ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

2024/02/23

ИНЕГ-ын даргын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн А/36 дугаар тушаалаар агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогын бүрдэл, орлогын тодорхой хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг судалж, танилцуулах үүрэг бүхий ИНЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.

ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Галцог нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсгийн хурал ИНЕГ-т боллоо.

ОУИНБ-ын Док 9082 “Нисэх буудал, Агаарын навигацийн үйлчилгээний төлбөрийн бодлогын баримт бичиг”-т Агаарын навигацийн хураамж нь үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээний бодитой тогтоогдож, агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц, тоног төхөөрөмж, цалин хангамж, удирдлагын зардалд зарцуулагдана гэж заасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого бүрдүүлж буй үйлчилгээний төрлийг тогтоож, хураамжийн орлогын тодорхой хувийг дэд бүтэц, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг чадавхижуулахад зарцуулах боломжтой эсэхийг судалж, танилцуулахыг хамтарсан ажлын хэсэгт даалгасан юм.  

Өнөөдрийн хурлаар хамтарсан ажлын хэсгийн гишүүдийн нэгдсэн цахим групп үүсгэж, хийгдэх ажлын төлөвлөгөөгөө гарган 2 талын санал дүгнэлтүүдээ нэгтгэхээр боллоо.

Холбоотой мэдээ

УЗБЕКИСТАН УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД БАЙГУУЛНА
2023/11/17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон хэллээ.Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна. Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийллээ. Элчин сайд Фарход Арзиевын зүгээс “Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна” хэмээлээ. Уулзалтын үр дүнд хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.  

ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ИНҮТ-Д ХҮРГҮҮЛСЭН САНАЛУУД ДЭМЖИГДЛЭЭ
2024/04/22

ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ИНҮТ-ийн дарга Э.Төрбаярт: 1.         Нисэхийн спортын цогцолборын үйлчилгээг ажилтны гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй болгох; 2.         Жаргалант сэргээн засах амралтаар гэр бүлийн хамт 1 жилд 1 удаа /1 хоног/ үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох гэсэн хоёр саналыг хүргүүлснийг дараах байдлаар шийдвэрлэжээ. Нэгд: ИНҮТ-ийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/33 дугаар тушаалаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар, нэгжийн ажилтнуудын гэр бүлийн гишүүд (эхнэр, нөхөр болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд)-д Нисэхийн спорт цогцолбороос үзүүлж буй усан спорт, сургалтын үйлчилгээнд 50-70 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх, ажилтны ЕБС-ийн хүүхдүүдийг сагсан бөмбөг, гар бөмбөгийн дугуйланд үнэ төлбөргүй хамруулах; Хоёрт: Жаргалант сэргээх засах амралтын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус амралтын үйлчилгээ үзүүлэх журам, үнэ тарифыг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа бөгөөд уг журамд ажилтны гэр бүлийн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлтийн талаар судалж, шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09-1/402 тоот албан бичгээр ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлд ирүүлсэн байна. ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн саналыг хүлээн авч, ажилтан албан хаагчид болон тэдний гэр бүлийг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон ИНҮТ-ийн удирдлагуудад талархал илэрхийлье.