Иргэний нисэхийн ерөнхий
газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНСУ-ын
агаарын ачаа тээвэрлэгч “AERO K AIRLINES” компанид ИНД-129-ийн шаардлагад
нийцүүлэн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгосныг ИНЕГ-ын дарга
Ч.Мөнхтуяа өнөөдөр тус компанийн удирдлагуудад гардуулж, амжилт хүслээ.
Ингэснээр “AERO K AIRLINES”
компани А320 маягийн агаарын хөлгөөр Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд
хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд хоёр орны хоорондын агаарын харилцаа болон харилцан ашигтай
арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой юм.
ИНД-129 буюу “Гадаадын агаарын
тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт” нь 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрөлт,
буулт үйлдэх, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх хуулийн
этгээдэд гэрчилгээ олгох дүрэм юм.
Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын 61 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Ёс зүйн хороо, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Ойн газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улсын Ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 80 ба түүнээс дээш хувьтай байна.Харин дараах байгууллагад мэдүүлэг гаргах явц 40 ба түүнээс бага хувьтай байна. Тухайлбал,Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамЭдийн засаг, хөгжлийн яамАж үйлдвэр, эрдэс баялгийн яамТөрийн худалдан авах ажиллагааны газарЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газар“Эрдэнэс Монгол” ХХКМонгол банкШүүхийн ерөнхий зөвлөлУсны газарСоёл урлагийн газарТөв аймгийн Засаг даргын Тамгын газарСүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ХуралДархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарАлбан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул энэ хугацаанд ХАСХОМ-ээ гаргахыг уриалж байна.