COMAC КОМПАНИ АГААРЫН ХӨЛГҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2024/04/16

БНХАУ-ын COMAC компанийн төлөөлөгчид өнөөдөр ИНЕГ-ын удирдлагуудтай уулзаж, өөрсдийн үйлдвэрлэж буй ARJ21, C919 агаарын хөлгүүдийн талаар танилцуулга хийлээ.

Дэлхийн тэргүүлэгч агаарын хөлгийн эд анги үйлдвэрлэгчидтэй хамтарч үйлдвэрлэсэн тус компанийн агаарын хөлгүүд нь олон улсын стандартад бүрэн нийцсэн орчин үеийн дэвшилтэт агаарын хөлгүүд бөгөөд БНХАУ болон олон улсын 511 чиглэлд 141 хот руу нислэг үйлдэж байна. COMAC компани нь жилд 36 агаарын хөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар 130 ширхэг агаарын хөлгийг захиалагчдад хүргүүлсэн байна.

Энэхүү уулзалтаар COMAC компани өөрсдийн ARJ21, C919 маягын агаарын хөлгүүдийг Иргэний нисэхийн ерөнхий газраар зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/20

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба салбар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2023 онд төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. НХҮА нь ИНД-172 дүрмийн дагуу Монгол Улсад Бүс, Ойртолт, Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн болон аюулын дохио мэдээллийн үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж ажилладаг. Тус алба нь өнөөдрийн байдлаар 9 хэсэг, 244 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 3 зорилтын хүрээнд нийт 38 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 100 хувь хэрэгжилттэй үнэлэгдсэн байна.НХҮА нь 2023 онд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр 14 томоохон ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, хэрэгжилтийг 100% хангаж ажилласан байна.Тус алба нь орон нутгийн нислэгийн хөдөлгөөний мэдээллийн үйлчилгээг “Арцат” нэгтгэсэн ажлын байрнаас үзүүлж эхэлсэн байна. Ингэснээр нислэгийн мэдээллийн ажилтнуудын ээлжийн зохион байгуулалтыг оновчтой хийх, нислэгийн мэдээллийн үйлчилгээг олон түвшинд гаргаж, шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх эхлэл тавигдаж байна.Монгол Улс болон БНХАУ-ын НХУТ-д хооронд автоматаар мэдээ солилцох AIDC системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаанд  нэвтрүүлэн 2023.11.24-нөөс Ланжоу НХУТ, 2023.12.01-нээс Бээжин НХУТ-тэй хэвийн ашиглаж байна.Нисэхийн мэдээллийг Монгол улсын нутаг дэвсгэр дотор болон бусад иргэний нисэхийн байгууллагуудтай солилцоход ашиглах AMHS системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган, 2023.12.01-ээс эхлэн туршилтаар ашиглаж эхлээд байна.“Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд (SI) системийн бус хэмжлийн фүүтийн нэгжийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдан судалгааны ажлыг гүйцэтгэн, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэн ажилсан байна.“Нисэхийн дууны холбооны /VCS/ системийг агаарын навигацийн үйлчилгээнд ашиглах ажлын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2023.06.12-ноос эхлэн үйл ажиллагаанд ашиглаж байна.“Чингис хаан” ОУНБ-ын хөдөлгөөнт бүсэд газрын хөдөлгөөний зориулалттай тооцоот ажиглалтын MLAT систем нэвтрүүлэх төлөвлөгөөний дагуу холбогдох судалгаа, материалыг бүрдүүлж, хэрэгжилтийг бүрэн ханган, туршилтаар ашиглаж байна.PBN III шат ажлын хүрээнд RNAV5 агаарын замуудыг RNP2 агаарын замууд руу шилжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган судалгаа, тайланг 2023.11.21-нд АНҮГ-т хүргүүлсэн. “Буянт-Ухаа” болон “Чингис хаан” ОУНБ-ын хөөрч буух зурвасын завгүйдлийн судалгааг олон улсын стандарт аргачлалаар гүйцэтгэж, тооцоолсон.НХҮА нь ОУИНБ-ын Хавсралт 19 болон Док9859-ийн дагуу ИНД-172, ИНД-100-ийн шаардлагад нийцсэн Аюулгүй байдлын нэгдмэл удирдлагын тогтолцоог 2023.06.16-наас эхлэн хэрэгжүүлээд байна.Мөн НХҮБ-ын Аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, 2023.10.10-2023.10.20-ны өдрүүдэд ОУИНБ-ын ICAO USAP-CMA аудит шалгалтад амжилттай хамрагдсан.НХҮА нь бүсийн удирдлагын түр шилжин ажиллах ажлын байрыг “Буянт-Ухаа” ОУНБ дахь Бүсийн дадлагажуурын байранд суурилуулж, холбогдох эрсдэлийн үнэлгээ, дасгал, сургуулилтыг зохион байгуулаад байна.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалыг ОУИНБ-ын Doc4444-т нийцүүлэн багасгах, НХҮЕЖ-ын 12-р бүлэгт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, 2023.12.19-нд “Нислэгийн яриа-2023” зөвлөгөөнөөр хэлэлцсэн байна. 2023 онд ЗХ-ний 337-р ангийн МиГ 29 сөнөөгч онгоцны 7 удаагийн дадлага сургалтын нислэгийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.НХҮА нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар олон улсын өнгөрөлтийн 40.721 нислэгт удирдлагын үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оноос 12.3%-иар өссөн үзүүлэлт юм. Мөн Олон улсын нийт хөөрөлт, буултын нислэг тайлант хугацаанд 9182 нислэгийн гүйцэтгэлтэй байсан бол орон нутагт 9914 нислэгийн гүйцэтгэлтэй тооцогдсон нь нийт хөөрөлт, буултын нислэгийн тоо өмнөх оноос 91.9%-иар өссөн үзүүлэлт юм.НХҮА нь хүний нөөцийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, цаашид бэлтгэх шаардлагатай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын эрэлт хэрэгцээ, мэргэшүүлэх шаардлагатай гадаад, дотоод сургалтын төлөвлөгөөг баталсан.  Мөн байгууллага, хамт олны уур амьсгалыг эерэг болгох зорилгоор ажилтнуудад хувь хүний хөгжлийн сургалтыг Ганабелл институттэй хамтран зохион байгуулж, Дээлтэй ATC, мэргэжил сурталчлах зэрэг олон төрлийн олон нийтийн арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион байгуулжээ.2023 онд тус албанд тохижилт хангамжийн 55 ажил, бусад шаардлагатай худалдан авалтын 11 ажлыг хийж гүйцэтгэсэн байна.  Нийт хөөрөлт, буултын нислэгийн эрчимжилт нэмэгдэж буйтай холбогдуулан тус албанаас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, мэргэшүүлэх сургалт, дадлагын чанарыг сайжруулах, ээлж зохион байгуулалтыг холбогдох дүрэм журмын дагуу төлөвлөхөд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг тайлангийн төгсгөлд танилцуулав. Үүнд: 1.    Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын илүү цаг болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлсийг олгох; 2.    Бүсийн болон цамхгийн дадлагажуурын тоног төхөөрөмжийг шинэчлэх; 3.    Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын гадаад сургалт; 4.    Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны нөхцөлийг хангахад шаардлагатай чихэвч болон сандлын худалдан авалт; 5.    “Бүсийн НХУТ”-ийн цахилгаан шат; 6.    Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалыг багасгах.    Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь 2024 онд 3 зорилтын хүрээнд нийт 29 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/25

Хөрөнгө оруулалт, захиалагчийн алба өнөөдрийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах зорилгоор “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд худалдан авах ажиллагааг Чанартай, үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 81 тушаалын төслийг боловсруулж, Үнэлгээний хороо байгуулсан байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу Худалдан авах ажиллагааг tender.gov.mn цахим системээр дамжуулан давхардсан тоогоор 133 удаа зохион байгуулж, мөн тус хуулийн дагуу тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй нийт 51 гэрээ байгуулсан байна. Он дамжин хэрэгжиж байгаа 30 төсөл арга хэмжээг хүлээн авч, хэрэгжилтийг бүрэн хангуулжээ. Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1.     1. “Арабын эдийн засгийн кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” Багц-2 аэродром ажил гүйцэтгэх 293 дугаартай гэрээ”-т ажлуудын техник технологийн хяналт хэрэгжүүлэх“Захиалагчийн зөвлөх үйлчилгээний техник технологийн хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийг хангуулан хяналт тавин төсөл арга хэмжээг 2023 11 сарын 23-24-нд комисс ажиллаж 100% хүлээн авсан. 2.    2. Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XII.3.1.3-т заасан  Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын тендерийг нээлттэй зарлаж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  ЗТХЯ/202301008 гэрээ байгуулан 2024 оны 12 сарын 30-нд дуусахаар гэрээг амжилттай байгуулсан. 3.     3. "Гурвансайхан" нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засвар /Өмнөговь, Даланзадгад төв сум/ гүйцэтгэх гэрээ байгуулан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Тус албанаас дараах саналуудыг гаргалаа. Тухайлбал, 1.     Үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар баталсан цалингийн сүлжлээр олгож байгаа. Тиймээс хөндлөнгийн гишүүдийн цалин урамшууллыг Сангийн сайдын тушаалтай уялдуулж, журам боловсруулж, батлуулах. 2.     Төлөвлөлт, төсөл арга хэмжээний техникийн тодорхойлолт,  ажлын даалгавар, ажлын тоо хэмжээг нарийн тодорхой гаргаж, сургалт, суурилуулалт, хүлээн авах цаг хугацааны уялдаа холбоог тодорхой болгох нэн шаардлагатайг хэллээ.