ИРГЭН ТА АВЛИГЫН ЭСРЭГ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

2024/03/27


Холбоотой мэдээ

Нэгдье
2024/11/13

НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭРГЭЭН ЗАСАХ АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/25

Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба өнөөдрийн байдлаар “Жаргалант” амралт, Эрүүл мэнд, спортын цогцолбор, НХҮА-ны дэргэдэх зоогийн газрыг хариуцан нийт  орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд 5 зорилтын хүрээнд 27 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 95.1 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцууллаа. Эрүүл мэнд, спортын цогцолбор 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ онд бассейн, спорт заал, теннис, фитнес, дартс, биллиард, йога, бүжиг гэсэн төрлөөр нийт 8207 хүн үйлчлүүлсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд 2023 онд амбулаторийн үзлэг 2292, урьдчилан сэргийлэх үзлэг 971, яаралтай тусламж 93, хяналтын үзлэг 62, нийт 3418 удаагийн эмчийн үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 2023 оны 2 дугаар сарын 8-наас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ИНҮТ, түүний харьяа алба салбарын ажилтнуудын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, нийт 19 алба салбарын 971 ажилтныг үзлэгт хамруулжээ. “Жаргалант” амралтын ресторан нь 30-200 хүний 50-65 удаагийн хүлээн авалт авч, үйлчилсэн байна. Мөн ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа алба нэгжийн вакумжуулсан ажлын хэсэг, хурал, семинар, тэмдэглэлт ой, ахмадын баярын үйл ажиллагаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтран зохион байгуулж ажилласныг танилцууллаа. Тайлангийн төгсгөлд Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албанаас ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа дараах байдлаар танилцууллаа. Үүнд: 1.     Албаны зарим албан тушаалтны цалингийн сүлжлэлийг шинэчлэн батлуулах; 2.     Шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх; 3.     Спорт цогцолборыг барьсан компанитай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх; 4.     Урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг авах; 5.     Фитнесийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх; 6.     Гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх гэсэн асуудлыг танилцуулсан юм.

“МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЛБОО, НАВИГАЦИ, АЖИГЛАЛТ, НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХУРАЛ” ЭХЭЛЛЭЭ
2024/10/15

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн байгууллагууд хооронд агаарын навигацийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, технологийн шийдлийг хэлэлцэх, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг сайжруулах, нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүд хоорондын зохицуулалтын гэрээ, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилгоор Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын Холбоо, навигаци, ажиглалт, нислэгийн хөдөлгөөний удирдлагын зохицуулах хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд оролцохоор БНХАУ-ын иргэний нисэхийн удирдах газрын харьяа нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд манай улсад айлчилж байгаа юм. Энэхүү хурал нь 5 жилийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иргэний нисэхийн удирдах газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчоо хооронд цаг уурын үйлчилгээний хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажилд дэмжлэг үзүүлнэ. Хурлыг нээж ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл үг хэлэхдээ “Эрхэм ноён Ван Бинээр ахлуулсан БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын товчооны төлөөлөгчдийг Монгол Улсад тухлан саатаж, бидний цаашдын хамтын ажиллагаанд энэ удаагийн хурал өндөр ач холбогдолтой байж, хоёр улсын харилцаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна” гэдгийг онцоллоо. Харин ноён Ван Бин хэлсэн үгэндээ “биднийг халуун дулаанаар угтан авсан та бүхэнд талархаж байна. Хурлын үеэр бид хүссэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Ийнхүү зохицуулах хурал “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн гэрээг шинэчлэх, шийдвэрлэх” хэлэлцүүлгээр эхэллээ.