ИНЕГ-аас
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй
өдөрлөг-2024”-т оролцлоо.
ШУТИС-ийн
МехТС нь оюутнуудад зориулан ажил олгогч компаниудтай холбох, үйлдвэрлэлийн
дадлага, нээлттэй ажлын байрны мэдээллээр хангах, ажлын ярилцлагад бэлтгэх, их
сургууль үйлдвэрлэлийн
хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”
зохион байгуулдаг юм. Уламжлал ёсоор зохион байгуулдаг энэ жилийн өдөрлөгт МАК,
MSM, MCS coca cola,
MONNIS, Витафит, Энержи ресурс,
Говь, ИНЕГ, Аэромонголиа зэрэг 30-аад байгууллага, аж ахуйн нэгж оролцсон
байна.
Иргэний нисэхийн ерөнхий газар нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн “ICAO Risk Management Workshop” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд олон улсын сургалтын стандартын дагуу танхимын хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан Бүгд Найрамдах Сингапур улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс болон Монгол улсын иргэний нисэхийн салбар, Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл болох нийт 18 ажилтанд өнөөдөр ICAO-ийн гэрчилгээ олголоо. Энэ удаагийн сургалт нь ICAO-ийн чадамжид суурилсан сургалтын арга барилаар боловсруулж, баталгаажсан сургалтын хөтөлбөрөөр нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын үнэлгээ гаргах, аргачлалыг хэрхэн боловсруулах, эрсдэлийн удирдлагын соёл болон боломж зэрэг сэдвүүдийн хүрээнд онол дадлагын өргөн мэдлэг, ур чадварыг олгосон чухал ач холбогдолтой сургалт болов.
Иргэний нисэхийн ерөнхий газар "Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Тендертэй холбоотой мэдээллийг энд дарж авна уу.