МОНГОЛЫН БОЛОН ОЛОН УЛСЫН НИЙТ 20 МЭРГЭЖИЛТЭН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

2024/04/12

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн ба тус хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн даргын үүргийг 2023-2024 онуудад гүйцэтгэж байгаа. Уг хөтөлбөрийн 2024 оны төлөвлөгөөнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын зааварлагч бэлтгэх олон улсын сургалтыг Монгол улсад зохион байгуулахаар тусгагдаж батлагдсаны дагуу сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 5 хоног The Corporate Hotel & Convention Centre-д амжилттай зохион байгуулж дууслаа.

Уг сургалтыг ИНҮТ-ийн харьяа НСТ нь хариуцан зохион байгуулсан бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгуудаас гадаадын суралцагч нар ирж хамрагдлаа. Тухайлбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Камбожийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс буюу нийт 6 улсаас Иргэний нисэхийн ерөнхий газар, Тээврийн аюулгүй байдлын газар, Иргэний нисэхийн академи зэрэг байгууллагуудын аюулгүй байдал хариуцсан 10 мэргэжилтэн, ИНҮТ-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, Нисэхийн сургалтын төв болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, Хүннү ЭйрХХК, Изинес ЭйрвэйзХХК-ийн 10, нийтдээ 20 мэргэжилтэн хамрагдаж, амжилттай төгсөн гэрчилгээжиж, иргэний нисэхийн аюулгүй байдлын зааварлагчид болон бэлтгэгдлээ.

Уг сургалт нь ICAO-ийн стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр боловсруулах арга зүйгээр боловсруулагдаж баталгаажсан бөгөөд суралцагч нарт нисэхийн аюулгүй байдлын сэдвээр сургалтыг хэрхэн чанартай явуулах, заах арга зүйн ур чадварыг олон улсын түвшинд хүргэн хэрхэн хичээлийг зааж сургах зэрэг онолын болон практик дадлагыг олгосон өндөр ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.  

Цаашид, ICAO-ийн нэгдсэн нэг стандарт шаардлагаар боловсруулагдаж, батлагдсан олон улсын түвшний сургалтуудыг эх орондоо зохион байгуулж, ICAO-аас гэрчилгээжүүлэн, иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бага зардлаар сургаж, бэлтгэх томоохон зорилгыг хэрэгжүүлэхээр ИНЕГ болон ИНҮТ-ийн хамт олон зорин ажиллаж байна.









Холбоотой мэдээ

“Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад санал авах
2025/04/15

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн С/08 дугаар тогтоолоор батлагдаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулах ажлын хүрээнд тус стандартын нэр томьёо, тодорхойлолтын нэршил, орчуулгад зөрүүтэй байдал байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг гарган стандартад тусгах саналын хамт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.Цахим хуудсанд байршуулсан “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартыг дараах холбоосоор орж үзнэ үү. javascript:nicTemp();Саналаа rule@mcaa.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК IATA-НЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АУДИТ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ, ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭЖ АВЛАА
2024/05/01

Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Аюулгүй ажиллагааны аудит /IOSA/ шалгалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ хүлээж авлаа.Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-оос явуулдаг IOSA аудит шалгалт нь агаарын тээврийн компанийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм.Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК энэхүү цогц үнэлгээг амжилттай давснаар аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа.Дашрамд дурдахад, “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 6 дугаар сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонг Конг, Чёнжу, Пусан зэрэг чиглэлүүд рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

МЭДЭГДЭЛ
2023/12/06