ХОЛБОО БАРИХ УТАС: 71283018 bayanjargal.a@mcaa.gov.mn