Иргэний нисэхийн ерөнхий газар,
түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний
түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг
нэмэгдүүлэх, ажилтнуудын залгамж халааг бэлтгэх болон байгууллагын дотоод соёл,
эерэг хандлагыг бий болгох зорилгоор ИНЕГ-ын даргын тушаалаар Иргэний нисэхийн
ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжийн хэмжээнд
“Менторшип-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй
ажилтнуудыг бүртгэж, ажил мэргэжлийн чиг хандлага, дадлага туршлага зэрэг
хөтөлбөрт тавигдсан шаардлагуудын дагуу шалгаруулж, нийт 20 ажилтан буюу 10
ментор /чиглүүлэгч/, 10 ментийг /суралцагч/ сонгоод байгаа юм.
Хөтөлбөрт оролцогч менторууд нь өөрийн
хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа
зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь туслаж, нөөц
бололцоогоор ханган, зааж зөвлөнө. Мөн хөтөлбөрийн хугацаанд хэрхэн хөгжиж, ахиц
өөрчлөлт гарч байгааг үнэлэх юм.
Өнөөдөр “Менторшип-2024” хөтөлбөрийн
нээлт болж, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Бодлогын хэрэгэжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл,
ЗУХЭЗХ-ийн дарга З.Туяа нар хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, амжилт хүслээ.
Тус хөтөлбөр 2024 оны 08 дугаар сар хүртэл үргэлжилнэ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (ACI)-ийн хамтарсан “AMPAP ELECTIVE – ACI SECURITY Diploma Course” хөтөлбөрийн “Нисэх буудлын аюулгүй байдлын менежмент” сэдэвт тэтгэлэгт сургалт 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс /БНБАУ/-ын Иргэний нисэхийн академи дээр зохион байгуулагдсан.Тус сургалтад Бангладеш, Монгол, Нигер зэрэг улсын 14 оролцогч хамрагдсан. ИНЕГ-ын даргын 2022 оны А/127 тушаалын дагуу БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт, Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн Б.Номуун батлагдсан удирдамжийн дагуу тус сургалтад хамрагдсан.Сургалтын хөтөлбөрийн дагуу доорх сэдвүүдийн талаар сургалтууд орсон. Үүнд:-Аюулгүй байдлын мэргэжилтэн, менежерийн үүрэг, ажлын байрны зорилго-Аюулгүй байдал хариуцсан байгууллагын бүтэц-Зардал, төсөвийн тооцоолол-Аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулах аргачлал-Эрсдэлийн удирдлагын талаарх ойлголт-Онцгой нөхцөлийн төлөвлөгөө, Гамшигийн үеийн төлөвлөгөөний ач холбогдол-Гамшигийн үед Аюулгүй байдал хариуцсан байгууллагын оролцоо-Аюулгүй байдлын соёл-Аюулгүй байдлын ажилтнуудад урам зориг өгөх, урамшуулахын ач холбогдол-Аюулгүй байдлын ажилтныг ажилд сонгон шалгаруулахад анхаарах зүйлс-Үзлэг шалгалт болон аудитСургалт 5 өдрийн турш явагдсан бөгөөд өдөр тутам оролцогч бүрээс явцын шалгалт авч сүүлийн өдөр багт хуваагдан эрсдэлийн үнэлгээ, танилцуулга хийсэн.Явцын шалгалтын дүн:1 өдөр – 5/5 тэнцсэн2 өдөр – 4/6 тэнцсэн3 өдөр – 6/6 тэнцсэн4 өдөр – 4/6 тэнцсэнТөгсөлтийн шалгалт – 30/32 тэнцсэнТанилцсан:Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийнбодлого, зохицуулалтын газрын дарга Г.БатбаярИргэний нисэхийн үндэсний төвийн дарга Н.Батсайхан“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал Тайлан бичсэн:БУОУНБ-ын Үйлдвэрлэлийн төлөвлөлт,Зохицуулалт, хяналтын хэсгийн мэргэжилтэн Б.Номуун
ИНҮТ-ийн БХТГ-ын Барилга байгууламжийн ашиглалтын алба нь ИНЕГ, ИНҮТ болон түүний харьяа алба салбаруудын гадна талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.Барилга байгууламжийн ашиглалтын албаны ажилтнууд байгууллагын барилга байгууламжуудын засвар үйлчилгээг тогтмол хийснээр ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна үер усны зэрэг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байна.Тус алба 2024 он гарсаар эхний хагас жилийн байдлаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба салбар нэгжийн нийт 24 обьектод засвар үйлчилгээ хийжээ. Мөн төсвийн болон урсгал зардлаар гадны байгууллагаар хийлгэж буй ажлуудад ажлын тоо хэмжээ, төсвийг боловсруулан, захиалагчийн хяналт тавин ажилладаг юм.