Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын нягтлан бодогч

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАРЬЯА

УВС АЙМАГ ДАХЬ ДЭГЛИЙ ЦАГААН НИСЭХ БУУДЛЫН НЯГТЛАН БОДОГЧИЙН

ТҮР СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2024.04.15

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Увс аймаг дахь Дэглий цагаан нисэх буудлын нягтлан бодогчийн түр сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх

Мэргэжил: Нягтлан бодогч

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:

·         Санхүүгийн тайлан баланс гаргах, нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллаж чаддаг байх

·         Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

·         Асуудал боловсруулах, оновчтой шийдэл гаргах

·         Хүнтэй ажиллах эв дүйтэй, хамт олныг удирдан зохион байгуулах

·         Багаар ажиллах чадвартай байх

·         Хариуцлага хүлээх, мэдээллийн нууцыг хадгалах

·         Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх

·         Албан хэрэг хөтлөх, холбогдох стандарт шаардлагын хэмжээнд албан бичиг боловсруулах

·         Монгол хэл, бичгийн найруулга зүйн зохих мэдлэгтэй, албан бичиг боловсруулах чадвартай байх

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

·         Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэх, тайлагнах.

·         Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих.

·         Мэдээ, судалгааг тогтоосон хугацаанд нь гаргаж удирдлагад танилцуулах.

·         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх.

Бүрдүүлэх материал:

Ø  Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл

Ø  Төрийн албан хаагчийн анкет /2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу, цээж зурагтай/

Ø  Иргэний үнэмлэхний хуулбар /төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх /

Ø  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Ø  Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа

Ø  Сүүлд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа /PDF өргөтгөлтэй/ 2024.04.19-ний өдрийн 10:00 цагаас өмнө dolgorsuren.kh@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Харилцах утас: 71282248, 71282252, 99231003

Жич: Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.