ХАСХОМ гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталлаа

2024/05/13

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05-р тогтоолоор журам, маягт, жагсаалтыг шинэчлэн баталлаа.

Уг тогтоолоор Авлигын эсрэг хууль, тогтоомжийн дагуу албан тушаалтнаас гаргах мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагаа, мөн мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягт, мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталсан.    

Тогтоол нь 10 хавсралттай байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-ын вэбсайтаар нэвтэрч үзнэ үү.

https://iaac.mn/post/155570 

Холбоотой мэдээ

“АЭРОМОНГОЛИА” ХХК 2 ДАХЬ “АIRBUS 319-115” АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА
2023/12/05

Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК 2023 оны 11 дүгээр сарын 24-нд хоёр дахь Airbus 319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа. Airbus үйлдвэрийн 143 хүний суудалтай Airbus 319-115 агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэгтгэснээр Аэромонголиа ХХК олон улсын хуваарьт нислэгүүдийг хэвийн үйлдэн, нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, харьцангуй хямд зардлаар Сөүл, Токио, Ханой, Хөх хот зэрэг хотууд руу аялах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн Хятад, Солонгос, Сингапур болон Вьетнам гэх мэт тогтмол аялал жуулчлалын олон чиглэл рүү аялал жуучлалын компаниудтай хамтран захиалгат нислэг үйлдэх боломж илүү нээлттэй болно. 2003 оноос олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээврийн компани “Аэро Монголиа” ХХК нь Аirbus 319-112 /145 хүний суудалтай/, Airbus 319-115 /143 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/ агаарын хөлгүүдтэй. Тус компани олон улсын нислэгийн чиглэлд Сөүл, Токио, Ханой, Эрхүү, Хөх хот, Тяньжин, орон нутагт Мөрөн, Баян-Өлгий, Даланзадгад, Ховд, Завхан, Увс, Алтайн чиглэлд нислэг үйлдэж байна.

ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Хугацаа 2022.10.29-11.5Зорилго:“Изинис эйрвэйс”  ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 01/432 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу А330-202 маягийн 0272 үйлдвэрийн дугаартай агаарын хөлгийг ачаа тээврийн нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөж байгаа тул тус агаарын хөлөгт Бүртгэлийн гэрчилгээ, НТЧ гэрчилгээ, “Radio Station” гэрчилгээ, дуу чимээний олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-47, ИНД-21-ийн дагуу гүйцэтгэх.Бүрэлдэхүүн:Ахлагч:П.Батсайхан                                    – Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн бүртгэл хариуцсан ахлах байцаагчГишүүн:Г.Ганхуяг                                          – Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн НТЧ хариуцсан ахлах байцаагчБайршил:Бүгд Найрамдах Франц Улсын “Châteauroux” хотҮзлэг шалгалт гүйцэтгэх хугацаа:2022 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дугаар сарын 4-ны өдрүүдийн хооронд үзлэг шалгалтыг гүйцэтгэнэ.Гүйцэтгэл:Бүгд Найрамдах Франц Улсын “Chateauroux” хотод А330-202 маягийн 0272 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөгт Монгол Улсын бүртгэлийн, дуу чимээний, радио холбооны болон Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох үзлэг шалгалтын ажлуудыг ИНД-21, ИНД-47-ын холбогдох шаардлагууд болон Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн үйл ажиллагааны зааврын 3.5, 3.11, 3.25-д заасны дагуу “MCAA/SSC-AW-15. Checklist for the Certificate of Aircraft Registration”, “MCAA/SSC-AW-4. Checklist for the Issue, Renewal of Certificate of Airworthiness” шалгах хуудсуудаар дараах чиглэлээр гүйцэтгэв. Үүнд:Өргөдөл гаргагч нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн эсэх – ИНД-47.53.а,ИНЕГ-047/01 маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн эсэх – ИНД-47.53.б,Агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримт – ИНД-47.53.в,Таних тэмдэг, будган зураглалд тавигдах шаардлага – ИНД-47,Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг – ИНД-47.103,Агаарын хөлгийн маягийн гэрчилгээ, түүний өгөгдөхүүн – НТЧХ-ийн заавар 3.2.3,Агаарын хөлгийн осол зөрчлийн мэдээлэл /Aircraft accident, incident statement/ – НТЧХ-ийн заавар 3.2.3,Өмнөх бүртгэгч улсын бүртгэлийн гэрчилгээ – НТЧХ-ийн заавар 3.2.3,Өмнөх бүртгэгч улсын НТЧ-ын гэрчилгээ – ИНД-21,Сүүлийн их засвар “C check”,Загварын өөрчлөлт,Хатуу цагтай эд анги,Бүх хэсгийг хамарсан цахилгааны монтажийн дүн шинжилгээ,Жин балансын тайлан,Нислэгт тэнцэх чадварын удирдамжуудын гүйцэтгэл (AD), SB,Зүүн болон баруун хөдөлгүүр суурилуулсны дараах үзлэг,Агаарын хөлгийн биет үзлэг шалгалт,Агаарын хөлгийн шалгах нислэгийн тайлан,ДүгнэлтБүгд Найрамдах Турк Улсын “Châteauroux”   хотод байгаа А330-202 маягийн 0272 үйлдвэрийн дугаартай агаарын хөлөг ньИНЕГ-т ирүүлсэн өргөдлийн маягт, албан тоотод дурдсан агаарын хөлөг нь Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл болон ИНД-47-гийн шаардлагуудыг хангаж байгаа тул ИНД-47.55-д заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэж, агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ болон JU-1332 бүртгэлийн дугаар олгох  боломжтой тул 1134/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргав.Мөн дээрх агаарын хөлөг нь ИНД-21 болон НТЧ-ын хэлтсийн үйл ажиллагааны заавар 3.11-т заасан шаардлагуудыг хангаж байгаа тул тус ачааны агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг 6 сарын хугацаагаар олгох боломжтой тул 1135/22 тоот байцаагчийн дүгнэлт гаргав.Энэхүү агаарын хөлөгт суурилагдсан тоноглолууд нь ИНД-91-ийн Хавсралт-А9 заалтын шаардлагыг хангаж байгаа тул дээрх агаарын хөлөгт радио станцын гэрчилгээ олгох боломжтой мөн агаарын хөлөгт дуу чимээний гэрчилгээ олгох хүсэлтэд хавсаргасан баримт бичгүүд ИНД-21 , “ICAO Annex 16 volume 1” болон НААХЗА-ны даргын баталсан НТЧХ-ийн үйл ажиллагааны зааврын 3.35 заасан шаардлагуудыг хангаж байгаа тул тус гэрчилгээг олгох боломжтой байна.Тус агаарын хөлгийг ИНД-ийн нэр томьёоны тайлбарын “Ачааны агаарын хөлөг / Cargo aircraft гэж зорчигч тээвэрлэж байгаа агаарын хөлгөөс бусад, бараа, эсхүл өмч хөрөнгө тээвэрлэж байгаа агаарын хөлгийг” гэсэн тодоройлолтын дагуу ашиглана гэж “Изинис эйрвэйс”  ХХК-ийн зүгээс бидэнд тайлбарласан болно.ХЯНАСАН:НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГАБӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                                      /Б.ХҮДЭРЧУЛУУН/БОЛОВСРУУЛСАН:НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙНБҮРТГЭЛ ХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ                                  /П.БАТСАЙХАН/НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН ХЭЛТСИЙННТЧ ХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ                                            /Г.ГАНХУЯГ/

НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭХ ОЛОН АНГИТ КИНОНД ТА ӨӨРИЙН ТҮҮХ, ДУРСАМЖАА БАГТААХ БОЛОМЖТОЙ
2024/01/29

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ. Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна. Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай. Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна. Холбоо барих: 86063636 (Б.Алтанзул) - altanzul.b@mcaa.gov.mn 99931267 (Ч.Энхжаргал) - enkhjargal.ch@mcaa.gov.mn 89117531 (Б.Пүрэвсүрэн) - purevsuren.b@mcaa.gov.mn