ХАБЭА-Н ШААРДЛАГЫГ ХЭРХЭН ХАНГАХ ТАЛААР ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

2024/04/11

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ыг олон улсын хэмжээнд жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулдаг. ОУХБ-аас гаргасан уриалгын дагуу энэ жил "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө" сэдвийн дор явагдаж байна.

Энэхүү сарын аяны хүрээнд өнөөдөр ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс санаачлан “ХАБЭА-н ажил олгогч, удирдах ажилтны сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтыг “Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв”-өөс нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж, тус төвийн захирал С.Дуламсүрэн, сургалт хариуцсан мэргэжилтэн н.Энхчимэг нар ХАБЭА-н шаардлагыг хэрхэн хангах талаар цогц мэдээлэл, ойлголт өгсөн юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлэх хүрээнд байгууллагад ХАБЭА-н тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, тогтолцоог бүрдүүлэгч талуудын эрх, үүрэг, хамтын ажиллагаа нь ажилтныг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах нөхцөлийг хангахад ямар чухал болохыг сургалтын үеэр онцоллоо.

Аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах зорилготой тус сургалтаар нийтлэг тохиолддог аюул эрсдэл,  тухайн эрсдэлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах, ажил олгогч, ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс хэрхэн ажиллах, ХАБ-тай холбоотой зардлыг хэрхэн төсөвлөх, зөв зарцуулах болон шугаман удирдлага, ажилтан, ХАБЭА хариуцсан ажилтан ямар чиг үүргээр ажиллах талаар мэдлэг ойлголт өгч, ажил амьдралд гарч буй үйлдвэрлэлийн ослын тохиолдлуудыг жишээ татаж өгснөөр сургалт өгөөжтэй  байв.

Сургалтад ИНЕГ-ын даргын зөвлөлийн болон ХАБЭА-н зөвлөлийн төлөөлөл, мөн газрын ХШҮДАА, ИНҮТ-ийн СЭЗТГ, ХАБЭАХ, МТХ, ГТҮШХА, НХҮА, ШХА, ОХЗЛ, НАБХА, НСТ, НМҮА, НХНАА, БУОУНБ, НСЦ, харьяа нэгжүүдийн удирдлага, хүний нөөцийн болон санхүүгийн ажилтнууд, онцгой байдлын харьяа Агаараас эрэн хайх аврах 111-р анги, МИАТ ТӨХК, Хүннү эйр ХХК, Онцгой байдлын албаны төлөөлөл нийт 73 хүн хамрагдлаа.








Холбоотой мэдээ

ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАГ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2024/12/06

Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулсан “Эв нэгдэл” шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт тэмцээнд иргэний нисэхийн баг тэргүүн байр эзэлж, “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Тус тэмцээний шатрын төрөлд НХНАА-ны холбооны инженер У.Гэрэлт мөнгөн медаль хүртсэн бол ширээний теннисний төрөлд МТХ-ийн инженер Д.Ган-Өлзий мөнгөн медаль, НХНАА-ний холбооны инженер Т.Оюунтуул алтан медаль хүртлээ. Дартсын төрөлд ЗХАГ-ын ажилтан М.Цэндсүрэн, МТХ-ийн сүлжээний ахлах инженер Э.Батболд, инженер Т.Гантулга, мэдээллийн технологийн инженер Б.Буянхүү, НУТА-ны нислэгийн бүртгэл гүйцэтгэлийн оператор С.Энхзул нар багаараа алтан медаль хүртжээ. Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс НХНАА-ны холбооны инженер Ш.Энх-Оргил, ГТҮШХА-ны жолооч Д.Давааням, НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэн О.Жамуха, Т.Наранбат, НАБХА-ны ажилтан С.Батболд, Г.Өлзийбаяр, АГСА-ны ажилтан Б.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй  баг мөнгөн медаль, “Буянт-Ухаа” ОУНБ-ын мэргэжилтэн Д.Ариунзаяа, ИНЕГ-ын Улсын байцаагч Я.Нансалмаа, НАБХА-ны үзлэгийн шалгагч Г.Сайнзаяа, ГТҮШХА-ны мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, тээвэр зохицуулагч С.Булган, ИНҮТ-ийн мэргэжилтэн О.Болортуяа, Дулаан сангийн инженер С.Ившин, Г.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг алтан медаль хүртсэн байна. Ингээд нийлбэр дүнгээр НСЦ-ын ахлах мэргэжилтэн Э.Тэмүүлэн ахлагчтай иргэний нисэхийн баг 1-р байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Мөн эмэгтэй сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор ГТҮШХА-ны тээвэр зохицуулагч С.Булган шалгарсан бол ГТҮШХА-ны ҮЭХ-ны дарга Н.Даариймаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

МОНГОЛ АНУ-ЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ХИЙХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦЛОО
2023/12/05

Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган болон албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Сайд С.Бямбацогт хэлэхдээ “Энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь түүхэн үйл явдал” хэмээн онцлоод, Монгол -Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо. Дээрх хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр илэрхийлээд, 2024 оны тавдугаар сард энэхүү нислэгийг амжилттай эхлүүлэхэд талууд хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар ярилцлаа. Ташрамд дурдахад, энэхүү санамж бичиг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллаж, тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан юм.Тухайлбал, аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулж, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Энэ хүрээнд авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллах юм.  

Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.
2023/11/30

СУРГАЛТЫН ТАЙЛАН 2021.10.25 – 28Зорилго:Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO)-ын USOAP аудитын асуулга PQ 4.211-н хүрээнд нисэх бүрэлдэхүүний сургалт, дадлагыг гүйцэтгэж буй дадлагажуурын төхөөрөмжийг үнэлэх, зөвшөөрөл олгох үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэх  байцаагч нь ИНЕГ-ын даргын баталсан байцаагчийн ур чадварын сургалтын зааврын 7.2. /Нислэгийн хяналтын байцаагчийн үндсэн сургалт/-д заасан мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.Бүрэлдэхүүн:Б.Баярсайхан /НСҮАХХ-н дарга бөгөөд аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/Х.Эвсанаа /НСҮАХХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/Байршил:Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.Гүйцэтгэл:2021 оны 10 дугаар сарын 25-28–ны өдрүүдэд нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн зөвшөөрөл олгох сургалтанд хөтөлбөрийн дагуу амжилттай хамрагдсан.Дүгнэлт:Энэхүү сургалт нь дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:Европын Холбооны дүрэм журам, нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн мэргэшлийн хувьд хамаарах бүтэц, агуулга;Иргэний нисэхийн ерөнхий газрын үүрэг хариуцлага ба нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж(FSTD)-д хамаарах агаарын тээвэрлэгчийн үүрэг;Удирдлагын системийн нийцэл, баримтжуулах журам;Нисэх онгоц болон нисдэг тэрэгний нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-үүд, төрөл тус бүрт тавигдах шаардлага, мэргэшлийн түвшин, бэлтгэлд анхаарах зүйлс;Анхан шатны болон давтан сургалтын тусгай үнэлгээ, үнэлгээний баг, үнэлгээ хийх, бодит үнэлгээ хийх үйл явц;Мэргэшлийн гарын авлагын бүтэц, агуулга, баталгаажуулалтын тест, нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн мэдээллийн эх үүсвэр, баталгаажуулалтын журам, зөвшөөрөл;Дээрх хөтөлбөрийн дагуу тус сургалтад хамрагдсанаар аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Б.Баярсайхан, Х.Эвсанаа нар нь Монгол улсад сургалтад ашиглах нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-д ИНД-ийн хүрээнд үнэлгээ хийх, зөвшөөрөл олгох, хяналт тавих боломжтой болж байгаа юм.Хавсралт:Сургалтын гэрчилгээ /хуулбар/Хянасан: Б.Баярсайхан / НСҮАХХ-н дарга бөгөөд аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч /Тайлан бичсэн: Х.Эвсанаа  /НСҮАХХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/