АНУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД “AUDIT AND INSPECTION TECHNIQUES” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2024/04/17

Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаа /Transportation Security Administration/-наас ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагч нар болон Иргэний нисэхийн үндэсний төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, агаарын тээвэрлэгчийн дотоод хяналт хариуцсан ажилтнуудад зориулсан “Audit and Inspection Techniques” сургалт семинарыг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотноо  зохион байгуулж эхэллээ.  

Уг сургалт 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд сургалтаар Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцын Хавсралт 17 “Нисэхийн аюулгүй байдал”-д заасан стандарт шаардлагын үр дүнтэй хэрэгжилтийг бататгахад иргэний нисэхийн аюулгүй байдлын чанарын хяналтын үндсэн үйл ажиллагаа болох аудит, үзлэг шалгалт, сорилтын талаар оролцогчдын онолын мэдлэг, ур чадварыг практик дадлагатай хослуулан дээшлүүлэх, туршлага судлахад чиглэгдсэн онцлог ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

“Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад санал авах
2025/04/15

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн С/08 дугаар тогтоолоор батлагдаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулах ажлын хүрээнд тус стандартын нэр томьёо, тодорхойлолтын нэршил, орчуулгад зөрүүтэй байдал байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг гарган стандартад тусгах саналын хамт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.Цахим хуудсанд байршуулсан “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартыг дараах холбоосоор орж үзнэ үү. javascript:nicTemp();Саналаа rule@mcaa.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

COMAC КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
2024/04/16

БНХАУ-ын COMAC компанийн төлөөлөгчид өнөөдөр ИНЕГ-ын удирдлагуудтай уулзаж, өөрсдийн үйлдвэрлэж буй ARJ21, C919 агаарын хөлгүүдийн талаар танилцуулга хийлээ. Дэлхийн тэргүүлэгч агаарын хөлгийн эд анги үйлдвэрлэгчидтэй хамтарч үйлдвэрлэсэн тус компанийн агаарын хөлгүүд нь олон улсын стандартад бүрэн нийцсэн орчин үеийн дэвшилтэт агаарын хөлгүүд бөгөөд БНХАУ болон олон улсын 511 чиглэлд 141 хот руу нислэг үйлдэж байна. COMAC компани нь жилд 36 агаарын хөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар 130 ширхэг агаарын хөлгийг захиалагчдад хүргүүлсэн байна. Энэхүү уулзалтаар COMAC компани өөрсдийн ARJ21, C919 маягын агаарын хөлгүүдийг Иргэний нисэхийн ерөнхий газраар зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ICAO-ЫН CASP-AP-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 18 ДУГААР ИХ ХУРЛЫГ ИНЕГ-ЫН БХХ-ИЙН ДАРГА Ч.ОДГЭРЭЛ АМЖИЛТТАЙ ДАРГАЛЖ, ЭРХЭЭ ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ
2024/07/24

Филиппин улсын Манила хотноо 2024 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр болох CASP-AP-ын удирдах зөвлөлийн 19 дүгээр хурал болж байна. Тус хурлыг 18 дугаар хурлын даргалагч, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл нээж үг хэлэн, хурлын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. ИНЕГ-ын БХХ-ийн дарга Ч.Одгэрэл нь CASP-AP-ын удирдах зөвлөлийн 18 дугаар хурлыг 2023-2024 онд даргалсан бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд амжилттай ажиллаж, 19 дүгээр хурлын үеэр дараагийн хурал даргалагч болох Филиппин Улсын Тээврийн аюулгүй байдлын албаны дарга Jose A. Briones-д хурлыг даргалж, удирдан зохион байгуулах эрхээ шилжүүлэн өглөө. CASP-AP-ын удирдах зөвлөлийн зүгээс Монгол Улс нь Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд тус хурлыг даргалсан хугацаандаа CASP-AP хөтөлбөрийн хэрэгжилтэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй, сайн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна.