ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЖААЛУУД СУРСАН МЭДСЭНЭЭ ТАЙЛАГНАВ

2024/05/30

ИНЕГ-аас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн ажлуудын нэг болох Иргэний нисэхийн цэцэрлэгт 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан жаалууд юу сурч мэдсэнээ эцэг эхдээ тайлагналаа.

Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн Буянт-Ухаа салбарын 6 бүлэгт 181 хүүхэд суралцсан байна.

ИНЕГ дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болсноор иргэний нисэхийн салбарт ажилладаг бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд томоохон дэмжлэг болсон бөгөөд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс эцэг, эхчүүдийг хүүхдээ цэцэрлэгт нь өгч, авах нөхцөл боломжийг нь улам бүр нэмэгдүүлж, ажлын цагийн бүртгэлийн системийг тус цэцэрлэгт байршуулж өгсөн юм. 




Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LXII
2024/03/04

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Монгол-Солонгосын агаарын харилцааг өргөжүүллээ- ИНЕГ-ын цагийн хуваарийн зөвлөл 2024 оны зуны улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг хэлэлцлээ- “AVIATION PHOTO NEWS” XXVII- БУОУНБ-д өнгөрсөн долоо хоногт 19 нислэг үйлдэгджээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.