Монгол Улсад
Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг угтаж,
салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээн байгуулалтын оновчтой
шийдэл, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын санал, шинэ санаа, дэвшилтэт
технологи, инновац нэвтрүүлэх зорилгоор Иргэний нисэхийн салбарын “Шинэ санаа,
шилдэг төслийн инновацын уралдаан” зарлаж байна. Иргэний нисэхийн ерөнхий
газар, түүний харьяа салбар, нэгжүүдийн ажилтнууд та бүхэн идэвхтэй
хамрагдаарай.
Бүтээлд тавигдах
шаардлага:
Оролцогчид
салбарын хэмжээнд ойрын хугацаанд нэвтрүүлж болох шинэ техник, технологи,
инновацын бүтээлийн саналыг доорх шаардлагын дагуу бэлтгэж ирүүлэх.
1. Шинэлэг санаа, олон улсад
нэвтэрсэн, Монголд нутагшуулах боломжтой байх;
2. Хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж
нэмэгдүүлэх, нөөцийг хэмнэх, байгаль экологид ээлтэй шийдэл агуулсан байх;
3. Эрдэм шинжилгээ, туршилт,
зохион бүтээх ажлын үр дүнд тулгуурласан байх;
4. Байгууллага, салбарын
үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой байх;
5. Импортын бараа, бүтээгдэхүүнийг
орлохуйц байх;
6. Бүтээлийн зорилт нь орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.
Бүтээл, төслийн танилцуулгыг pdf өргөтгөлтэй файл хэлбэрээр болон цаасаар 2% битүүмжилж ирүүлнэ.
2023 оны 05
дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл ИНҮТ-ийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газарт хүлээн авна.
БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСБүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар, Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) хамтран зарласан “Next Generation Aviation Professionals” тэтгэлэгт хөтөлбөрт 35 хүртэлх насны, менежментийн дунд түвшний ажилтнаар ажиллаж буй залуусыг урьж байна. Сингапурын нисэхийн академид 2024-2025 онд зохион байгуулагдагдах уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэг ажилтныг ИНЕГ-аас нэгдсэн журмаар тодорхойлж, ICAO-ийн сонгон шалгаруулалтад оролцох мэдээлэл олгох зорилгоор та бүхэнд энэхүү зарыг хүргүүлэв.Тэтгэлэгт хөтөлбөрийн нөхцөл болон тавигдах шаардлага:Тэтгэлэгт хөтөлбөр нийт 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд эхний долоо хоногт Сингапурын нисэхийн академийн Нисэхийн менежментийн сургуульд зохион байгуулагдах суурь хөтөлбөрт хамрагдаж, дараагийн долоо хоногт өөрөө сонгон суралцах хөтөлбөрөөр үргэлжлэх /тус академийн Нисэхийн менежментийн сургууль, Аюулгүй байдал, Аюулгүй ажиллагааны сургууль, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний сургуулиудын хөтөлбөрүүдээс сонголт хийнэ/ бөгөөд эцэст нь Сингапурын нисэхийн академи, эсвэл тус улсын аль нэг авиа компанид 4 долоо хоногийн турш дадлага хийх боломж олгоно. Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:Сургалтын төлбөр;Зочид буудал;Сургалтын тэтгэмж;Хоёр талын онгоцны тийз.Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй ажилтнуудад тавигдах ерөнхий шаардлага:ИНЕГ, ИНҮТ болон түүний салбар нэгжийн үндсэн ажилтан байх;Иргэний нисэхийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх;Менежментийн дунд түвшний ажилтан байх;35 ба түүнээс доош насны;Дээд боловсролтой;Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын агуулга таны ажлын байрны хэрэгцээнд тавигдсан шаардлагад нийцсэн байх;Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (TOEFL/IELTS, бусад олон улсын магадлан итгэмжлэгдсэн хэлний шалгалтын хүчин төгөлдөр оноотой бол дүйцүүлэн тооцож болох ба албан ёсны оноогүй бол НСТ-д ерөнхий англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжтой);Сүүлийн 3 жилийн хугацаанд ИНЕГ-аас тодорхойлсон тэтгэлэгт сургалтад хамрагдаагүй байх;Тэтгэлэгт сургалтад хамрагдах зорилго, сургалтад хамрагдсанаар тус тэтгэлэгт сургалтаар олж авсан мэдлэг, ур чадварыг Монголын иргэний нисэхийн салбарт болон олон улсын иргэний нисэхийн хөгжилд хэрхэн ашиглах, ямар үр дүн гарах талаар 600 үг бүхий эссэ англи хэлээр бичих;Гадаад паспортын хүчинтэй хугацаа сургалт дууссанаас хойш доод тал нь 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байна.Бүрдүүлэх материал:Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкет бөглөх;CV;Тухайн сургалтад хамрагдах шаардлагатай эсэхийг тодорхойлсон салбар, нэгжийн албан тоот даргын тодорхойлолт бүхий албан тоот /Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн тоог Сингапур Улсын Засгийн газраас нэг хөтөлбөрт нэг хүн дэвшүүлнэ хэмээн заасан/;Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia-аас авах/.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд тухайн сургалтын суралцагчид тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.· Асууж тодруулах зүйл байвал zoljargal.a@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71-283314, 88644600, 99177981 утсаар холбогдон мэдээлэл авна уу. · Тэтгэлэгт сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://caas.gov.sg/saa/fellowships вэб хуудаснаас авна уу.