AVIATION WEEKLY LXXIII

2024/05/22

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.

Өнөөдрийн дугаараас та:

- Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээг анх удаа 5 жилээр сунгалаа

- Агаарын тээврийн салбарт транзит тээврийг хөгжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ

- Үлгэр жишээ хос гэр бүлийн үнэ цэнийн талаар сургамж хайрлалаа

- Нисэхийн түүхийн музейд “мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг боллоо

- “Чонжү-Улаанбаатар-Чонжү” чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

- Шинэ нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ

- Иргэний нисэхийн салбарынхан “тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

Нэгдье
2024/11/13

“НИСЛЭГИЙН ЯРИА-2023” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023/12/19

НХҮА-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НИСЛЭГИЙН ЯРИА-2023” хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд ИНҮТ-ийн холбогдох албад болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлгийг нээж НХҮА-ны дарга Г.Батбулган хэлсэн үгэндээ “GANP, SEAMLES ATM -ын хүрээнд “Хил хязгааргүй нисэх 2030” бодлого төлөвлөлтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг улам чанаржуулах, нислэгийн хөдөлгөөний удирдагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулахаас гадна агаарын зайн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ОУ-ын стандартад нийцүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна. Нислэгийн яриа нь агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд, агаарын тээвэрлэгчид хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэгтгэж, ололт амжилтыг бататгах чухал ач холбогдолтой ажил болдог юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Хэлэлцүүлэг “Олон улсад мөрдөгдөж буй ажиглалтын удирдлагын стандарт зайчлал нэвтрүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд НХҮА-ын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, Стандарт ажиглалтын удирдлагын зайчлал нэвтрүүлэх, Төвийн бүсийн ажиглалтын төхөөрөмжийн судалгаа, "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмууд, 2024-2029 оны нислэгийн урсгал төлөвлөлт, "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын Хөөрөх буух зурвасын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар гэсэн сэдвүүдээр танилцуулга, хэлэлцүүлэг хийгдэж санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Хэлэлцүүлгээс 2016 онд Ойртолтын ажиглалтын удирдлагын үйлчилгээ нэвтрүүлсэн нь Улаанбаатарын ойртолтын бүсэд Аюулгүй, үр ашигтай, дэс дараалалт хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болсон ба цаашид ДОК4444-т заагдсан ажиглалтын удирдлагын зайчлалд шилжин шинэ технологи нэвтрүүлж нислэгийн агаар болон газар дахь хүлээлтийг багасгах, чиг шулуун нислэгийн зам олгох замаар агаарын тээвэрлэгчийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэсэн байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр Вектор олгох аюулгүй бага өндөр, ойртолтын төгсгөлийн сегмент тогтоох, хэт хүйтэн температурын засвар оруулах зэрэг нислэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хөндөж ярилцсан байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон Агаарын тээвэрлэгчдийн төлөөллүүд сүүлийн жилүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлага,үйлчилгээ илүү сайжирч,боловсронгуй болж байгаа талаар тэмдэглэн хэлж байлаа.