Худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад хяналт шалгалтын тайлан, дүгнэлт

2025/03/31




Холбоотой мэдээ

“ЧӨЛӨӨТ АГААРЫН ЗАЙ” ОЛОН УЛСЫН ФОРУМ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2023/11/15

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Чөлөөт агаарын зай” олон улсын форум хоёр дахь өдрөө “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын төлөөлөгчид, гадны улс орнуудын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл болон Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хамт олон оролцож байна. Форумын эхэнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа үг хэлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.   Форумын 2 дахь өдөр дараах илтгэлүүд танилцуулагдлаа.   Илтгэл 1 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага” Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон Илтгэл 2 Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем” Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тодоров Тихомир  Илтгэл 3 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил” Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро Илтгэл 4 Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа” Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү Илтгэл 5 Сэдэв: ”Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн төлөөлөгч Жан Чи 

НСҮАХХ-ИЙН БАЙЦААГЧ М. ТҮВШИНЖАРГАЛЫН “ БҮХЭЭГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ОНОЛ’’ СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДСАН ТАЙЛАН
2023/11/30

1.ЕрөнхийИНЕГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газраас  2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол” сэдэвт сургалтанд зайнаас цахимаар амжилттай хамрагдлаа.2.Сургалтын явц , хамрагдсан байдалОгноо: 2021 он 06-р сарын 01-04 , Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар , цахим хэлбэрээр (Webex Messenger with Chrome)Сэдэв: “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол”Багшилсан бүрэлдэхүүн: Sue AdairИх Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвлөх багшСургалтад нийт 6 орны 9 хүн хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.3.Cургалтын зорилгоАгаарын хөлгийн бүхээгийн аюулгүй ажиллагаанд хяналт, шалгалт хийж гүйцэтгэх мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.Энэхүү сургалтын сэдэв, агуулгын хүрээнд мэдлэгээ бататгах, бусад орны Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага зааварчилгаа, хяналтын үйл ажиллагааны талаар туршлага судлах.Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангах, сургалтын агуулгын хүрээнд шинээр мэдлэг, дадлага туршлага олж авах, мөн бусад орны туршлага судлах4.Сургалтанд ашиглагдсан бичиг баримтууд:European Aviation Safety Agency (EASA)- Basic Regulation Structure and AnnexesEASA Aircrew Regulation – 1178/2011 – Part MED- Part ARA- Part CCEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex III – Part ORO – Part ORO.GEN– Part ORO.AOC– Part ORO.MLR– Part ORO.SECEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex IV – Part CAT – Annex IV – Part CAT.GEN– Annex IV – Part CAT.OP.MPA– Annex IV – Part CAT.IDE.A5.Сургалтын агуулга, сэдэв.Энэхүү цахим сургалтаар Бүхээгийн аюулгүй үйл ажиллагаатай холбоотой ИКАО болон Европын холбооны улсын Иргэний Нисэхийн хууль эрх зүй /EASA/ , үзлэг шалгалт аудит хийх онолын мэдлэгийг олгосон болно.Сургалт нь дараах сэдвүүдийг хамарсан.Үүнд:Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага, зааварчилгаа, Европын холбооны улсын /EASA/ хууль эрх зүй;Бүхээгийн ажилтнуудын сургалтын байгууллагыг баталгаажуулах;.Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг;Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт;Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх, нислэгийн өмнөх яриа, нислэгийн үеийн болон агаарын хөлөгт хийх үзлэг, перроны үзлэг шалгалт, үйл ажиллагааны зааврын хяналт, сургалтын бүртгэл зэрэг үзлэг шалгалтын бэлтгэл ажиллагаа, гүйцэтгэх аргачлалын талаар;Аюулгүй ажиллагааны Аудит хийх техникийн ур чадвар олгох;Нислэгийн өмнөх мэдээлэл, бүхээгийн зарлан мэдээлэл, онолын болон дадлагын сургалтууд зэргийг хэрхэн үнэлэх талаар;Баримт бичиг – Аудит, үзлэг шалгалтын шалгах хуудсыг хэрхэн ашиглах талаар;Үл нийцэл илрүүлэх, ажиглах болон байцаагчийн дүгнэлт, тайлан боловсруулах.         6.Дадлага хичээлийн сэдэв:Дадлага хичээл 1:Зорчигчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа карт/Passenger Safety CardДадлага хичээл 2:Талбай үзлэг шалгалт/Ramp checkДадлага хичээл 3:Бүхээгийн ажилтаны нислэгийн өмнөх зөвөлгөөн брифинг/ Cabin Crew Pre-flight BriefingДадлага хичээл 4:Бүхээгийн ажилтаны сургалт/Cabin Crew TrainingДадлага хичээл 5:Гал болон утаатай тэмцэх сургалтын аудит/Audit of Fire and Smoke TrainingДадлага хичээл 6:Нислэгийн өмнө зорчигчдод мэдээлэл өгөх/Passenger Pre-flight Safety Announcement           7.ДүгнэлтСургалтын үр дүнд Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангаж, сургалтанд хамрагдсан гэрчилгээ авсан болно.Тайлан бичсэн:                                  НСҮАХХ-н байцаагч  М. Түвшинжаргал