ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ИНҮТ-Д ХҮРГҮҮЛСЭН САНАЛУУД ДЭМЖИГДЛЭЭ

2024/04/22

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ИНҮТ-ийн дарга Э.Төрбаярт:

1.         Нисэхийн спортын цогцолборын үйлчилгээг ажилтны гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй болгох;

2.         Жаргалант сэргээн засах амралтаар гэр бүлийн хамт 1 жилд 1 удаа /1 хоног/ үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох гэсэн хоёр саналыг хүргүүлснийг дараах байдлаар шийдвэрлэжээ.

Нэгд: ИНҮТ-ийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/33 дугаар тушаалаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар, нэгжийн ажилтнуудын гэр бүлийн гишүүд (эхнэр, нөхөр болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд)-д Нисэхийн спорт цогцолбороос үзүүлж буй усан спорт, сургалтын үйлчилгээнд 50-70 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх, ажилтны ЕБС-ийн хүүхдүүдийг сагсан бөмбөг, гар бөмбөгийн дугуйланд үнэ төлбөргүй хамруулах;

Хоёрт: Жаргалант сэргээх засах амралтын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус амралтын үйлчилгээ үзүүлэх журам, үнэ тарифыг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа бөгөөд уг журамд ажилтны гэр бүлийн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлтийн талаар судалж, шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09-1/402 тоот албан бичгээр ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлд ирүүлсэн байна.

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн саналыг хүлээн авч, ажилтан албан хаагчид болон тэдний гэр бүлийг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон ИНҮТ-ийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
2023/12/07

Иргэний нисэхийн салбарын үе үеийн нийт ажилтан, албан хаагчиддаа Олон улсын иргэний нисэхийн өдрийн баярын мэнд дэвшүүлье!

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА 2023 ОНД 250 ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙНА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа газар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус алба нь өнөөдрийн байдлаар 5 хэлтэс 49 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 4 зорилтын хүрээнд нийт 34 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 90.2 хувийн биелэлттэй байгааг НААХЗА-ны дарга П.Ганболд танилцууллаа. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны 2023 оны онцлох ажлуудаас дурдвал: 1.     Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахаар хамтран ажиллаж, хууль батлагдсан. 2.     НААХЗА-ны бүтцийн өөрчлөлт, орон тооны санал, үндэслэл боловсруулж, ЗУХЭЗХ-т хүргүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн а/224 дүгээр тушаалаар НААХЗА-ны бүтэц шинэчлэн батлагдсан. 3.     "МИАТ" ТӨХК-ийн 60326 үйлдвэрлэгчийн дугаартай В787-9 маягийн агаарын хөлгийг түрээслэн авч, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглахтай холбогдуулан тус компанийн болон агаарын хөлөгт үзлэг шалгалтыг гүйцэтгэж,  байцаагчийн дүгнэлтүүдийг гаргасан. 4.     Гадаадын 6 агаарын тээвэрлэгчийг шинээр гэрчилгээжүүлсэн /Thai Vietjet, Vietjet, Аврора, Ир Аэро, Красавиа, MNG Airlines/ 5.     Хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаа (дроноор ачаа тээвэрлэх, донорын цус тээвэрлэх г.м) 6.     TSA-аас хийгдэх үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг хангасан. 7.     FAA IASA аудит шалгалт болон Техникийн урьдчилсан үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлыг ханган ажилласан. Боинг компаниас Монгол Улсын ИНЕГ-т үзүүлэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд  2011 онд FAA-аас хийсэн Техникийн үнэлгээний тайлан, үл нийцлийн хэрэгжилтийн талаар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр FAA-нд цахим хаягаар хүргүүлсэн. 8.     IASA аудитын шалгах асуулгаар өөрсдийн хийсэн үнэлгээг Боинг компанид 2023 оны 12 дугаар сард цахим хаягаар илгээсэн. 9.     Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалтын бэлтгэл ажлыг ханган, 2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд шалгуулсан. 10. “TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION” шалгалтын үйл ажиллагаанд НААХЗА хяналт тавьж ажиллахыг ИНЕГ-ын дарга үүрэг болгосны дагуу хяналт тавьж, тус шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэлсэн. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба нь 2023 онд 112 байгууллагад зөвшөөрөл, гэрчилгээ; 60 агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ; 47 агаарын хөлөгт маягийн гэрчилгээ; 31 агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нийт 250 төрлийн зөвшөөрлийг олгосон байна. Үнэмлэхжүүлэлтийн хувьд Нисгэгчийн үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан-289; Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 219; Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэлийг баталгаажуулсан 153; Иргэний нисэхийн ажилтанд эрүүл мэндийн гэрчилгээ олгосон 315; Үнэмлэх эзэмшигчээс ICAO-ын англи хэлний ур чадварын шалгалт авсан 109 байна.