“НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-Д УРЬЖ БАЙНА

2024/03/01

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтны анхан шатны сургалт” зохион байгуулах гэж байна. Та бүхэн доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.


Холбоотой мэдээ

УЗБЕКИСТАН УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД БАЙГУУЛНА
2023/11/17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон хэллээ.Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна. Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийллээ. Элчин сайд Фарход Арзиевын зүгээс “Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна” хэмээлээ. Уулзалтын үр дүнд хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.