ХАСХОМ ГАРГАДАГ АЛБАН ТУШААЛТНУУДЫН АНХААРАЛД

2024/02/02

Авлигатай тэмцэх газраас ХАСХОМ гаргасан явц 2024.01.31-ний байдлаар манай байгууллага дээр хангалтгүй байгаа болон энэ жилийн Цагаан сарын баярын өдрүүд уг мэдүүлэг гаргах эцсийн хугацаа /2024.02.15-ны өдөр/-тай давхцаж байгааг анхаарч ажиллах талаар зөвлөмж ирүүлээд байна. Иймд нийтийн албан тушаалд хамаарч, ХАСХОМ гаргадаг албан тушаалтнууд зөвлөмжийг анхаарч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана уу. 


javascript:nicTemp();





Холбоотой мэдээ

“Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад санал авах
2025/04/15

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн С/08 дугаар тогтоолоор батлагдаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулах ажлын хүрээнд тус стандартын нэр томьёо, тодорхойлолтын нэршил, орчуулгад зөрүүтэй байдал байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг гарган стандартад тусгах саналын хамт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.Цахим хуудсанд байршуулсан “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартыг дараах холбоосоор орж үзнэ үү. javascript:nicTemp();Саналаа rule@mcaa.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын харьяа “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал дахь Шатахуун хангалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тавилаа. Тус алба нь 2023 онд нийт 6 зорилтын хүрээнд 15 арга хэмжээ төлөвлөж оны эцсийн байдлаар гүйцэтгэлээ 100% биелүүлжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус алба нь нийт 52,8 мян.тн шатахууны татан авалт хийж, 50,9 мян.тн шатахуун сумлаж нийт 6,452 удаагийн сумлагаа хийсэн байна. Гидрант системээр 44.0 мян.тн сумлагчаар 6.9 мян.тн шатахуун сумлажээ. Агаарын тээвэрлэгчидтэй “Агаарын хөлгийн  шатахуун хадгалах,  ачих, цэнэглэх  үйлчилгээ үзүүлэх гэрээ”, Шатахуун ханган нийлүүлэгчидтэй “Агаарын хөлгийн  шатахуун хадгалах,  ачих, дамжуулан цэнэглэх  үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байна.2022 оны нийт сумлагаа 34,7 мян.тн байсан бол 2023 оны нийт сумлагаа 50,9 мян.тн болж 55%-аар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/234 дугаар тушаалаар ИНҮТ-ийн ЧХОУНБдШХА-ны Чанар хяналт лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг 4 жилээр сунгуулжээ. Тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон бусад удирдлагууд тус албаныханыг нисэхийн төлөө гэсэн сэтгэлтэй, ажилдаа эзэн болж ажиллах шаардлагатай, санхүү бүртгэлээ сайжруулж, нийлүүлэлт хийж байгаа нефьтийн компаниудтай хорогдолоо сайн тооц, тооцохгүй байгаагаас үүдэж хэмжилтийн зөрүү их гарч байгаа талаар анхааруулаад тус албыг Ази тивдээ томоохонд тооцогдох цэнэглэх байгууламж учир цаашид ажилдаа илүү сэтгэл гаргаж, мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.