Зам, тээврийн хөгжлийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол
Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа. Монгол
Улс өнөөдөр дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн боломжтой
болсон. Цаашид Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтын
ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд
харилцан тохиролцох саналтай байгаагаа хэлж,
санал солилцлоо.
Иргэний нисэхийн ерөнхий газар "Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны ажилтнуудын хөдөлмөр хамгааллын хувцас"-ны тендер зарлалаа.Тендертэй холбоотой мэдээллийг энд дарж авна уу.
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын харьяа “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тавилаа. Тус алба нь 2023 онд нийт 6 зорилтын хүрээнд 15 арга хэмжээ төлөвлөж оны эцсийн байдлаар гүйцэтгэлээ 100% биелүүлжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус алба нь нийт 52,8 мян.тн шатахууны татан авалт хийж, 50,9 мян.тн шатахуун сумлаж нийт 6,452 удаагийн сумлагаа хийсэн байна. Гидрант системээр 44.0 мян.тн сумлагчаар 6.9 мян.тн шатахуун сумлажээ. Агаарын тээвэрлэгчидтэй “Агаарын хөлгийн шатахуун хадгалах, ачих, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ”, Шатахуун ханган нийлүүлэгчидтэй “Агаарын хөлгийн шатахуун хадгалах, ачих, дамжуулан цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байна.2022 оны нийт сумлагаа 34,7 мян.тн байсан бол 2023 оны нийт сумлагаа 50,9 мян.тн болж 55%-аар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/234 дугаар тушаалаар ИНҮТ-ийн ЧХОУНБдШХА-ны Чанар хяналт лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг 4 жилээр сунгуулжээ. Тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон бусад удирдлагууд тус албаныханыг нисэхийн төлөө гэсэн сэтгэлтэй, ажилдаа эзэн болж ажиллах шаардлагатай, санхүү бүртгэлээ сайжруулж, нийлүүлэлт хийж байгаа нефьтийн компаниудтай хорогдолоо сайн тооц, тооцохгүй байгаагаас үүдэж хэмжилтийн зөрүү их гарч байгаа талаар анхааруулаад тус албыг Ази тивдээ томоохонд тооцогдох цэнэглэх байгууламж учир цаашид ажилдаа илүү сэтгэл гаргаж, мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.