Монгол Улсын Засгийн газрын
Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн
яамны ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр
/2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь
БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.
Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ,
Сингапур, Австрали улс руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Хурдтай,
алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх
боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн
3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг байна.
БОИНГ 787-9 Dreamliner нь аэродинамикийн технологийн
дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын
хөлөг. Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт нь В767-300 агаарын хөлгөөс 20
хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.
Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.
Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь
одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод
тав тухтай зэрэг олон давуу талтай юм.
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас жил бүр зохион байгуулдаг Ази-Номхон далайн бүсийн орнуудын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, технологийн хөгжил болон ирээдүйн нислэгийн хөдөлгөөний менежментийн хөгжлийн чиг хандлагад суралцах, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент, эрсдэлийн менежмент хэрхэн нэвтрүүлэх сэдэвт семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Агаарын навигацийн бодлого зохицуулалтыг газрын ахлах мэргэжилтэн Д.Лхагважав нар 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд амжилттай оролцлоо.Хурлыг нээж Иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Жеф Пүүл, Японы Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Ясухиро Лижима, ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн дэд захирал Манжит Сай, Сингапурын иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий захирал, Иргэний агаарын навигацийн үйлчилгээний Ази-Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Кевин Шам, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Кожо Фужита нар үг хэлж хурлын арга хэмжээнд амжилт хүссэн.Ази-Номхон далайн бүсэд өсөн нэмэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт болон техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий болсон байна.Мөн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг аюулгүй, үр ашигтай, үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар хүний гүйцэтгэлийн менежментийн хэрэгжилтийн өнөөгийн байдал хэтийн чиг хандлагыг танилцуулсан.Түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, шинэ үеийн нислэгийн хөдөлгөөний менежментэд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент болон эрсдэлийн менежментийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд, мөн нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт, хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагаанаас холбогдон гарч байгаа асуудлууд болон боломжуудыг хэрхэн зохицуулах, тэдгээрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэх, сансрын ADS-B ажиглалтын системийн өнөөгийн байдал, санал болгож байгаа үйлчилгээ, мөн тэдгээртэй уялдсан агаарын зайн зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлүүдээр семинарт хамрагдсан.Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт цаашид баримтлах урт, дунд хугацааны бодлого, стратеги болон ойрын зорилтуудыг шинээр тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай талаарх мэдлэг, мэдээллийг авч Ази-Номхон далайн бүсийн төвд агаарын навигацийн үйлчилгээний хэрэгжилт, төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлуудын талаарх дутуу болон зөрүүтэй мэдээллүүдийг залрууллаа. Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын зүгээс боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсээс дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байна.Цаашид Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг өндөр мэргэшил, ур чадвартай хүний нөөцөөр бүрэн хангах, нислэгийн хөдөлгөөний менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ирээдүйн нислэгийн хөдөлгөөний менежментийн хэтийн чиг хандлагыг Иргэний нисэхийн агаарын навигацийн бодлого, төлөвлөлттэй уялдуулсан нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлага байна.
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба салбар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2023 онд төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. НХҮА нь ИНД-172 дүрмийн дагуу Монгол Улсад Бүс, Ойртолт, Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн болон аюулын дохио мэдээллийн үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж ажилладаг. Тус алба нь өнөөдрийн байдлаар 9 хэсэг, 244 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 3 зорилтын хүрээнд нийт 38 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 100 хувь хэрэгжилттэй үнэлэгдсэн байна.НХҮА нь 2023 онд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр 14 томоохон ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, хэрэгжилтийг 100% хангаж ажилласан байна.Тус алба нь орон нутгийн нислэгийн хөдөлгөөний мэдээллийн үйлчилгээг “Арцат” нэгтгэсэн ажлын байрнаас үзүүлж эхэлсэн байна. Ингэснээр нислэгийн мэдээллийн ажилтнуудын ээлжийн зохион байгуулалтыг оновчтой хийх, нислэгийн мэдээллийн үйлчилгээг олон түвшинд гаргаж, шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх эхлэл тавигдаж байна.Монгол Улс болон БНХАУ-ын НХУТ-д хооронд автоматаар мэдээ солилцох AIDC системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаанд нэвтрүүлэн 2023.11.24-нөөс Ланжоу НХУТ, 2023.12.01-нээс Бээжин НХУТ-тэй хэвийн ашиглаж байна.Нисэхийн мэдээллийг Монгол улсын нутаг дэвсгэр дотор болон бусад иргэний нисэхийн байгууллагуудтай солилцоход ашиглах AMHS системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган, 2023.12.01-ээс эхлэн туршилтаар ашиглаж эхлээд байна.“Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд (SI) системийн бус хэмжлийн фүүтийн нэгжийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдан судалгааны ажлыг гүйцэтгэн, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэн ажилсан байна.“Нисэхийн дууны холбооны /VCS/ системийг агаарын навигацийн үйлчилгээнд ашиглах ажлын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2023.06.12-ноос эхлэн үйл ажиллагаанд ашиглаж байна.“Чингис хаан” ОУНБ-ын хөдөлгөөнт бүсэд газрын хөдөлгөөний зориулалттай тооцоот ажиглалтын MLAT систем нэвтрүүлэх төлөвлөгөөний дагуу холбогдох судалгаа, материалыг бүрдүүлж, хэрэгжилтийг бүрэн ханган, туршилтаар ашиглаж байна.PBN III шат ажлын хүрээнд RNAV5 агаарын замуудыг RNP2 агаарын замууд руу шилжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган судалгаа, тайланг 2023.11.21-нд АНҮГ-т хүргүүлсэн. “Буянт-Ухаа” болон “Чингис хаан” ОУНБ-ын хөөрч буух зурвасын завгүйдлийн судалгааг олон улсын стандарт аргачлалаар гүйцэтгэж, тооцоолсон.НХҮА нь ОУИНБ-ын Хавсралт 19 болон Док9859-ийн дагуу ИНД-172, ИНД-100-ийн шаардлагад нийцсэн Аюулгүй байдлын нэгдмэл удирдлагын тогтолцоог 2023.06.16-наас эхлэн хэрэгжүүлээд байна.Мөн НХҮБ-ын Аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, 2023.10.10-2023.10.20-ны өдрүүдэд ОУИНБ-ын ICAO USAP-CMA аудит шалгалтад амжилттай хамрагдсан.НХҮА нь бүсийн удирдлагын түр шилжин ажиллах ажлын байрыг “Буянт-Ухаа” ОУНБ дахь Бүсийн дадлагажуурын байранд суурилуулж, холбогдох эрсдэлийн үнэлгээ, дасгал, сургуулилтыг зохион байгуулаад байна.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалыг ОУИНБ-ын Doc4444-т нийцүүлэн багасгах, НХҮЕЖ-ын 12-р бүлэгт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, 2023.12.19-нд “Нислэгийн яриа-2023” зөвлөгөөнөөр хэлэлцсэн байна. 2023 онд ЗХ-ний 337-р ангийн МиГ 29 сөнөөгч онгоцны 7 удаагийн дадлага сургалтын нислэгийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.НХҮА нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар олон улсын өнгөрөлтийн 40.721 нислэгт удирдлагын үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оноос 12.3%-иар өссөн үзүүлэлт юм. Мөн Олон улсын нийт хөөрөлт, буултын нислэг тайлант хугацаанд 9182 нислэгийн гүйцэтгэлтэй байсан бол орон нутагт 9914 нислэгийн гүйцэтгэлтэй тооцогдсон нь нийт хөөрөлт, буултын нислэгийн тоо өмнөх оноос 91.9%-иар өссөн үзүүлэлт юм.НХҮА нь хүний нөөцийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, цаашид бэлтгэх шаардлагатай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын эрэлт хэрэгцээ, мэргэшүүлэх шаардлагатай гадаад, дотоод сургалтын төлөвлөгөөг баталсан. Мөн байгууллага, хамт олны уур амьсгалыг эерэг болгох зорилгоор ажилтнуудад хувь хүний хөгжлийн сургалтыг Ганабелл институттэй хамтран зохион байгуулж, Дээлтэй ATC, мэргэжил сурталчлах зэрэг олон төрлийн олон нийтийн арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион байгуулжээ.2023 онд тус албанд тохижилт хангамжийн 55 ажил, бусад шаардлагатай худалдан авалтын 11 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийт хөөрөлт, буултын нислэгийн эрчимжилт нэмэгдэж буйтай холбогдуулан тус албанаас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, мэргэшүүлэх сургалт, дадлагын чанарыг сайжруулах, ээлж зохион байгуулалтыг холбогдох дүрэм журмын дагуу төлөвлөхөд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг тайлангийн төгсгөлд танилцуулав. Үүнд: 1. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын илүү цаг болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлсийг олгох; 2. Бүсийн болон цамхгийн дадлагажуурын тоног төхөөрөмжийг шинэчлэх; 3. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын гадаад сургалт; 4. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны нөхцөлийг хангахад шаардлагатай чихэвч болон сандлын худалдан авалт; 5. “Бүсийн НХУТ”-ийн цахилгаан шат; 6. Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалыг багасгах. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь 2024 онд 3 зорилтын хүрээнд нийт 29 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.