АНУ-ЫН “THE WICKS GROUP CONSULTING” КОМПАНИ ИНЕГ-Т АЖИЛЛАЖ БАЙНА

2024/06/03

АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компанийн төлөөлөл ИНЕГ-т ажиллаж байна.
Тус компаниас нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад ирсэн бөгөөд өнөөдөр ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашид 14 хоногийн хугацаанд IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах юм.

Холбоотой мэдээ

АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД “AUDIT AND INSPECTION TECHNIQUES” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
2024/04/17

Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа /Transportation Security Administration/-наас ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагч нар болон Иргэний нисэхийн үндэсний төв, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, агаарын тээвэрлэгчийн дотоод хяналт хариуцсан ажилтнуудад зориулсан “Audit and Inspection Techniques” сургалт семинарыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотноо  зохион байгуулж эхэллээ.   Уг сургалт 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд сургалтаар Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцын Хавсралт 17 “Нисэхийн аюулгүй байдал”-д заасан стандарт шаардлагын үр дүнтэй хэрэгжилтийг бататгахад иргэний нисэхийн аюулгүй байдлын чанарын хяналтын үндсэн үйл ажиллагаа болох аудит, үзлэг шалгалт, сорилтын талаар оролцогчдын онолын мэдлэг, ур чадварыг практик дадлагатай хослуулан дээшлүүлэх, туршлага судлахад чиглэгдсэн онцлог ач холбогдолтой юм.