ИНЕГ-Т АНУ-ЫН “THE WICKS GROUP CONSULTING” ГРУППЭЭС ОЛОН УЛСЫН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ (IASA АУДИТ)-НИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АНХАН ШАТНЫ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024/04/23

АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас зохион байгуулсан АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай анхны цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уулзалтаар, ИНЕГ-ын ерөнхий мэдээлэл, холбогдох дүрэм журам, байцаагч нарын гарын авлага, зөвлөх үйлчилгээний нарийвчилсан хуваарийг ИНЕГ-т танилцуулж, “IASA” аудит үнэлгээний хяналтын хуудасны асуулга, аудит шалгалтын  талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Хурлаар зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх цахим хурлуудын хуваарийг нийт гэрээний хугацаатай уялдуулан шахуу хэлбэрээр боловсруулж, хэрэгжүүлэх шууд нислэгийн төлөвлөлтийн хугацааг наашлуулах зорилгоор ажлыг түргэтгэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх IASA аудит шалгалтын товыг тогтоох үүднээс ИНЕГ-ын аудитын бэлэн байдлын суурь үнэлгээг богино хугацаанд гаргах талаар санал солилцлоо.

Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.     

 

 

Холбоотой мэдээ

“МИАТ” ТӨХК АНУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ГАЗРЫН АУДИТ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЛАА
2024/12/12

Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцлээ. АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч болсноор “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж буй юм.