Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Аюулгүй ажиллагааны аудит /IOSA/ шалгалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ хүлээж авлаа.
Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-оос явуулдаг IOSA аудит шалгалт нь агаарын тээврийн компанийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм.
Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК энэхүү цогц үнэлгээг амжилттай давснаар аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа.
Дашрамд дурдахад, “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 6 дугаар сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонг Конг, Чёнжу, Пусан зэрэг чиглэлүүд рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нисэхийн сургалтын төвөөс ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ удаад "Ажлын байран дахь хараа хамгаалал, хараа зүйн зөвлөгөө" сэдвийн хүрээнд "Ихэр Талст" эмнэлгийн нүдний эмч Ц.Хаш-Эрдэнэ, Ц.Хашчулуун нар мэдээлэл өглөө.Мэргэжлийн эмчид нүдээ хэзээ үзүүлэх вэ? Хэрэв таны нүд эрүүл бол жилд 1 удаа, нүдний ямар нэг төрлийн өвчтэй эсвэл чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй бол 6 сар тутам, харин нүдэнд ямар нэг таагүй мэдрэмж төрөх, эсвэл нүдний гэмтэл авсан тохиолдолд тухай бүр яаралтай нүдний эмчид хандахыг зөвлөж байна.Мөн ажлын байран дээрээ хамгаалалтын шил тогтмол зүүж хэвшсэнээр ажлын байран дахь нүдний гэмтлийн 9/10 нь урьдчилан сэргийлэгдэх боломжтой гэдгийг хэллээ.Танхимын мэдээллийн дараа ажилтнуудад нүдний даралт үзэх, хараа шалгах зэрэг эмчийн үзлэг хийн, хараа зүйн зөвлөгөө өгч, нүдний шил хийх зэрэг үйлчилгээ үзүүллээ.Жил бүрийн 10 дугаар сард “Хараа хамгаалах дэлхийн өдөр” тохиодог. Өнгөрсөн жил “Ажлын байранд нүдээ хайрлая” уриан дор явагдсан бол энэ жил “Хүүхдүүд ээ, Нүдээ хайрлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.