ИРГЭНИЙ НИСЭХИЙН АХМАДУУД "МАЛЧДАДАА ТУСЛАХ САЙН ДУРЫН ХАНДИВЫН АЯН"-Д НЭГДЛЭЭ

2024/03/07

Улс орны хэмжээнд нүүрлэсэн зудын эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулж, хүнд хэцүү цаг үеийг даван туулж буй малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас "Малчдадаа туслах сайн дурын хандивын аян"-ыг эхлүүлсэн. Иргэний нисэхийн ахмадууд энэхүү аянд нэгдэж байна. Тодруулбал, Иргэний нисэхийн Ахмадын хорооны дэргэдэх Газрын тусгай үйлчилгээний албаны ахмадын зөвлөлөөс 1 сая 520 мянган төгрөгийн хандив өргөснийг Ахмадын хэсгийн дарга Б.Бадам, Гавьяат тээвэрчин С.Лоосов, ахмад настан Д.Баярхүү нар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяад  гардуулан өглөө. Халуун сэтгэлт ахмадуудаас ирүүлсэн хандивыг зудын хүнд нөхцөлийг даван туулж байгаа малчдад  дамжуулан хүргэх болно. Хандивын аянд нэгдэж, сэтгэлийн дэм өгсөн ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж буй малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, хандивын аянд нэгдэхийг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн нийт хамт олон та бүхэндээ уриалж байна.



Холбоотой мэдээ

Е-СПОРТЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2024/04/29

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Салбарын аварга шалгаруулах Е-спортын тэмцээн” 2024 оны  4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Дота-2, Counter Strike-2 гэсэн төрлүүдээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе. Тэмцээний шилдгүүдээр дараах багууд шалгарлаа. ДОТА 2 ТӨРЛӨӨР: 1-р байр Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн холбоо навигаци ажиглалтын албаны "CNS" баг 2-р байр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн "111" баг 3-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг COUNTER STRIKE 2 ТӨРЛӨӨР: 1-р байр МИАТ ТӨХК “Team Unity” баг 2-р байр МИАТ ТӨХК “Team Winglet” баг 3-р байр МИАТ ТӨХК “Team ACE” баг тус тус шалгарлаа. Иргэний нисэхийн салбарын хэмжээнд Е-спортын тэмцээнийг 2012 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд Ковид-19 цар тахлын үед онлайн орчинд зохион байгуулж байсан юм. 99 жилийн ойг тохиолдуулан тус тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Нисэхийн Е-спортын клуб”-ын хамт олонд талархал илэрхийлье.

ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БААСАН ГАРАГТ "ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ" СЭДВЭЭР ЯВАГДАНА
2024/03/27

2024 оны 03 дугаар сарын 29-ний БААСАН гарагт 09:00 цагаас "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын II давхарт хурлын танхимд болох ээлжит "Мэдээллийн цаг"-ийг ИНЕГ-ын дэргэдэх эцэг, эхийн зөвлөл, Хамтын ажиллагааны хэлтэс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Гэр бүлийн боловсрол" сэдвээр Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын сэтгэлзүйч Р.Бадамцэцэг мэдээлэл өгөх тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.Хаана: Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлын II давхрын хурлын зааландХэзээ: 2024.03.29-ний баасан гарагт 09:00 цагаасЖич: Орон нутгийн нисэх буудлаас цахимаар холбогдох боломжтой.Цахимаар оролцох:ID: 8067951161Pass: se335544 /жижгээр бичнэ/