БЭЭЖИНГИЙН НИСЭХ, САНСАР СУДЛАЛЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2024/01/30

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзаж,  нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын зам, тээврийн салбар, тэр дундаа нисэхийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломж бүрдэж байна.

Ташрамд дурдахад: Бээжингийн нисэх, сансар судлалын их сургууль нь 1952 онд хятадын нисэх, сансрын чиглэлээр 8 их, дээд сургууль, судалгааны газруудыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын үндэсний 16 гол их сургуулийн нэг.

Түүнчлэн агаар, сансрын орон зайн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дэлхийд нэгдүгээр зэрэглэлд багтдаг, тээврийн шинжлэх ухаан, технологи болон материалын инженер, механик инженер, эрчим хүчний инженерийн чиглэлээр дэлхийд эхний 50 байранд багтдаг сансар судлалын шилдэг их сургуулиудын нэг юм.

Тус сургууль нь БНХАУ-ын Засгийн газарт үйлчилгээ үзүүлж, улс орны стратегийн томоохон хэрэгцээг удирдамж болгон ирээдүйг харсан, стратегийн өндөр технологийн судалгааг бэхжүүлж, инновацын элементүүдийг технологид нэвтрүүлэх, инновацын шилдэг платформ, шинжлэх ухааны судалгааны нэгдүгээр зэрэглэлийн багийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн юм.




Холбоотой мэдээ

ОНОШИЛГОО, ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь Хэмжил зүйн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт,  тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллах, Нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулахад чухал шаардлагатай хэмжил зүйн бодиттой мэдээлэл, үр дүнг гаргах, Чанарын удирдлагын тогтолцоог хадгалах, сайжруулах, Хэмжилт шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээний ажил үйлчилгээг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу түргэн шуурхай үзүүлэх зорилт тавин 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус лаборатори нь сорилт шинжилгээний төрөл, радио цаг уур, цахилгаан цулын төрөл, шугаман өнцөг, геодезийн төрөл болон үл эвдэх сорилын төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. 2023 онд 4 зорилтын хүрээнд 24 арга хэмжээ төлөвлөж оны эцсийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 100% болжээ. Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь энэ онд нийт 340 дээж авч, 38 шилэн хэмжүүрийн шалгалт тохируулга хийсэн байна. Мөн 532 газардуулгын эсэргүүцлийн хэмжилт хийж, 94 радио цахилгаан хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийж, 28 удаагийн геодезийн хэмжилт хийжээ.  MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан чанарын тогтолцоог нэвтрүүлэн Стандарт хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газарт чадавхаа үнэлүүлж 2023.11.10-ны өдрийн Д/03-91 дугаартай гэрээгээр 4 жилийн хугацаатай 7 дахь удаагаа итгэмжлэгдсэн байна. Мөн 4 стандартыг орчуулан Монгол Улсын үндэсний стандартаар батлуулжээ. ОХЗЛ-ийн тайлангийн төгсгөлд удирдлагууд нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудаа дахин танилцуулж, гарц гаргалаа олох, зарлагын хэмжээг ирэх онд бууруулан орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө сайтар нягтлан гаргаж, боломжит арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа талаар дурьдлаа.