Монгол Улсын иргэний
нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал Английн
SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од”
зэрэглэлийн нисэх буудал үнэлгээ авлаа.
Их Британи, Умард
Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод төвтэй
Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан
бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын
бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага
зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5
оноогоор үнэлгээ хийдэг байна.
Энэхүү "4 од"
зэрэглэлийг хангаснаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал Франкфурт, Сидней, Хитроу
зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдлээ.
Тус
нисэх буудлын хамт олон Монгол
Улсын Засгийн газар, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн тусгай чиг үүргийн
байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаагаа
улам бататгаж, зорчигч, үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх зорилт
тавин ажиллаж байна.
БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСБүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар, Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) хамтран зарласан “Next Generation Aviation Professionals” тэтгэлэгт хөтөлбөрт 35 хүртэлх насны, менежментийн дунд түвшний ажилтнаар ажиллаж буй залуусыг урьж байна. Сингапурын нисэхийн академид 2024-2025 онд зохион байгуулагдагдах уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэг ажилтныг ИНЕГ-аас нэгдсэн журмаар тодорхойлж, ICAO-ийн сонгон шалгаруулалтад оролцох мэдээлэл олгох зорилгоор та бүхэнд энэхүү зарыг хүргүүлэв.Тэтгэлэгт хөтөлбөрийн нөхцөл болон тавигдах шаардлага:Тэтгэлэгт хөтөлбөр нийт 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд эхний долоо хоногт Сингапурын нисэхийн академийн Нисэхийн менежментийн сургуульд зохион байгуулагдах суурь хөтөлбөрт хамрагдаж, дараагийн долоо хоногт өөрөө сонгон суралцах хөтөлбөрөөр үргэлжлэх /тус академийн Нисэхийн менежментийн сургууль, Аюулгүй байдал, Аюулгүй ажиллагааны сургууль, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний сургуулиудын хөтөлбөрүүдээс сонголт хийнэ/ бөгөөд эцэст нь Сингапурын нисэхийн академи, эсвэл тус улсын аль нэг авиа компанид 4 долоо хоногийн турш дадлага хийх боломж олгоно. Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:Сургалтын төлбөр;Зочид буудал;Сургалтын тэтгэмж;Хоёр талын онгоцны тийз.Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй ажилтнуудад тавигдах ерөнхий шаардлага:ИНЕГ, ИНҮТ болон түүний салбар нэгжийн үндсэн ажилтан байх;Иргэний нисэхийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх;Менежментийн дунд түвшний ажилтан байх;35 ба түүнээс доош насны;Дээд боловсролтой;Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын агуулга таны ажлын байрны хэрэгцээнд тавигдсан шаардлагад нийцсэн байх;Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (TOEFL/IELTS, бусад олон улсын магадлан итгэмжлэгдсэн хэлний шалгалтын хүчин төгөлдөр оноотой бол дүйцүүлэн тооцож болох ба албан ёсны оноогүй бол НСТ-д ерөнхий англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжтой);Сүүлийн 3 жилийн хугацаанд ИНЕГ-аас тодорхойлсон тэтгэлэгт сургалтад хамрагдаагүй байх;Тэтгэлэгт сургалтад хамрагдах зорилго, сургалтад хамрагдсанаар тус тэтгэлэгт сургалтаар олж авсан мэдлэг, ур чадварыг Монголын иргэний нисэхийн салбарт болон олон улсын иргэний нисэхийн хөгжилд хэрхэн ашиглах, ямар үр дүн гарах талаар 600 үг бүхий эссэ англи хэлээр бичих;Гадаад паспортын хүчинтэй хугацаа сургалт дууссанаас хойш доод тал нь 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байна.Бүрдүүлэх материал:Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкет бөглөх;CV;Тухайн сургалтад хамрагдах шаардлагатай эсэхийг тодорхойлсон салбар, нэгжийн албан тоот даргын тодорхойлолт бүхий албан тоот /Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн тоог Сингапур Улсын Засгийн газраас нэг хөтөлбөрт нэг хүн дэвшүүлнэ хэмээн заасан/;Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia-аас авах/.Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд тухайн сургалтын суралцагчид тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.· Асууж тодруулах зүйл байвал zoljargal.a@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71-283314, 88644600, 99177981 утсаар холбогдон мэдээлэл авна уу. · Тэтгэлэгт сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг https://caas.gov.sg/saa/fellowships вэб хуудаснаас авна уу.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү. Өнөөдрийн дугаараас та: - Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа - ИНЕГ-ын дарга Казахстан Улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа - Авлигатай Тэмцэх Газраас ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад сургалт орлоо - ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа - “Нисэх буудлын аюулгүй байдал” сэдэвт сургалтад ИНҮТ-ийн 20 ажилтан амжилттай хамрагдлаа - Нисэх дартс зөвлөлөөс самбар бэлэглэлээ - Хүннү Эйр ХХК Бээжин чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ - Аэромонголиа ХХК Tapatrip-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ - Луис Филипп Де Оливейра ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ - Virgin Atlantic компани анх удаа эко түлш ашиглан нислэг үйлдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улсын иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчино- Марс гараг дээр хэрхэн амьдрах туршилтын судалгааг хийжээ- Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба шинэчилсэн бүтэц, орон тоогоо танилцууллаа- Цэвэр ус нийлүүлэгч байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа- “Эрүүл биед саруул ухаан оршино” өдөрлөгийн баг бүрэлдэхүүн өргөжлөө- Japan Airlines компанийг нисэх онгоцны үйлчлэгч асан эмэгтэй удирдахаар боллоо зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.