“AUDIT AND INSPECTION TECHNIQUES” СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН БАЙЦААГЧ НАР ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2024/04/26

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа /Transportation Security Administration/-наас зохион байгуулж буй “Audit and Inspection Techniques” сургалт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 26-ны өдрүүдэд амжилттай явагдлаа.

Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн сургалтын төвөөс уг сургалтыг олон улсын сургалтын стандартын дагуу танхимаар, мөн Чингис хаан олон улсын нисэх буудалд дадлага хийх хэлбэрээр зохион байгуулах ажлыг хариуцан ажиллаж, өнөөдөр /2024.04.26/ нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагч нар Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаанаас гэрчилгээгээ гардан авлаа.

Гэрчилгээ гардсан байцаагч нар 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны мэргэжилтнүүдтэй хамтарч, Иргэний нисэхийн үндэсний төв, Чингис хаан олон улсын нисэх буудал болон агаарын тээвэрлэгчийн дотоод хяналт хариуцсан ажилтнуудад сургалтыг үргэлжлүүлэн явуулах юм.

 

Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2023/12/07

Иргэний нисэхийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчиддаа Олон улсын иргэний нисэхийн өдрийн баярын мэнд дэвшүүлье!

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫНХАН СИСТЕМИЙН АВАРГЫН ЦОМЫН ТӨЛӨӨ СПОРТЫН 7 ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2024/05/09

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Системийн аварга шалгаруулах спортын тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шатрын төрлөөр эхэлсэн. Спортын 7 төрөлт тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.05.09/ Нисэхийн спорт цогцолборт амжилттай боллоо.Системийн аваргын цомын төлөөх тус тэмцээнд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжүүд, агаарын тээвэрлэгчид болон нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 28 байгууллагын 900 гаруй тамирчин оролцож байна.Нээлтийн эхэнд ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нар баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми, тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Лхагвадорж Системийн аваргын шилжин явах цомыг албан ёсоор хүлээлгэн өгч байрлуулав.ИНҮТ-ийн дэргэдэх “THE FALCONS” хамтлагийн хөгжимчин, ГТҮШХА-ны Дэд бүтэц, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Д.Батзоригийн үг, ая “Нисэхийн тамирчид” дууг тус хамтлаг нээлтийн үеэр дуулж, анх удаа олны хүртээл болголоо. Мөн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн уралдаанд удаа дараа амжилттай оролцож, 2024 онд Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн аварга багаар тодорч, улсын уралдаанд оролцох эрхийн эзэд болсон Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн харьяа “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийн бяцхан сурагчид гимнастикийн үзүүлбэрээрээ тамирчин ах эгч нартаа бэлэг барьсан юм.Тэмцээний эхний өдрөөс буюу 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд шатар, ширээний теннис, дартс, усанд сэлэлтийн тэмцээн явагдаж, шилдгүүдээ тодруулсан. Харин одоо сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.Иргэний нисэхийн салбарын нийт ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “МИАТ” ТӨХК ажиллаж байна.Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.

AVIATION WEEKLY LXIII
2024/03/12

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:-“Бүсчилсэн хөгжил - төвийн бүсийн нисэх буудлуудын форум” боллоо- 2024 онд орон нутгийн гурван нисэх буудлыг жишиг нисэх буудал болгон хөгжүүлнэ- Орон нутгийн нисэх буудлууд тулгамдаж буй асуудлуудаа илэрхийллээ- Ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж урамшууллаа- Иргэний нисэхийн ахмадууд "малчдадаа туслах сайн дурын хандивын аян"-д нэгдлээ- "Хүннү Эйр" ХХК Хөвсгөл аймгаас олон улсын 4 чиглэлд нислэг үйлддэг болно- Сан Францискогоос хөөрсөн "United Airlines" компанийн онгоцны нэг дугуй салж унажээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.