AVIATION WEEKLY LXIII

2024/03/12

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.
Өнөөдрийн дугаараас та:
-“Бүсчилсэн хөгжил - төвийн бүсийн нисэх буудлуудын форум” боллоо
- 2024 онд орон нутгийн гурван нисэх буудлыг жишиг нисэх буудал болгон хөгжүүлнэ
- Орон нутгийн нисэх буудлууд тулгамдаж буй асуудлуудаа илэрхийллээ
- Ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг шагнаж урамшууллаа
- Иргэний нисэхийн ахмадууд "малчдадаа туслах сайн дурын хандивын аян"-д нэгдлээ
- "Хүннү Эйр" ХХК Хөвсгөл аймгаас олон улсын 4 чиглэлд нислэг үйлддэг болно
- Сан Францискогоос хөөрсөн "United Airlines" компанийн онгоцны нэг дугуй салж унажээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ШАЛГАРУУЛНА
2024/05/20

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, ой угтсан зохион байгуулалтын арга хэмжээнд ашиглах лого шалгаруулах уралдаан зарлаж байна. Иргэний нисэхийн онцлог, уламжлал, шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс, сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн бүтээлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлын хэсэгт хүлээн авна.

ТЕНДЕР ЗАРЛАЛАА
2024/11/14

ИНЕГ "Галын тусгай зориулалтын хувцас, хэрэгсэн"-ийн тендер зарлалаа. Тендерийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.