ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, ЦОМ ГАРДЛАА

2024/05/30

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 ойг угтан зохион байгуулсан системийн аварга шалгаруулах спортын 7 төрөлт тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 28 байгууллага хурд хүчээ сорьсноос тэмцээний нийлбэр дүнг бага онооны системээр дүгнэж гаргахад 81 оноогоор Э.Төрбаяр даргатай Иргэний нисэхийн үндэсний төв Тэргүүн байр эзэлж, Цом гардлаа. II байрыг 84 оноогоор Китанака Такэфуми захиралтай “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК, III байрыг 86 оноогоор Б.Мөнхтамир захиралтай “МИАТ ТӨХК тус тус эзэллээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “МИАТ” ТӨХК ажиллалаа.

 


НЭГ. ГАНЦААРЧИЛСАН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Шатар/эмэгтэй/

3-р байр Б.Золбоо/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

2-р байр Н.Цэвээнчимэг/Аэродором, гэрэл суултын алба/

1-р байр Г.Эрдэнэтуяа/Орон нутгийн нисэх буудлууд/

Шатар/эрэгтэй/

3-р байр А.Хосбаяр/Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба/

2-р байр Б.Цогт-Очир/Шатахуун хангалтын алба/

1-р байр У.Гэрэлт/Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба/

Шатар/Ахмад эрэгтэй/

3-р байр Ц.Самдан/Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/

2-р байр С.Ганбат/Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба/

1-р байр Л.Отгонбаяр/Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/

Шатар/Ахмад эмэгтэй/

3-р байр Б.Байгалмаа/Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба/

2-р байр Д.Саранцэцэг/Иргэний нисэхийн үндэсний төв/

1-р байр Д.Оюун/Аэродором, гэрэл суултын алба/

Ширээний теннис/эрэгтэй/

3-р байр Ж.Майбаяр/“МИАТ” ТӨХК/

2-р байр Т.Батаа/Иргэний нисэхийн үндэсний төв/

1-р байр Д.Батжаргал/“Чингис хаан” ОУНБ дахь Гаалийн газар/

Ширээний теннис/эмэгтэй/

3-р байр Ч.Мөнхжаргал/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК/

2-р байр Р.Энхзул/“Чингис хаан” ОУНБ дахь гаалийн газар/

1-р байр  Т.Оюунтуул/Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба/

Ширээний теннис/холимог хос/

3-р байр Э.Идэрмөнх, Т.Оюунтуул/Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба/

2-р байр Н.Батзориг, Ч.Мөнхжаргал/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК

1-р байр Д.Батжаргал, Р.Энхзул/“Чингис хаан” ОУНБ дахь гаалийн газар/

Дартс/эрэгтэй/

3-р байр Б.Эрдэнэпил/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

2-р байр Э.Батболд/Иргэний нисэхийн үндэсний төв/

1-р байр Т.Дүүрэнжаргал/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

Дартс/эмэгтэй/

3-р байр Б.Отгондулам/“МИАТ Төрийн өмчит хувьцаат компани/

2-р байр Д.Даариймаа/Шатахуун хангалтын алба/

1-р байр Б.Цэнгэл/Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба/

Усанд сэлэлт/+40 эмэгтэй/

3-р байр Б.Отгонзул/“МИАТ” ТӨХК/

2-р байр Г.Сувд-Эрдэнэ/Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба/

1-р байр Х.Ундрал/Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/

Усанд сэлэлт/-40/

3-р байр Э.Тунгалаг/Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба/

2-р байр Л.Ууганзаяа/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

1-р байр Б.Алимаа/Аэродором, гэрэл суултын алба/

Усанд  сэлэлт/+40/

3-р байр Х.Бямбацогт/Иргэний нисэхийн үндэсний төв/

2-р байр Д.Умзориг/Аэродором, гэрэл суултын алба/

1-р байр Ө.Батцэрэн/Хилийн цэргийн 0218 дугаар анги/

Усанд сэлэлтийн/-40/

3-р байр Л.Золбоо/Онцгой байдлын эрэн хайх, аврах 111 дүгээр анги/

2-р байр Э.Баярбат/Агаарын цэргийн командлал/

1-р байр Б.Тулга/“МИАТ” ТӨХК/

 

ХОЁР. БАГИЙН ТӨРӨЛ

Дартс

3-р байр/Т.Дүүрэнжаргал ахлагчтай “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

2-р байр/М.Цэндсүрэн ахлагчтай Иргэний нисэхийн үндэсний төв/

1-р байр/Д.Эрдэнэсайхан ахлагчтай “МИАТ ТӨХК

Хөл бөмбөг

3-р байр/Б.Батболд ахлагчтай  Зэвсэгт хүчний 337 дугаар анги/

2-р байр/Ү.Мэнд-Амар ахлагчтай “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

1-р байр/Б.Түвшинтөгс ахлагчтай  “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компани/

Волейбол/эрэгтэй/

3-р байр/У.Маналжав ахлагчтай Орон нутгийн нисэх буудлууд/

2-р байр/Э.Тэмүүлэн ахлагчтай Иргэний нисэхийн үндэсний төв/

1-р байр/Д.Одбаяр ахлагчтайНью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

Волейбол/эмэгтэй/

3-р байр/Н.Сосор ахлагчтай Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба/

2-р байр/Д.Мөнхзаяа ахлагчтай Иргэний нисэхийн үндэсний төв/

1-р байр/Н.Баярхүү ахлагчтай  Орон нутгийн нисэх буудлууд/

Сагсан бөмбөг/эрэгтэй/

3-р байр/М.Болорчулуун ахлагчтай “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

2-р байр/Г.Өлзийбаяр ахлагчтай Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба/

1-р байр/Д.Нямдаваа ахлагчтай Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба/

Сагсан бөмбөг/эмэгтэй/

3-р байр/Б.Отгонсүрэн ахлагчтай  Орон нутгийн нисэх буудлууд/

2-р байр/С.Марал-Од ахлагчтай  “МИАТ ТӨХК/

1-р байр/Д.Ариунзаяа ахлагчтай Иргэний нисэхийн үндэсний төв/

 

ГУРАВ. ШИЛДЭГ ТОГЛОГЧ

Хөлбөмбөг

Мэргэн бууч-С.Мягмардорж/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

Шилдэг хаалгач-Б.Анар/“МИАТ” ТӨХК/   

Волейбол/эмэгтэй/

Шилдэг холбогч-Волейболын II зэрэгтэй Н.Баярхүү/Орон нутгийн нисэх буудлууд/

Шилдэг тэгш тоглогч-Волейболын спортын мастер Д.Мөнгөнсаран/Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба/

Волейбол/эрэгтэй/

Шилдэг холбогч-Волейболын спортын мастер Б.Батсайхан/“Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК/

Шилдэг тэгш тоглогч-Волейболын спортын мастер Э.Тэмүүлэн/Иргэний нисэхийн үндэсний төв/

  Сагсан бөмбөг/эмэгтэй/

Шилдэг тоглогч-сагсан бөмбөгийн спортын мастер Д.Ариунзаяа/Иргэний нисэхийн үндэсний төв/

Сагсан бөмбөг/эрэгтэй/

Шилдэг тоглогч-сагсан бөмбөгийн I зэрэгтэй Э.Өсөхбаяр Холбоо, навигаци, ажиглалтын алба нар шалгарсан бол

Шилдэг хөгжөөн дэмжигчээр Отгонжаргал захиралтай “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хамт олон тодорсон байна.


 

Холбоотой мэдээ

ВИДЕО: НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА 2024 ОНД 32 УЛСЫН 150 МЯНГА ГАРУЙ НИСЛЭГИЙГ ТӨЛӨВЛӨН АЖИЛЛАЖ БАЙНА
2024/03/29

Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2024 онд 32 улсын 150 мянга гаруй нислэгийг төлөвлөн ажиллаж байна. Энэ нь 2023 оноос 10 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм.

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУДАД “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2024/05/10

ИНҮТ-өөс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр /2024.05.10/ боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн хэрэгжиж буй. Эдгээрийн нэг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар өнөөдрийн мэдээллийн цагаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжийн ажилтнуудад мэдээлэл өглөө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшин нар хүрэлцэн ирж мэдээллийг өгсөн юм. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш, Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилго бүхий тус хөдөлгөөн нь үндсэн 4 хэсэгтэй байна. Нэгдүгээрт, эрүүл орчин нөхцөлийг бий болгох. Хоёрдугаарт, эрүүл зан үйл буюу эрүүл хооллолтыг дадал болгох. Гуравдугаарт, ард иргэдэд байнгын зөв дадал буюу дасгал хөдөлгөөн хийхүйц зан үйлийг хэвшүүлэх. Дөрөвдүгээрт, иргэдэд эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр зөв олгох явдал. Эдгээрийг цогцоор нь бүрдүүлж чадвал Монгол иргэдийг өвчилснийх нь дараа эмчлэх бус нийтэд нь эрүүл байлгах боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан энэ үеэр хэллээ. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг мөн онцлов. Онцгой чиг үүрэг бүхий иргэний нисэхийн салбарт ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд хамгийн чухал асуудлуудын нэг байдаг. Тиймээс салбарын ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхааран ажиллаж байгаагаа ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр хэллээ.