ИНЕГ-ын
Ёс зүйн зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороотой хамтран “Төрийн
албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр
сургалт зохион байгууллаа.
Төрийн
албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан төрийн албан
хаагчийн ёс зүйн тухай ойлголт, хэм хэмжээ, хуулийн үйлчлэлд хамаарах болон
байгууллагын ёс зүйн дүрмийн зохицуулалт, ёс зүйн дэд хороо байгуулах, түүний
ажиллах журам, ёс зүйн зөрчлийн мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, ажилтан албан
хаагчид ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг төрийн албан
хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэний нисэхийн салбарынханд дэлгэрэнгүй
мэдээлэл өглөө.
“Буянт-Ухаа”
олон улсын нисэх буудлын хурлын танхимд зохион байгуулсан сургалтад Иргэний
нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа салбар,
нэгжийн 150 ажилтан танхимаар, орон нутгийн нисэх буудлын болон бусад алба,
нэгжүүдийн 100 орчим ажилтан цахимаар хамрагдлаа.
ИНЕГ-аас
цаашид Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг зохион
байгуулж, Ёс зүйн дэд хороог байгуулах, хуульд заасны дагуу нийт ажилтнуудын
олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажиллуулах санал
хураалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр /2024.01.25/ баталлаа.2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.Тодруулбал, агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Мөн БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн агаарын хөлгийн тоог 4-өөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байна.Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна. Авто замын салбарт, долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.
Улаанбаатар хот 2023.05.22Сургалтынзорилго:ИНЕГ-ын даргын 2023 оны А/146 дугаар тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан “Гадаадад сургалтад хамрагдах удирдамж”-ийн дагуу Дотоод аудитын албаны дарга Б.Мөнх-Очир, аудитор А.Мөнх-Эрдэнэ нар 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сингапур улсын Олон улсын дотоод аудитын институтээс зохион байгуулсан “Залиланг мөрдөн шалгах дотоод аудиторын ур чадвар” сургалтад хамрагдлаа.Тус сургалтад хамрагдсанаар дотоод аудитын албанаас хийгдэх аудит шалгалтыг “Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандарт”-ын дагуу хийх, үр дүнг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагаас гаргасан арга туршлагыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэх, дотоод аудиторуудын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн шинэ арга барил, туршлага судлах зэрэг ач холбогдолтой юм.Арга хэмжээний тухай:Сургалт нь Сингапур улс дахь Олон Улсын дотоод аудиторуудын институт (IIA)-д явагдсан ба лекц, дасгал ажил (кейс), хэлэлцүүлэг гэсэн хэлбэрээр 2 өдөр явагдсан ба дараах үндсэн асуудлын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:Аудит ба мөрдөн шалгах ажлын ялгаа,Худалдан авалтад аудит хийх арга, худалдан авах ажиллагаанд гарсан залиланд кейс дээр ажиллах,Мөрдөн байцаалтын хүрээг тодорхойлох, нөөцийг хуваарилах,Эх сурвалжтай (мэдээлэгч) ярилцлага хийх,Нотлох баримт цуглуулах, дүн шинжилгээ хийх талаар,5W1H (What, Who, Where, When, Why, How) асуултын аргын дагуу үүссэн нөхцөл байдалд иж бүрэн шинжилгээ хийх, боломжит шийдлийг гаргах,Аудитын ярилцлагын үндсэн ур чадвар (80-20 rule for interviewing),Залилангийн онол ба тайлан бичих талаар,Удирдлагын тайлан бичих ба илтгэл тавих гэх мэт.Сургалтыг Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч ноён Рой Леонг удирдан явуулсан ба залиланг илрүүлэх, аудит хийх арга техник, байгууллагын дотоод аудиторт тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар өөрийн ажлын туршлага жишээн дээр тайлбарлан явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон ба мөн тус сургалтаар гадаадын олон улсын дотоод аудиторууд баг болон кейс, ярилцлага хийж туршлага, мэдлэг солилцлоо.Манай Улсын дотоод аудиторуудад Олон Улсын дотоод аудиторын гарын авлага, дүрмийг ашиглахад хүндрэлтэй (гишүүнчлэл, төлбөр, хурал семинарт оролцох гэх мэт.) байдаг ба тус албан ёсны сургалтаар аудитын нэгэн чухал төрөл болох залилангийн аудитын талаарх гарын авлага (цахим болон цаасан) сургалтын явцад ашигласан нь давуу буюу цаашид өөрийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглах нэвтрүүлэх бололцоо олгосон сургалт боллоо.Дүгнэлт, Үр дүн:Монгол Улсын Засгийн газраас сайн засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор улсын секторын дотоод аудитын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ.Энэ хүрээнд ИНЕГ-ын дотоод аудиторууд нь олон улсын байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тасралтгүй сургалт, дадлагаар хангагдаж байх зайлшгүй шаардлагатай юм.Энэхүү сургалтын хугацаанд аудиторууд нь байгууллагыг эрсдэл, зөрчил дутагдлаас хамгаалах, илрүүлэхэд нэн шаардлагатай арга техникийн нэг болох аудитын ярилцах чадварыг дээшлүүлэх, залиланг илрүүлэх, аудитыг үр дүнтэй төлөвлөж тайлагнах, аудит хийх арга техникээ сайжруулах болон Олон улсын дотоод аудитын байгууллагаас гаргасан стандарт, сайн туршлагатай танилцах, суралцах боломж олгосон цаашид өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж олгосон сургалт болов.Мөн тус сургалт нь зөвхөн лекц хэлбэртэй бус дадлага ажил холимог байдлаар явагдсан нь удирдан явуулсан багш ноён Рой Леонг (Дойче банкны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч), бусад олон улсаас оролцсон дотоод аудиторуудын дадлага, туршлагаас суралцах, санал солилцох боломж олголоо.(Сургалтад хамрагдсан сертификатыг хавсаргав.)ТАНИЛЦСАН:АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯРТАЙЛАН БИЧСЭН:ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХ-ОЧИРДОТООД АУДИТЫН АЛБАНЫ АУДИТОР А.МӨНХ-ЭРДЭНЭ
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч Э.Амарсайхан 2021 оны 9 дүгээр сарын 06-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны хооронд Франц Улсын “AERO GROUND TRAINING” сургалтын төвөөс зохион байгуулсан “Embraer ERJ-190 series (GE CF34) T1+T2 Combined / Initial” сэдэвт сургалтад дараах чиглэлээр хамрагдсан болно. Үүнд:– Е190 агаарын хөлгийн ерөнхий мэдээлэл– Их биений бүтэц, зохион байгуулалт– Цахилгааны тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– Навигацын тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– Холбооны системүүд, тэдгээрийн үйл ажиллагаа– CF34 маягийн хөдөлгүүрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааЭ.Амарсайхан нь дээрх сэдвүүдээр зохион байгуулагдсан сургалтад амжилттай хамрагдаж гэрчилгээжсэн болно. Сургалтын гэрчилгээг хавсаргав.ТАЙЛАН БИЧСЭН:ИНЕГ-ЫН НААХЗА-НЫНТЧХ-ИЙН БАЙЦААГЧ /Э.АМАРСАЙХАН/