ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба
салбарууд болон орон нутгийн нисэх буудлуудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн
ажилтнуудад мэдлэг олгох сургалт 2024 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө.
Тус сургалтаар байгууллагын
төсөв, төлөвлөлт, орон нутгийн нисэх буудлуудын батлагдсан төсвийн талаар
танилцуулга хийж, VERITECH программ, татварын тухай хуулиуд шинэчлэгдэн
батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон Нийгмийн
даатгалын ерөнхий хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор онлайн программд орсон
өөрчлөлт зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш болон нийгмийн даатгалын ажилтнууд
мэдээлэл өглөө.
Сургалтад орон нутгийн 16
нисэх буудлын санхүүгийн ажилтнуудаас гадна ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа салбар
нэгжүүдийн санхүүгийн ажилтнууд нийт 60 гаруй хүн хамрагдсан байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд манай улсад айлчилж байгаа юм. Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Хурлыг нээж ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл үг хэлэхдээ “Эрхэм ноён Ван Бинээр ахлуулсан БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчдийг Монгол Улсад тухлан саатаж, бидний цаашдын хамтын ажиллагаанд энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой байж, хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна” гэдгийг онцоллоо. Харин ноён Ван Бин хэлсэн үгэндээ “биднийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархаж байна. Хурлын үеэр бид хүссэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ийнхүү зохицуулах хурал “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн гэрээг шинэчлэх, шийдвэрлэх” хэлэлцүүлгээр эхэллээ.
Илтгэл 1 Сэдэв: “Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр” Илтгэгч: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Илтгэл 2 Сэдэв: “Монгол Улсын агаарын тээврийн либералчлал” Илтгэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа Илтгэл 3 Илтгэгч: Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл Сэдэв: “Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ” Илтгэл 4 Илтгэгч: Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн нислэгийн хөдөлгөөний менежментийн мэргэжилтэн Хюк Жин Квон Сэдэв: “Чөлөөт агаарын зайн тодорхойлолт, үйл ажиллагааны талаарх ерөнхий ойлголт, хандлага” Илтгэл 5 Илтгэгч: Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Хойд Азийн бүсийн төвийн нислэгийн аюулгүй ажиллагааны менежер Бин Хү Сэдэв: “Чөлөөт агаарын зайн нислэгийн төлөвлөлт ба үйл ажиллагаа” Илтгэл 6 Илтгэгч: Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага /Eurocontrol/-ын Агаарын зайн зохион байгуулалтын газрын дарга Тихомир Тодоров Сэдэв: “Европын нислэгийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний менежментийн систем” Илтгэл 7 Илтгэгч: Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан дэд захирал Прашант Сангликар Сэдэв: “Ази, Номхон далайн бүсийн чөлөөт агаарын зайн хэрэгжилт, хэрэглэгчийн байр суурь” Илтгэл 8 Илтгэгч: Индонези улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын Агаарын навигацийн төлөвлөлт, хөгжлийн газрын дэд дарга Сетио Анггоро Сэдэв: “Чөлөөт агаарын зайн менежмент ба нислэгийн удирдагчдын сургалт, хөгжил” Илтгэл 9 Илтгэгч: Испани Улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “INDRA” компанийн мэргэжилтэн Хосе Мариа Сепулведа Гонзалез Сэдэв: “Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл” Илтгэл 10 Илтгэгч: Франц улсын агаарын навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “THALES” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Брисе Флеури Сэдэв: “Чөлөөт агаарын зайд ашиглагдах техник технологийн шийдэл”