Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2024 онд 32 улсын 150 мянга гаруй нислэгийг төлөвлөн ажиллаж байна. Энэ нь 2023 оноос 10 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба өнөөдрийн байдлаар “Жаргалант” амралт, Эрүүл мэнд, спортын цогцолбор, НХҮА-ны дэргэдэх зоогийн газрыг хариуцан нийт орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд 5 зорилтын хүрээнд 27 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 95.1 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцууллаа. Эрүүл мэнд, спортын цогцолбор 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ онд бассейн, спорт заал, теннис, фитнес, дартс, биллиард, йога, бүжиг гэсэн төрлөөр нийт 8207 хүн үйлчлүүлсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд 2023 онд амбулаторийн үзлэг 2292, урьдчилан сэргийлэх үзлэг 971, яаралтай тусламж 93, хяналтын үзлэг 62, нийт 3418 удаагийн эмчийн үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 2023 оны 2 дугаар сарын 8-наас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ИНҮТ, түүний харьяа алба салбарын ажилтнуудын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, нийт 19 алба салбарын 971 ажилтныг үзлэгт хамруулжээ. “Жаргалант” амралтын ресторан нь 30-200 хүний 50-65 удаагийн хүлээн авалт авч, үйлчилсэн байна. Мөн ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа алба нэгжийн вакумжуулсан ажлын хэсэг, хурал, семинар, тэмдэглэлт ой, ахмадын баярын үйл ажиллагаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтран зохион байгуулж ажилласныг танилцууллаа. Тайлангийн төгсгөлд Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албанаас ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа дараах байдлаар танилцууллаа. Үүнд: 1. Албаны зарим албан тушаалтны цалингийн сүлжлэлийг шинэчлэн батлуулах; 2. Шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх; 3. Спорт цогцолборыг барьсан компанитай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх; 4. Урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг авах; 5. Фитнесийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх; 6. Гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх гэсэн асуудлыг танилцуулсан юм.
Арабын Нэгдсэн Эмират Улс руу визгүй зорчих асуудлаар Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурсан. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигч иргэд Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсон. Мөн “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр Дели хотноо байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол, Мальдив хоёр улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчид 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор боллоо.