AVIATION WEEKLY LXI

2024/02/29

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.

Өнөөдрийн дугаараас та:

- Хамтарсан ажлын хэсэг хуралдав

- ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр орон нутагт ажиллаж байна

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар мэдээлэл сонсож, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжив

- Flight цахим сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

- Нисэхийн алдар цуврал ярилцлагын шинэ дугаар гарлаа

- НАСА Ангараг гаригийн симуляторт амьдрах хүмүүсийг хайж байна

- АНУ-ын хувийн компанийн судалгааны станц саран дээр бууж, түүхэнд анхдагч боллоо зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

Холбоотой мэдээ

“НИСЭХ БУУДЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
2024/09/11

ИНҮТ-ийн ХАХ-ээс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ удаад БНХАУ-ын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд “Нисэх буудлын хөгжлийн чиг хандлага” сэдвээр нийт ажилтнуудад мэдээлэл хийлээ. “ROC Aviation” компани нь БНХАУ-д “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “ногоон” нисэх буудлын чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц компани юм. Тэр дундаа Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын зөвлөмж, шаардлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгаралгүй нисэх буудал бий болгох чиглэлээр зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйл ажиллагаа явуулдаг байна. Тус компанийн гүйцэтгэх захирал ноён Ли Вей энэ үеэр “Манай компаниас ногоон нисэх буудал, ухаалаг нисэх буудал зэргээр мэргэшсэн мэргэжилтнүүд Монгол Улсад ирсэн. Манай баг сүүлийн 2 өдөр ИНҮТ-ийн нислэг үйлдвэрлэлийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын талаар нарийвчилсан судалгаа хийлээ. Бидний зүгээс БУОУНБ-ыг хүлэмжийн хийн ялгаралгүй, нисэх буудлын чиглэлийн сургалт судалгааны төв болгон хөгжүүлэх саналыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, Ази тивийн ногоон нисэх буудлын жишиг болгоход бидний зүгээс ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой” гэсэн юм. “Мэдээллийг цаг”-ийн үеэр ажилтнуудад ногоон нисэх буудал, ухаалаг нисэх буудлыг хэрхэн хөгжүүлэх талаар танилцуулга үзүүлж, сонирхсон асуултад хариулт өглөө. “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд маргаашаас эхлэн 2 хоног Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудалд ажиллах юм.

AVIATION WEEKLY LXXII
2024/05/14

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг танилцууллаа- Иргэний нисэхийн салбарынхан системийн аваргын цомын төлөө спортын 7 төрлөөр өрсөлдөж байна- Нислэгийн хөдөлгөөний удирдагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг түлхүү хэлэлцжээ- БНСУ-ын Муан-Улаанбаатар-Муан чиглэлд нислэгтэй боллоо- Гаалийн улсын байцаагч нарт “тоног төхөөрөмж ашиглан үзлэг шалгалт хийх” дадлага, сургалт зохион байгууллаа- Галын хортой ажиллах дасгал сургуулилт хийлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ИРЭЭДҮЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦСОН ТАЙЛАН
2023/11/30

Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-аас жил бүр зохион байгуулдаг Ази-Номхон далайн бүсийн орнуудын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, технологийн хөгжил болон ирээдүйн нислэгийн хөдөлгөөний  менежментийн хөгжлийн чиг хандлагад суралцах, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент, эрсдэлийн менежмент хэрхэн нэвтрүүлэх сэдэвт семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат, Агаарын навигацийн бодлого зохицуулалтыг газрын ахлах мэргэжилтэн Д.Лхагважав нар 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд амжилттай оролцлоо.Хурлыг нээж Иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Жеф Пүүл, Японы Улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын ерөнхий захирал Ясухиро Лижима, ОУИНБ-ын Ази-Номхон далайн бүсийн дэд захирал Манжит Сай, Сингапурын иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхий захирал, Иргэний агаарын навигацийн үйлчилгээний Ази-Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Кевин Шам, Япон Улсын  Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Кожо Фужита нар үг хэлж хурлын арга хэмжээнд амжилт хүссэн.Ази-Номхон далайн бүсэд өсөн нэмэгдэж байгаа нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт болон техник технологийн дэвшлийг Ази-Номхон далайн бүсэд болон хөрш зэргэлдээ орнуудтай хэрхэн зохицуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага бий болсон байна.Мөн Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн хөдөлгөөний менежментийн цогц төлөвлөгөөг аюулгүй, үр ашигтай, үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар хүний гүйцэтгэлийн менежментийн хэрэгжилтийн өнөөгийн байдал хэтийн чиг хандлагыг танилцуулсан.Түүнчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, шинэ үеийн нислэгийн хөдөлгөөний менежментэд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, хүний гүйцэтгэлийн менежмент болон эрсдэлийн менежментийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд, мөн нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт,  хамтын шийдвэр гаргалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагаанаас холбогдон гарч байгаа асуудлууд болон боломжуудыг хэрхэн зохицуулах, тэдгээрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэх, сансрын ADS-B ажиглалтын системийн өнөөгийн байдал, санал болгож байгаа үйлчилгээ, мөн тэдгээртэй уялдсан агаарын зайн зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлүүдээр семинарт хамрагдсан.Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарт цаашид баримтлах урт, дунд хугацааны бодлого, стратеги болон ойрын зорилтуудыг шинээр тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай талаарх мэдлэг, мэдээллийг авч Ази-Номхон далайн бүсийн төвд агаарын навигацийн үйлчилгээний хэрэгжилт, төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлуудын талаарх дутуу болон зөрүүтэй мэдээллүүдийг залрууллаа.    Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын зүгээс  боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүсээс дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байна.Цаашид Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг өндөр мэргэшил, ур чадвартай хүний нөөцөөр бүрэн хангах, нислэгийн хөдөлгөөний менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, ирээдүйн нислэгийн хөдөлгөөний менежментийн хэтийн чиг хандлагыг Иргэний нисэхийн агаарын навигацийн бодлого, төлөвлөлттэй уялдуулсан нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлага байна.