ИНЕГ СПОРТЫН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

2024/04/22

Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна.

Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ. 

Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2024/05/24

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн нийт хамт олон баярын хурлаа хийж, ололт амжилтаа хэлэлцэн, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон ИНЕГ-ын үе үеийн дарга, удирдлагуудын төлөөлөл оролцов. ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа иргэний нисэхийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд хүргээд “Бид 99 жилийн ойгоо ололт амжилт арвин угтаж байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн батлуулж, олон улсын 3 гэрээ, конвенцод нэгдэн орлоо. Мөн 5 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 3 улстай нислэгийн багтаамж, давтамжаа нэмэгдүүллээ. Орон нутгийн нислэгийг сэргээж, тийзийн үнийг бууруулсан. Мөн олон улс болон орон нутагт нислэг үйлдэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлсэн гээд амжилт арвинтай сайхан жил байлаа. Энэ бүгд салбарын нийт хамт олон та бүхний минь хүч хөдөлмөр гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ. Нисэх хүчний 99 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Нисэхийн сургалтын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ашиглалтын инженер Л.Энхбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолооч Ц.Энхболд нарыг шагнаж урамшууллаа. Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтсийн Хэрэглэлийн нислэгийн журам хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ю.Золзаяа, ИНҮТ-ийн СЭЗТГ-ын эдийн засагч Д.Баярбаясгалан, ИНЕГ-ын өндөр настан Л.Батцэцэг нарын 20 хүнийг, Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ИНЕГ-ын өндөр настан Д.Баярхүүг, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр МИАТ ТӨХК-ийн жолооч З.Наранбаатарыг тус тус шагналаа. ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Эдийн засгийн төлөвлөлт, судалгаа хариуцсан эдийн засагч Л.Цэнгэлбаяр, НХНАА-ны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Б.Ернар, ББАА-ны Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн хөргөлтийн инженер Н.Цогбаяр нарын 10 хүнийг, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр ИНЕГ-ын БХХ-ийн Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн П.Золзаяа, ИНҮТ-ийн ХНУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Хүсэлт нарын 18 хүнийг, ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр ИНЕГ-ын ГХАХ-ийн Агаарын тээврийн статистик хариуцсан мэргэжилтэн С.Эрхэмбаяр, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч Н.Мягмарсүрэн нарын 18 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/10/07

ИНЕГ "Шатахуун хангалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

“TRAVELLER IDENTIFICATION PROGRAMME” (TRIP) ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМД ОРОЛЦСОН ГАДААД ТОМИЛОЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/497 дугаар тушаалаар Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас Канад улсын Монтреаль хотноо зохион байгуулагдсан “Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиумд оролцлоо. 15 дахь удаагийн энэхүү симпозиум нь “Цаасан баримт бичгээс Цахим баримт бичиг рүү шилжих нь” гэсэн уриатай бөгөөд газар зүйн байрлал болон технологийн ялгаатай улс орнуудыг нэгтгэн холбох мөн агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн биометрийн мэдээллийг ашиглан тухайн зорчигчийг таних орчин үеийн технологийн талаарх цогц ойлголтыг гишүүн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой.Томилолтын хүрээнд хийгдсэн ажлууд:-Агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо өсөх тутам тус салбарын ажилтнууд, хилийн хяналтын байгууллагууд болон аялалтай холбоотой баримт бичгүүдийг хэвлэн гаргадаг байгууллагуудын хувьд технологийн дэвшлийг ашиглан илүү аюулгүй, илүү үр ашигтай, эрсдэлгүй боломжуудын талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн илтгэлтэй танилцсан.-Олон улсын иргэний нисэхийн байгууллагын агаарын тээврээр аялагчдыг таних хөтөлбөр /ICAO TRIP/-ийн шинэчлэн боловсруулсан стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга зам болон ИКАО-ын Док 9303, аялалын баримт бичиг уншдаг машин/ MRTD/-ны талаарх мэдээлэлтэй танилцсан.-Тус симпозиумд дээр нийт 38 компанийн нисэхийн аюулгүй байдал, хилийн хяналтын үйл ажиллагаанд зориулагдсан автоматжуулсан хилийн хяналтын систем, үнэмлэхний програм хангамж зэрэг дэвшилтэт шинэ технологитой танилцсан.Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдалд заналхийлэх, терроризмтай тэмцэхэд хилийн хяналтын байгууллагуудын хувьд хамгийн гол анхаарах зүйл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2014 оны 2178, 2016 оны 2309, 2017 оны 2396 тогтоолуудад тус тус заасны дагуу олон улсын хамтын ажиллагаа маш чухал болохыг энэхүү симпозиум дахин нотолсон бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ тус агаарын тээврээр аялагчдыг таних хөтөлбөр буюу “Traveller Identification Programme” (TRIP) нь нисэхийн аюулгүй байдал болон аялал жуулчлалд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч гишүүн бүх орнуудыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг уриалсан. 16 дахь удаагийн “Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиум 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон.