Иргэний нисэхийн үндэсний төв нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажил, тус төвийн зохион байгуулалтын бүтцэд тус тус нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 онд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр гэрчилгээ эзэмших зорилт тавин ажиллаж байгаа.
Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд Иргэний нисэхийн үндэсний төв ИНД-139 “Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт”-ийн дагуу гэрчилгээ эзэмших хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлж, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас гэрчилгээжүүлэлтийн үзлэг шалгалт, зохион байгуулан, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын үйл ажиллагааг эрхлэх гэрчилгээг гардуулан өглөө.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон хэллээ.Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна. Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийллээ. Элчин сайд Фарход Арзиевын зүгээс “Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна” хэмээлээ. Уулзалтын үр дүнд хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.
ИНЕГ-аас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн ажлуудын нэг болох Иргэний нисэхийн цэцэрлэгт 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан жаалууд юу сурч мэдсэнээ эцэг эхдээ тайлагналаа. Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн Буянт-Ухаа салбарын 6 бүлэгт 181 хүүхэд суралцсан байна. ИНЕГ дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болсноор иргэний нисэхийн салбарт ажилладаг бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд томоохон дэмжлэг болсон бөгөөд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс эцэг, эхчүүдийг хүүхдээ цэцэрлэгт нь өгч, авах нөхцөл боломжийг нь улам бүр нэмэгдүүлж, ажлын цагийн бүртгэлийн системийг тус цэцэрлэгт байршуулж өгсөн юм.
1.ЕрөнхийИНЕГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол” сэдэвт сургалтанд зайнаас цахимаар амжилттай хамрагдлаа.2.Сургалтын явц , хамрагдсан байдалОгноо: 2021 он 06-р сарын 01-04 , Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар , цахим хэлбэрээр (Webex Messenger with Chrome)Сэдэв: “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол”Багшилсан бүрэлдэхүүн: Sue AdairИх Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвлөх багшСургалтад нийт 6 орны 9 хүн хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.3.Cургалтын зорилгоАгаарын хөлгийн бүхээгийн аюулгүй ажиллагаанд хяналт, шалгалт хийж гүйцэтгэх мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.Энэхүү сургалтын сэдэв, агуулгын хүрээнд мэдлэгээ бататгах, бусад орны Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага зааварчилгаа, хяналтын үйл ажиллагааны талаар туршлага судлах.Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангах, сургалтын агуулгын хүрээнд шинээр мэдлэг, дадлага туршлага олж авах, мөн бусад орны туршлага судлах4.Сургалтанд ашиглагдсан бичиг баримтууд:European Aviation Safety Agency (EASA)- Basic Regulation Structure and AnnexesEASA Aircrew Regulation – 1178/2011 – Part MED- Part ARA- Part CCEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex III – Part ORO – Part ORO.GEN– Part ORO.AOC– Part ORO.MLR– Part ORO.SECEASA Air Operations Regulation – 965/2012 – Annex IV – Part CAT – Annex IV – Part CAT.GEN– Annex IV – Part CAT.OP.MPA– Annex IV – Part CAT.IDE.A5.Сургалтын агуулга, сэдэв.Энэхүү цахим сургалтаар Бүхээгийн аюулгүй үйл ажиллагаатай холбоотой ИКАО болон Европын холбооны улсын Иргэний Нисэхийн хууль эрх зүй /EASA/ , үзлэг шалгалт аудит хийх онолын мэдлэгийг олгосон болно.Сургалт нь дараах сэдвүүдийг хамарсан.Үүнд:Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага, зааварчилгаа, Европын холбооны улсын /EASA/ хууль эрх зүй;Бүхээгийн ажилтнуудын сургалтын байгууллагыг баталгаажуулах;.Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг;Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт;Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх, нислэгийн өмнөх яриа, нислэгийн үеийн болон агаарын хөлөгт хийх үзлэг, перроны үзлэг шалгалт, үйл ажиллагааны зааврын хяналт, сургалтын бүртгэл зэрэг үзлэг шалгалтын бэлтгэл ажиллагаа, гүйцэтгэх аргачлалын талаар;Аюулгүй ажиллагааны Аудит хийх техникийн ур чадвар олгох;Нислэгийн өмнөх мэдээлэл, бүхээгийн зарлан мэдээлэл, онолын болон дадлагын сургалтууд зэргийг хэрхэн үнэлэх талаар;Баримт бичиг – Аудит, үзлэг шалгалтын шалгах хуудсыг хэрхэн ашиглах талаар;Үл нийцэл илрүүлэх, ажиглах болон байцаагчийн дүгнэлт, тайлан боловсруулах. 6.Дадлага хичээлийн сэдэв:Дадлага хичээл 1:Зорчигчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа карт/Passenger Safety CardДадлага хичээл 2:Талбай үзлэг шалгалт/Ramp checkДадлага хичээл 3:Бүхээгийн ажилтаны нислэгийн өмнөх зөвөлгөөн брифинг/ Cabin Crew Pre-flight BriefingДадлага хичээл 4:Бүхээгийн ажилтаны сургалт/Cabin Crew TrainingДадлага хичээл 5:Гал болон утаатай тэмцэх сургалтын аудит/Audit of Fire and Smoke TrainingДадлага хичээл 6:Нислэгийн өмнө зорчигчдод мэдээлэл өгөх/Passenger Pre-flight Safety Announcement 7.ДүгнэлтСургалтын үр дүнд Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангаж, сургалтанд хамрагдсан гэрчилгээ авсан болно.Тайлан бичсэн: НСҮАХХ-н байцаагч М. Түвшинжаргал