ИНҮТ СХЗГ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД “СТАНДАРТЧИЛЛЫН СУУРЬ АСУУДЛУУД БА ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2024/04/17

Иргэний нисэхийн үндэсний төв Стандарт, хэмжил зүйн газартай ISO стандарт болон ХАБЭА чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар болсон. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном “Стандартчиллын суурь асуудлууд ба түүний ач холбогдол” сэдвээр сургалт орлоо.

Сургалтад Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн ахлах болон түүнээс дээш албан тушаалтнууд оролцлоо. Цаашид талууд ойрын хугацаанд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах юм.

Холбоотой мэдээ

БНХАУ-ЫН “SF AIRLINES” КОМПАНИЙН ГАДААДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ СУНГАЖ ОЛГОЛОО
2023/11/17

БНХАУ-ын “SF AIRLINES” компанийн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг Иргэний нисэхийн дүрэм ИНД-129-ийн дагуу 5 жилийн хугацаатай сунгасныг өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өглөө. Тус компани нь БНХАУ-ын Зүүн Өмнөд мужийн Шинжинд байрладаг, BOENG 757, 767, 737, 747 зэрэг нийт 160 агаарын хөлгөөр дэлхий даяар ачаа тээврийн логистикийн үйл ажиллагаа явуулдаг компани юм.

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ROUTES ASIA-2024 АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
2024/03/05

Ази Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн шинэ чиглэл, урсгалыг хөгжүүлэх зорилготой ROUTES ASIA-2024 арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Малайз улсын Лангкави хотод зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүс нутгийн 600 гаруй агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, аялал жуулчлалын компаниуд оролцсон бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2 дахь удаагаа амжилттай оролцлоо. Агаарын тээврийн салбар дахь эрэлт хэрэгцээ, түүнийг хангахад тулгамдаж буй асуудлууд, цар тахлын дараах бүс нутгийн хөгжлийн хандлага болон зорчигчийн урсгал, нислэгийн шинэ чиглэлүүдийн талаарх хэлэлцүүлэг яриа өрнүүлж, агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд болон олон улсын агаарын тээврийн холбогдох байгууллагууд харилцан мэдээллээ солилцсон өндөр ач холбогдолтой уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн хувьд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 5 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай шилдэг 5 нисэх буудлын нэгээр шалгарч байсан юм.