Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99
жилийн ойг тохиолдуулан зохион
байгуулсан “Салбарын аварга шалгаруулах Е-спортын тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Дота-2,
Counter Strike-2 гэсэн төрлүүдээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Иргэний нисэхийн салбарт үйл
ажиллагаа явуулж буй байгууллагуудаас идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе.
Тэмцээний
шилдгүүдээр дараах багууд шалгарлаа.
ДОТА 2
ТӨРЛӨӨР:
1-р
байр Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн холбоо навигаци ажиглалтын
албаны "CNS" баг
2-р
байр ОБЕГ-ын харьяа Агаараас
эрэн хайх, аврах
111-р ангийн "111" баг
3-р
байр МИАТ ТӨХК “Team Unity” баг
COUNTER
STRIKE 2 ТӨРЛӨӨР:
1-р
байр МИАТ ТӨХК “Team Unity” баг
2-р
байр МИАТ ТӨХК “Team Winglet” баг
3-р
байр МИАТ ТӨХК “Team ACE” баг тус тус
шалгарлаа.
Иргэний нисэхийн салбарын хэмжээнд Е-спортын
тэмцээнийг 2012 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд
Ковид-19 цар тахлын үед онлайн орчинд зохион
байгуулж байсан юм. 99 жилийн ойг тохиолдуулан тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Нисэхийн Е-спортын клуб”-ын хамт олонд талархал илэрхийлье.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн Захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую нар 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бангкок хотод харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга бөгөөд хяналтын ахлах байцаагч Ч.Одгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Мөнхнасан болон Тайландын албаны хүмүүс оролцлоо. Санамж бичгийн хүрээнд Монголын Улсад агаарын навигацийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв”, “Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын хоёр дахь төв”, “Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төв”, “Чөлөөт агаарын зай-FRA” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах хүний нөөцийг бэлтгэх хэрэгцээ шаардлагын хүрээнд иргэний нисэхийн чиглэлээр нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, аэродром, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг хадгалах богино, дунд, урт хугацааны сургалтуудыг тус сургууль дээр болон Монгол Улсад зохион байгуулах, цаашид өсөн нэмэгдэж буй иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах таатай нөхцөл бүрдэж байна. Тодруулбал 2025-2026 оны хичээлийн жилд иргэний нисэхийн шаардлагатай мэргэжлээр бакалаврын түвшинд 15 оюутан, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн шинэ, болон давтан сургалтуудыг хамтран зохион байгуулах, Монгол суралцагчдад нисэхийн англи хэлний сургалтыг хөнгөлөлтэй нөхцөлөөр явуулахаар харилцан тохиролцсон байна. Ташрамд дурдахад Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC) нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Train Air Plus” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бөгөөд Ази, Номхон далайн бүсэд тэргүүлэгч сургалтын байгууллага юм.