Монгол
Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн
өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний
харьяа салбар нэгжийн нийт хамт олон баярын хурлаа хийж, ололт амжилтаа
хэлэлцэн, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон
салбарын шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга С.Батболд болон ИНЕГ-ын үе үеийн дарга, удирдлагуудын төлөөлөл оролцов.
ИНЕГ-ын
дарга Ч.Мөнхтуяа иргэний нисэхийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд
хүргээд “Бид 99 жилийн ойгоо ололт амжилт арвин угтаж байна. Тухайлбал,
өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн
батлуулж, олон улсын 3 гэрээ, конвенцод нэгдэн орлоо. Мөн 5 улстай агаарын харилцааны
хэлэлцээр байгуулж, 3 улстай нислэгийн багтаамж, давтамжаа нэмэгдүүллээ. Орон нутгийн
нислэгийг сэргээж, тийзийн үнийг бууруулсан. Мөн олон улс болон орон нутагт
нислэг үйлдэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлсэн гээд амжилт арвинтай сайхан жил
байлаа. Энэ бүгд салбарын нийт хамт олон та бүхний минь хүч хөдөлмөр гэдгийг
онцлон хэлмээр байна” гэлээ.
Нисэх
хүчний 99 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр
бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан
ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Нисэхийн сургалтын төвийн
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан,
Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ашиглалтын инженер
Л.Энхбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн
тээврийн жолооч Ц.Энхболд нарыг шагнаж урамшууллаа.
Иргэний
агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр НААХЗА-ны Агаарын навигацийн
хяналтын хэлтсийн Хэрэглэлийн нислэгийн журам хариуцсан нисэхийн аюулгүй
ажиллагааны хяналтын байцаагч Ю.Золзаяа, ИНҮТ-ийн СЭЗТГ-ын эдийн засагч
Д.Баярбаясгалан, ИНЕГ-ын өндөр настан Л.Батцэцэг нарын 20 хүнийг, Авто
тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ИНЕГ-ын өндөр настан Д.Баярхүүг, “Онц
тээвэрчин” хүндэт тэмдгээр МИАТ ТӨХК-ийн жолооч З.Наранбаатарыг тус тус шагналаа.
ЗТХЯ-ны
“Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Эдийн засгийн
төлөвлөлт, судалгаа хариуцсан эдийн засагч Л.Цэнгэлбаяр, НХНАА-ны Шуурхай
ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Б.Ернар, ББАА-ны Дулаан сантехник,
агааржуулалтын хэсгийн хөргөлтийн инженер Н.Цогбаяр нарын 10 хүнийг, ИНЕГ-ын “Жуух
бичиг”-ээр ИНЕГ-ын БХХ-ийн Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн
П.Золзаяа, ИНҮТ-ийн ХНУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Хүсэлт нарын 18 хүнийг, ИНЕГ-ын
“Баярын бичиг”-ээр ИНЕГ-ын ГХАХ-ийн Агаарын тээврийн статистик хариуцсан
мэргэжилтэн С.Эрхэмбаяр, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч
Н.Мягмарсүрэн нарын 18 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.
ИНЕГ-аас "Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ATR72-212A МАЯГИЙН 774 ҮЙЛДВЭРИЙН ДУГААРТАЙ АГААРЫН ХӨЛӨГТ ЭКСПОРТЫН НТЧ-ЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, МОНГОЛ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ,“Хүннү Эйр” ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ирүүлсэн А-22 0186 тоот болон А-22 0188 тус тус албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн удирдамжийн хүрээнд ATR72-212A маягийн JU-8801 бүртгэлийн дугаартай 0774 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлгийн түрээсийн гэрээ дууссан тул дээрх агаарын хөлгийн эзэмшигч болох “Nordic Aviation Services Pte. Ltd” компанид хүлээлгэн өгч экспортын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, Монгол Улсын бүртгэлээс хасах ажлыг Герман улсын Мюнхенгладбах хотод ИНД-47-ын дагуу дараах байдлаар гүйцэтгэсэн болно.ИНД-21 L Бүлэгт заасан шаардлагуудын хүрээнд үзлэг шалгалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд холбогдох шаардлагуудыг хангаж байгаа тул 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Экспортын НТЧ-ын гэрчилгээ олгосон болно. /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.Тусгай нислэгий зөвшөөрлийн гэрчилгээг хурааж авсан /Холбогдох баримт бичгүүдийг агаарын хөлгийн хувийн хэрэгт хавсаргав/.Агаарын хөлгийн эзэмшигч нь тухайн агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргагүй байгаа тул JU-8801 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг Монгол улсын бүртгэлээс өрөгдөл ирүүлээгүй байгаа тул ирүүлсэн өдрөөс хасах болно. ИНД-47.67.а2/Мөн тус компаниас үйл ажиллагаандаа шинээр авч ашиглах гэж буй #0641 үйлдвэрлэгчийн дугаартай ATR42-500 маягийн JU-1803 бүртгэлтэй дугаартай агаарын хөлгөд НТЧ, Дуу чимээ болон Радио холбооны гэрчилгээ олгох хүсэлт ирүүлсний дагуу Серби улсын Белград хотод байрлаж буй агаарын хөлөгт Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл, ИНД-91-ийн холбогдох шаардлагууд болон ИНЕГ-ын дэд даргын баталсан Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын дагуу агаарын хөлгөд үзлэг шалгалтын ажлуудыг дараах чиглэлээр гүйцэтгэсэн болно. Үүнд:-Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн тоноглолын баримт бичигт үзлэг гүйцэтгэж Дуу чимээ болон Радио станцын гэрчилгээ олгосон-Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлагын дагуу хянасан, /ИНД-47/-Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүний дагуу хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/-Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдэгдэл (Aircraft accident, incident statement)-ийг хянасан, /НТЧХ-ийн заавар 3.2.3/-Сүүлийн их засвар “ C check” ажлын багц, task card-ыг хянасан,-Загварын өөрчлөлтийн бүртгэл тэмдэглэлийг хянасан,-Хатуу цагтай эд ангиудын бүртгэл тэмдэглэлийг хянасан,-Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээний тайланг хянасан,-Жин балансын тайланг хянасан,-Нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-уудын гүйцэтгэлийг хянасан,-Зүүн болон баруун хөдөлгүүр суурилуулсны дараах үзлэг шалгалтын тайланг хянасан,-Агаарын хөлгийн биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн,-Агаарын хөлгийн шалгах нислэгийн тайланг хянасан,Дээрх бичиг баримтуудыг хянаж агаарын хөлөгт биет үзлэг шалгалтыг гүйцэтгэсэн бөгөөд ATR42-500 маягийн MSN 0641 үйлдвэрлэгчийн дугаартай агаарын хөлөг нь НТЧ-ын шаардлагуудыг хангаж байгаа, 7 дугаар сарын 01-ны байдлаар дутуу байгаа ажлуудыг дуусгасан, баримт бичгүүдийг бүрдүүлсэн тул байцаагчийн дүгнэлт гаргаж НТЧ гэрчилгээг 1 сарын хугацаатай олгосон.JU-1803 бүртгэлийн дугаартай ATR42-500 маягийн агаарын хөлөг нь ИНД-21-ийн шаардлагуудыг хангаж байгаа тул байцаагчийн дүгнэлт гарч 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Радио холбооны болон дуу чимээний гэрчилгээ олгосон.Хийгдэх хүлээж байгаа ажлууд:Бүртгэлээс хасах JU-8801 агаарын хөлөг эзэмшигч өрөгдөл гаргахад хөдөлгүүрээс таних пайз (Name Plate)-ыг хураан авах бөгөөд улсын бүртгэлийн JU-8802 дугаарыг арилгуулах баримтын нотолгоог авна. /ИНД-47.119/Удирдамжид заагдаагүй дээрхи ажлын хүрээнд хийгдсэн ажлууд:АТР-42-500 агаарын хөлгийг маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан 100%. Байцаагчийн дүгнэлт гарсанАТР-42-500 агаарын хөлгийн МЕЛ хянаж батлах 100%.АТР-42-500 агарын хөлгийн ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР шинээр үйлдвэрлэгчийн 27-р өөрчлөлтийн дагуу хянаж баталсан 100%. Хавсралт материал: Гэрчилгээ, удирдамжийн төлөвлөгөөний биелэлт, байцаагчийн дүгнэлт, холбогдох баримт бичгүүд. 2022 оны 7 дугаар сарын 01ТАЙЛАН ГАРГАСАН:НТЧ-ЫН ХЭЛТСИЙН АХЛАХ БАЙЦААГЧ /Г.ГАНХУЯГ/