Улсын хэмжээнд өнөөгийн
байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч,
нийт нутгийн 60 хувь нь цастай байна.
Цаашид мал төллөлт хүндрэх
төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж,
нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв.
Зовох цагт нөхрийн чанар
танигдана гэж манай Монголчууд ярьдаг. Байгалийн эрхшээлд амьдардаг малчдадаа
сэтгэлийн дэм үзүүлж, туслах аяныг салбарын сайдын санаачилгаар өрнүүлж, уг
аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний 13 харьяа байгууллага нэгдсэн юм.
Дээрх мөнгөн хандиваас гадна
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Тавантолгой төмөр зам ХХК Өмнөговь аймгийн
Ханбогд сумын онцгой байдлын шуурхай штабт 24.4 сая төгрөгийн үнэ бүхий 600
боодол өвс, 150 уут малын тэжээл, 28 кг хуурай сүү зэрэг тусламж үзүүллээ.
Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд агаарын тээврээр 53.801 зорчигч үйлчлүүллээ.Тодруулбал, олон улсад 45.344, орон нутгийн нислэгээр 8.457 зорчигч үйлчлүүллээ.Олон улсад нийт 307 нислэг үйлдсэнээс МИАТ ТӨХК 21.535, Хүннү Эйр ХХК 3.470, Аэро Монголиа ХХК 2.089 зорчигчийг тээвэрлэсэн байна.Зам, тээврийн яам 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1 сая 51 мянган зорчигчийг тээвэрлээд байна.
ИНЕГ "Карбомид" -ийн тендер зарлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.