“ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТӨСЛИЙН ИННОВАЦЫН УРАЛДААН”-Ы ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2024/05/30

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-ы шилдгээр шалгарсан хүмүүст өнөөдөр ИНЕГ-ын удирдлагууд шагналыг нь гардууллаа.

Тус уралдаанд амжилттай оролцож, салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэд технологи, инновац нэвтрүүлэх төслийг санаачилж, шилдгээр шалгарсан ажилтнуудад ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа талархал илэрхийлээд шалгарсан төслүүдийг байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Мөн шилдгээр шалгарсан эхний гурван төсөлд хамтарч ажилласан ажилтнуудыг үндсэн цалингийн 30-70 хувиар урамшуулахаар болсныг дуулгаж, Өргөмжлөл гардууллаа.

“Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д харьяа, салбар нэгжүүдээс нийт 8 төсөл ирүүлснээс ИНҮТ-ийн харьяа Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Золбоо, нисэхийн англи хэлний багшлах мэргэжилтэн М.Уранбилэгт, Т.Оюунбилэг нарын санаачилсан "ICAO-ийн хэлний ур чадварын ТEAC шалгалтын Монгол Улсад нутагшуулах төсөл" тэргүүн байр эзэлсэн байна.

Мөн ИНҮТ-ийн харьяа Нисэхийн холбоо, навигаци ажиглалтын албаны Холбооны хэсгийн дарга Э.Булган, Өгөгдлийн холбооны тасгийн ахлах инженер Г.Нандин-Эрдэнэ, инженер Г.Булгантамир, Ж.Ариунбат нарын "Агаарын навигацийн алслагдсан байгууламжуудад хяналтын систем нэвтрүүлэх төсөл", ИНҮТ-ийн харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний газрын аэродром, гэрэл суулт, цахилгаан хариуцсан технологич мэргэжилтэн Ц.Батмөнх, Б.Гантулга, Аэродром, гэрэл суултын албаны Цахилгаан хангалтын хэсгийн цахилгаан хангалтын засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженер Ц.Баяраа, тасралтгүй цахилгаан тэжээлийн ахлах инженер С.Золжаргал нарын "Ховд аймаг дахь “Ховд” нисэх буудлын цахилгаан хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах техникийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны төсөл" тус тус шалгарчээ.




Холбоотой мэдээ

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ ӨРГӨТГӨХ, ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЯПОН УЛСЫН “НИППОН КОЕЙ” КОМПАНИ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2024/07/03

Зам, тээврийн хөгжлийн яам нь агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлэн ажиллаж байна.Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай 2024 оны нэгдүгээр сард нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар ажил хэрэгч уулзалт хийсэн. Талуудын уулзалтын үр дүнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зорчигч, ачаа урсгалыг түргэн шуурхай нэвтрүүлэх, хүлээлт, саатлыг арилгах ажлууд үе шаттайгаар хийгдэж эхэлж байна.Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр хийсэн уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.ЖАЙКА-аас Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компанитай гэрээ байгуулан 2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажилдаа ороод байна.Энэ хүрээнд өнөөдөр /2024.07.02/ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа нар ЖАЙКА, “Ниппон Коей” компанийн төлөөллүүд судалгааны ажлын эхлэл тайланг танилцуулж, харилцан санал солилцлоо.Зам, тээврийн хөгжлийн яам