ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2024/02/09


Холбоотой мэдээ

ИНЕГ “АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2024”-Т ОРОЛЦЛОО
2024/04/19

ИНЕГ-аас ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн зохион байгуулсан “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2024”-т оролцлоо. ШУТИС-ийн МехТС нь оюутнуудад зориулан ажил олгогч компаниудтай холбох, үйлдвэрлэлийн дадлага, нээлттэй ажлын байрны мэдээллээр хангах, ажлын ярилцлагад бэлтгэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг юм. Уламжлал ёсоор зохион байгуулдаг энэ жилийн өдөрлөгт МАК, MSM, MCS coca cola, MONNIS, Витафит, Энержи ресурс, Говь, ИНЕГ, Аэромонголиа зэрэг 30-аад байгууллага, аж ахуйн нэгж оролцсон байна. 

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД БОЛСОН “АЗИ, НОМХОН ДАЛАЙН САЙД НАРЫН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛ”-Д МОНГОЛ УЛС ОРОЛЦЛОО
2024/10/04

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2024 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд “Ази, Номхон далайн сайд нарын хоёрдугаар бага хурал” зохион байгуулагдлаа. Иргэний нисэхийн асуудлаар зохион байгуулагдсан тус хуралд Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд болон Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид оролцов. Элчин сайд Д.Ганболд Монгол Улсыг төлөөлөн үг хэлэхдээ, Энэтхэг Улсын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д талархал илэрхийлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэний нисэхийг либералчлах, олон улсын стандартыг хангасан аюулгүй, үр ашигтай нисэхийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улс, АНУ-тай шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг дурдлаа. Ковид-19 цар тахлын дараа Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нислэгийн тоо, зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагаа сэргэж, цаашид өсөх хандлагатай байгааг мөн дурдаад, Монгол Улс дэлхийн 45 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй байгаагаас 2024 онд шинээр 4 улстай хэлэлцээр байгуулсныг онцлов. Элчин сайд мөн 2025 онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд шууд нислэг үйлдэх зорилт тавин ажиллаж буйг онцлон дурдлаа.

НИСЭХИЙН ЭРҮҮЛ МЭНД, СЭРГЭЭН ЗАСАХ АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/25

Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах алба өнөөдрийн байдлаар “Жаргалант” амралт, Эрүүл мэнд, спортын цогцолбор, НХҮА-ны дэргэдэх зоогийн газрыг хариуцан нийт  орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба 2023 онд 5 зорилтын хүрээнд 27 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 95.1 хувийн гүйцэтгэлтэй байгааг танилцууллаа. Эрүүл мэнд, спортын цогцолбор 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ онд бассейн, спорт заал, теннис, фитнес, дартс, биллиард, йога, бүжиг гэсэн төрлөөр нийт 8207 хүн үйлчлүүлсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд 2023 онд амбулаторийн үзлэг 2292, урьдчилан сэргийлэх үзлэг 971, яаралтай тусламж 93, хяналтын үзлэг 62, нийт 3418 удаагийн эмчийн үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 2023 оны 2 дугаар сарын 8-наас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ИНҮТ, түүний харьяа алба салбарын ажилтнуудын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, нийт 19 алба салбарын 971 ажилтныг үзлэгт хамруулжээ. “Жаргалант” амралтын ресторан нь 30-200 хүний 50-65 удаагийн хүлээн авалт авч, үйлчилсэн байна. Мөн ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа алба нэгжийн вакумжуулсан ажлын хэсэг, хурал, семинар, тэмдэглэлт ой, ахмадын баярын үйл ажиллагаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтран зохион байгуулж ажилласныг танилцууллаа. Тайлангийн төгсгөлд Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албанаас ИНЕГ-ын дарга, удирдлагуудад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа дараах байдлаар танилцууллаа. Үүнд: 1.     Албаны зарим албан тушаалтны цалингийн сүлжлэлийг шинэчлэн батлуулах; 2.     Шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх; 3.     Спорт цогцолборыг барьсан компанитай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх; 4.     Урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг авах; 5.     Фитнесийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх; 6.     Гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх гэсэн асуудлыг танилцуулсан юм.