ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2024/03/29

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөл, ИНҮТ-ийн ЗХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтэс хамтран ээлжит “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын сэтгэл зүйч Р.Бадамцэцэгийг урьж оролцуулан гэр бүлийн боловсролын талаар мэдээлэл өгүүллээ.

“Хосын харилцаа нь маш чухал, үргэлж тордож байдаг харилцаа. Хэдэн жил амьдарч байгаагаас үл хамаарч, байнга хөгжиж байдаг идэвхитэй харилцаа юм. Тиймээс монголчууд хосын харилцааг хос баганаар зүйрлэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх эн тэнцүү гэдгийг сургасаар ирсэн. Харилцаа нь гэнэт бий болж, гэнэт алга болдог зүйл биш. Эхлэл, өрнөл, төгсгөлтэй. Харилцаа нь ажлын бүтээмжид хүртэл сайн, муугаар нөлөөлдөг. Хамтдаа асуудлыг шийдвэрлэдэг гэр бүл бол хамгийн бат, бэх гэр бүл байдаг” хэмээн сэтгэл зүйч Р.Бадамцэцэг мэдээлэлдээ онцоллоо.

Холбоотой мэдээ

“ИЗИНИС ЭЙРВЭЙС” ХХК-ЙН АШИГЛАХ MSN 29063 ДУГААРТАЙ БОИНГ 777-300 МАЯГИЙН АГААРЫН ХӨЛГИЙГ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ БОЛОН ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫН ТАЙЛАН
2023/11/30

Тайландын вант Улсад “Изинис эйрвэйс” ХХК-ийн ашиглах MSN 29063 дугаартай боинг 777-300 маягийн агаарын хөлгийг монгол улсад бүртгэх, гэрчилгээжүүлэх зорилготой тус улсын нисэх баг болон инженер техникийн ажилчдыг ИКАО Аннекс 1, ИНД-61 болон ИНД-66 хүрээнд гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох болон Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэлээ.Үзлэг шалгалт гүйцэтгэх чиглэл:ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”В777-300 маягийн агаарын хөлгийн нисгэгч нарын мэргэжлийн үнэмлэх болон үнэмлэхээр олгогдсон зэрэглэлийн хүчин төгөлдөр байдал /Нийт 17 нисгэгч/ИНД-67 дүрмийн дагуу Эрүүл мэндийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдалИНД-61.9.3-д заасан ИКАО-гийн хэлний ур чадварын хүчин төгөлдөр байдал.ИНД-61.5.(b)-д заасан шаардлагын хэрэгжилт /Нисгэгчийн үнэмлэх-Монгол Улсын бүртгэлтэй, Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй/Нисгэгчийн дадлага, туршлага хадгалалт.ИНД-61.9 – (CAAM-FC-36, ATPL Air Law (Aeroplane), 120 minutes) бичгийн шалгалтыг 17 нисгэгч (Агаарын хөлгийн дарга-11, Хамтран нисгэгч-6) ээс авсан ба 4 нисгэгч давтан шалгалтаар тэнцсэн. Нийт 21 шалгалт авсан.ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэл”ИНД-66.53, ИНД-66.101 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэлийн хүчин төгөлдөр байдлыг шалгасан.ИНД-66.57 Агаарын хөлгийн техник үйлчилгээний дадлага туршлага болон ур чадвар хадгалалт.ИНД-66.9(b)-д заасан бичгийн шалгалтыг агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд нь Монгол улс, ИНЕГ-т ирж өгөх төлөвлөсөн байсан.Тайландын вант Улсын нисэх багийн сургалтын төв “Thai Flight Training – TFT”-д Нисэх багийн сургалтын төхөөрөмжийг шалган танилцаж мөн Онцгой нөхцөлийн үеийн авран хамгаалах сургалт “Emergency Training”-ын төвтэй танилцаж шаардлагатай баримт бичгийг шалгасан.Дээрх бичгийн шалгалтанд тэнцсэн Нисгэгчдийн “Изинис эйрвэйс” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дээр үндэслэн Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгогдоно. ТАНИЛЦСАН :НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ,ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБАНЫ ДАРГА                              П.ГАНБОЛДҮНЭМЛЭХ , ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨДАЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                              Н.ЗАЯАТАЙЛАН БИЧСЭН:ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙАЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                    Б.ТУЛГА

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУДАД “MARS-V” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2023/11/16

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочноор Монгол Улсын Шадар сайдын ахалсан “Mars-V” төслийн менежер Д.Энхтүвшин, Модуль хөгжүүлэлтийн багийн ахлагч З.Дөлсайхан нар оролцож, тус төслийн талаар ИНЕГ-ын дарга, удирдлагууд болон харьяа газар нэгжийн ажилтнуудад танилцууллаа. Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн хэрэгжүүлж буй “Mars-V” төсөл нь Монголын говьд: 1.      Марс гараг дээр амьдрахад шаардлагатай ур чадварыг нутагшуулах, техниктэй ажиллах мэдлэг олж авах, туршлага хуримтлуулах, багийн ажиллагаа болон амьдрах чадвараа нэмэгдүүлэх сургалтын төв байгуулах; 2.      Марс гарагийг судлах технологиудыг төсөөтэй орчинд судлах, хамтарсан судалгаа хийх, олон улсын оролцоо бүхий шинжлэх ухааны судалгааны төв бий болгох; 3.      Марсын амьдрах орчныг хамгийн төсөөт орчинд нь мэдэрч, Марс явах хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөрөөр өөрийгөө сорьж үзэхийг хүссэн аялагчдад зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалын хөтөлбөр бүхий төв байгуулах үндсэн зорилготой байна. Өөрөөр хэлбэл, Марс гарагт судалгаа хийх багийг бэлтгэх сургалтын төвийг байгуулж, сансрын технологийн хөгжлийг Монголд нутагшуулахаас гадна сансрын мэдрэмж, туршлага авахыг хүссэн сонирхогчдод зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалыг Монгол орны зарим бүс нутагт хөгжүүлэх зорилготой төсөл юм. Монголын говийн цаг уур, хөрс, орчин нөхцөл Марс гараг дээрхтэй төстэй учраас сансар огторгуйд аялах боломж зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрд нээлттэй байх боломжтой гэдгээрээ онцлог байна. Эхний ээлжид төслийн суурь баазыг Өмнөговь аймагт байгуулж,  сургалтын хөтөлбөрөө Дундговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ. “MARS-V” төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах ажлын хэсэгт ИНЕГ-ын дарга гишүүнээр ажиллаж байгаа. Мэдээллийн цагийн төгсгөлд “MARS-V” төслийн багийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  

2024 ОНД ЗАРЛАГДАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА
2024/01/09

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБАНААС 2024 ОНД ЗАРЛАГДАХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНД ХӨНДЛӨНГИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗАХИАЛАГЧИЙН АЛБА. ХОЛБОО БАРИХ УТАС: 71283018 bayanjargal.a@mcaa.gov.mn